Японы бүх нийтийн сонгууль аравдугаар сарын 27-нд болж, Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа хүчирхэг доод танхим дахь парламентын олонх байдлаа алдсан билээ. Либерал ардчилсан нам 1955 оноос хойш бараг тасралтгүй төр барьжээ. Либерал ардчилсан нам болон түүний эвслийн түнш Комэйто нам нийлээд Төлөөлөгчдийн танхимын 465 суудлын ердөө 215-ыг нь авчээ. Олонх болохын тулд 233 суудал авах шаардлагатай. Харин Японы Үндсэн хуульт ардчилсан нам 148 суудал авч, 98 суудлаа мэдэгдэхүйцээр ахиулжээ.
Амьжиргааны өртөг нэмэгдэж, инфляци өссөн, авлигын дуулиан дэгдсэн зэрэг хүчин зүйл нь дэлхийн дөрөв дэх том эдийн засгийг улс төрийн тодорхойгүй байдалд унагав. Сонгогчид засгийн газарт үл итгэх байдал, бухимдлаа саналын хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн хэлснээр сонгогчид Либерал ардчилсан намыг хатуу шүүв.
Сонгуулийн дүн нэгэнт гарсан тул намууд 30 хоногийн дотор хамтарсан засгийн газар байгуулж, ерөнхий сайдаа сонгох боломжтой. Хамтарсан засгийн газар яг ямар байх нь тодорхойгүй хэвээр байгаа Ишибагийн ирээдүйг бүрхэг болгож байна. Либерал ардчилсан нам бол Шигэрү Ишибад эвслийн засгийн газрыг нэгтгэх боломж байгаа гэж “Япончлол: Японы алдагдсан арван жилээс дэлхий юу сурч чадах вэ” номын зохиолч Уильям Песек хэлжээ.
Гэвч хамтарсан засгийн газар тийм ч хүчирхэг байж чадахгүй гэж таамаглаж байна. Хамтарсан засгийн газрыг маш олон сорилт хүлээж буй. Тухайлбал, Трамп 2.0 ерөнхийлөгчийн засаглалыг Японы хамтарсан засгийн газрын нэгэн сорилт гэж харж байна.
Дэлхийн номер нэг дэд бүтцийн санхүүгийн зөвлөх "Macquarie Capital"-ын Японы хөрөнгийн судалгааны тэргүүн Дамиан Тонг хэлэхдээ "Ишиба байр сууриа бэхжүүлж, уялдаа холбоотой бодлогыг дэмжиж чадахуйц тогтвортой эвсэл байгуулж чадах эсэхийг бид ажиглах болно. Хамтарсан засгийн газрын үед ч гэсэн ерөнхий бодлогын статус-кво хэвээр хадгалагдана гэж үзэж байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх, бүс нутгийн хөрөнгө оруулалт, цаашлаад нийгмийн зардал, татварыг бууруулах зэрэг бодлогыг хэрэгжүүлэхэд хялбар болно" гэжээ.
Хамтарсан засгийн газар байгуулагдсанаар батлан хамгаалахын бодлогод дорвитой өөрчлөлт гарахгүй гэж таамаглаж байна. Ерөнхий сайд асан Фүмио Кишида албан тушаалд байхдаа Япон батлан хамгаалахын техник хэрэгслийг хилийн чанадад худалдах удирдамждаа өөрчлөлт оруулсан. Ингэснээр тус улс тусгай зөвшөөрөл эзэмшигч орнуудад бэлэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой болжээ.
Шинэхэн ерөнхий сайд Ишибагийн хувь заяа өдгөө эргэлзээтэй байна. Тэрбээр есдүгээр сарын 27-нд болсон Либерал ардчилсан намын удирдагчийн төлөөх өрсөлдөөнд ялсан ч олон жил эрх барьсан нам нь доод танхимд олонх болж чадсангүй.
Зохиолч Уильям Песек түүний албан тушаалд байх өдрүүдийг "тоотой" гэж нэрлэжээ. Тэрбээр "Сүүлийн 30 хоногийн хугацаанд бодлогын эмх замбараагүй байдал маш их гарлаа. Ээлжит бус сонгуулиар мөрий тавьлаа. Хүмүүс 30 хоногийн дараа л гэхэд түүнийг ерөнхий сайдын байр сууринд зохимжгүй гэж хэлэх болно. Цаашилбал, нам нь Ишибаг албадан буулгах хэрэгтэй болно. Тэр ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэх хүсэлтэй гэж зөрүүдэлж байна" гэв.
Намын ахмад гишүүд нь түүнээр улс төрийн халхавч хийж, ямар нэг байдлаар эвтэйхэн холдуулж магадгүй гэж үзэж байна.
"Teneo" зөвлөх фирмийн дэд ерөнхийлөгч Жеймс Брэди мөн ижил байр суурьтай байна. Тэрбээр "Сонгуулийн үр дүнг харвал Ишибагийн ерөнхий сайдаар ажиллах хугацаа богино байх болно. Сонгуулийн өрсөлдөөн, гарсан үр дүнгээс болоод намын хүч суларсан байгаа. Тиймээс Ишиба 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2025 оны санхүүгийн жилийн төсвийг эцэслэхийн тулд ирэх саруудад намаа удирдаж магадгүй" гэв.
Ишиба огцорлоо гэхэд Либерал ардчилсан намын даргаар дахин нэр дэвших эсэх нь тодорхойгүй. Оронд нь түүнтэй мөр зэрэгцэн өрсөлдсөн Эдийн засгийн аюулгүй байдал эрхэлсэн сайд асан Санаэ Такаичи, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараг Ёшимаса Хаяаши, Сангийн сайд Кацүнобү Като зэрэг бусад хүний нэрийг шинжээчид дурдаж байна. Японы ерөнхий сайдын албанд "эргэдэг хаалга"-ны үе гэж бий. Тодруулбал, Шинзо Абэгээс өмнөх ерөнхий сайдууд дунджаар ердөө 382 хоног л ажиллаж байсан үеийг ийн нэрлэдэг. 2001-2006 онд ерөнхий сайдаар ажилласан Жүничиро Коизүми болон талийгаач Шинзо Абэ нарыг эс тооцвол Японы ерөнхий сайдууд гурван жилээс илүү хугацаагаар албан тушаал хашсан нь ховор.
Тэд байр сууриндаа удалгүй эргэдэг хаалгаар гарч явсан гэдгийг дээр үг илтгэнэ. Өдгөө Японы ерөнхий сайдын алба энэ үе рүүгээ буцах эрсдэлтэй байгааг шинжээчид онцолж байна.
Япончууд хэзээ ч ардчилалаас урвахгүй шүү. 2024-10-31 103.57.93.203
Бардам итгэлтэй хэлж байна.
Япончууд хэзээ ч Америкийн ардчилалаас урвахгүй шүү. 2024-10-31 103.57.93.203
Японы ард түмэн ямар ч нөхцөл байдалд ардчилалаасаа ухрахгүй урвахгүй байхаа.
зочин 2024-10-31 139.5.216.111
Эд нар ялагдалынхаа дараа сонгууль луйвардлаа, гадны гар хөл орлоо, сонгуулийн хуулиа өөрчилөх хэрэгтэй, сонгогчид идэвхи муу байлаа гэж гоншигнохгүй байна. Бод бод
Нэргүй 2024-10-31 103.212.118.179
Хаа газрын АРДЧИЛСАН нэртэй намууд адилхан улс төрийн биеэ үнэлэгчид байх юмаа. Японд Иргэний Ардчилсан Нам гэж сөрөг хүчний нэг нам байдаг. Сонгуулийн өмнө Либерал Ардчилсан Намын засгийг унагана гэж ярьдаг байсан бол энэ удаагийн сонгуулиар 28 суудал авсан чинь одоо нөгөө Либерал Ардчилсан Намынхаа хөнжилд орж засаг барилцахаар намын дарга нь хэлэлцээрт ороод явж байна. Яг л манай АН болон ХҮН шиг.
Нэргүй 2024-10-31 142.126.123.189
Одоо xэцүү цаг нь ирсэнийг xүлээн зөвшөөрөөд зайгаа тавьж өгсөн нь дээр өнгө мөнгөний орчлонг xамгаалагч гэдгээ xүлээн зөвшөөрөx xэрэгтэй. Амь xорлолт, үр xүүxэдгүй байx гэдгээс уxаармаар юм ийм нийгмээс ангижраx цаг болсон