Сонгууль дуусч, хот хогондоо дарагджээ

Сонгууль дуусч, хот хогондоо дарагджээ

Сонгууль дуусч, хот хогондоо дарагджээ

Улаанбаатар хотыг хогноос нь салгахын тулд нийслэлийн удирдлагуудын санаачилж, хэрэгжүүлсэн ажил цөөнгүй. Гэвч үр дүн авчирсан нь ховор. Тэртээ 2013 онд л гэхэд өрх бүрд үнэгүй уут тараах шийдвэр гаргаж, тус ажилд гурван тэрбум төгрөг зарцуулж байсан удаатай. Нийслэлд өдөрт дунджаар 3000 тонн хог гардаг гэсэн албан бус тоо бий. Жил бүр хогны хэмжээ нэмэгдэж байна. Айл өрхүүдийн байрны төлбөр дээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дулаан, ус, хогны төлбөр бичигддэг болсон. Гэвч хог ачихгүй байна гэх иргэдийн гомдол тасрахгүй байгаа юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд өнгөрсөн есдүгээр сараас хойш хог ачилгүй шинэ сартай золгох дөхжээ. Удаан хугацаанд хог ачаагүйгээс шалтгаалан овоолон тавьсан хог нь салхинд хийсэж, иргэд нэгнийхээ хогон дээр хогоо авчирч тавьсаар удахгүй хогийн цэг үүсэх нь.

Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр хот тоглож суухынхаа оронд аль дүүрэг, хорооныхон хогоо ачихгүй байгаад хяналт тавьж, мөн тогтсон нэг өдөр хог ачиж байх хэрэгтэйг иргэд хэлж байна. Өнөөдөр нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулахад хүндрэлтэй байгаа аж. 2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг нийслэл, дүүргийн хог тээврийн байгууллагад өгснөөс хойш 2020 он хүртэл парк шинэчлэл хийгээгүй. Хогийн машин хангалтгүй байгаа учраас хог тээвэрлэлт муу байдаг талаар дүүргийн удирдлагууд хэлдэг. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гардаг талаар учирлаж байв. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал бий болдог гэнэ. Тиймээс нийслэлээс үүнд анхаарч, тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн боломж, нөөцөөс хамааран шинэ техник худалдан авдаг талаараа сонгууль бүрийн өмнө ярьдаг.

Тодруулбал, 2020 онд хог тээврийн 10 автомашиныг авч, дүүргүүдэд хуваарилсан аж. Үүний дараагаар 2021 онд хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгчээ. Харин дүүрэг тус бүрээр авч үзвэл Хан-Уул дүүрэг дангаараа 2021-2024 онд 55 хогны машин авсан. Гэхдээ цаана нь 30 машины хүлээлт байгаа. Тэгж байж дүүргийн хог тээвэрлэлт хэвийн болно гэж үзэж байгаа аж.

Нэг хогны машин ойролцоогоор 1.5 тэрбум, бага оврын машин 40 сая төгрөгийн үнэтэй. Үүнийг өмнө нь зарласан хогны машин худалдан авах тендерийн санхүүжилтийн дүнгээс харж болно.

Ингээд тооцохоор хог ачиж, тээвэрлэхийн тулд зарцуулсан төсвийн мөнгөний зах зух харагдана. Гэхдээ өндөр үнээр хогны машин нийлүүлсэн ч өнөөдөр нийслэлийн хог дундарсангүй. Тиймээс хамгийн гол нь хогоо хуваарийн дагуу тогтмол ачдаг тогтолцоог бий болгоход нийслэлийн удирдлагууд анхаарах шаардлагатай байна. Үүн дээр нийтийн зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний асуудал ч бас бий. Өмнө нь 2022 онд гудамж талбай цэвэрлэх зориулалтын машины дөрвөн тэрбумын тендер Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан. Гэвч олны дунд жижиг ногоон цас цэвэрлэгч гэж нэрлэгдээд байсан 28 машиныг техникийн үзүүлэлт хангаагүй гэх шалтгаанаар Хот тохижилтын газар хүлээн аваагүй буцаасан байна. Тухайн машин цас цэвэрлэх зориулалттай биш болохыг харсан бүхэн шүүмжилсэн. Одоо тэдгээр машин нийлүүлэгч тус компанийнхаа агуулахад бий.

 

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.188.242

хот тохижилтын болон нийслэл дүүргийн дарга нэртэй луйварчдыг зайлуулж огцруулья

Avatar

bayraa 2024-10-31 202.179.27.153

7 buudliin gazriig chuluuluud nuuhdee hogoo uldeegeerei gej urialj baisnii buynaar duuren hogiin stegtei bojson

Avatar

Нэргүй 2024-10-31 66.181.182.76

Энэ хотын иргэдийн 19-хөн хувийн саналаар сонгогдсон МАН ирэх 4 жил юу ч хийж чадахгүй

Avatar

Нэргүй 2024-10-31 188.162.254.96

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг жил болгон сонгодог болгоё !эсвэл Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2024-10-31 202.131.225.53

haa saigui l iim bn deeres ni yavgan hunii zamiin enhel donhol nuh ovoolson shoroo.

Avatar

Жолооч 2024-10-31 66.181.182.72

замын боржур, хучилт ажиллагаа дууссан бол энд тэндгүй үүссэн замын нүх бөглөх ажлаа яаралтай хийхийг хичээнгүйлэн хүсэе.

Avatar

Зочин 2024-10-31 202.126.89.156

Сонгууль дуусч тун ч олон зуйлд дарагдаж эхэллээдээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж