Чингис хааны мэндэлсэн өдрөөр зах, худалдааны төвүүд амрахгүй

Чингис хааны мэндэлсэн өдрөөр зах, худалдааны төвүүд амрахгүй

Чингис хааны мэндэлсэн өдрөөр зах, худалдааны төвүүд амрахгүй

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд "Монгол бахархалын өдөр" болгон бүх нийтээр тэмдэглэж, амардаг билээ. Тэгвэл энэ өдөр 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд буюу энэ Бямба гаригт тохиож байна. "Монгол бахархлын өдөр" нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. Энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажилладаггүй. Энэ харин энэ жил Бямба гаригт таарч байгаа учир зах, худалдааны төвүүд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон байдаг.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Мөн хүчит 128 бөхийн барилдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг эзэмшдэг. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-30 66.181.177.28

Өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэдэг өдөр 1162 онд одоогийн энэ Төгсбуянтын зурхайн тооллоор яг хэдийд байсан бэ? Төвөд тооллоор энэ өдрийг тэмдэглэх нь зөв үү?

Avatar

Илр 2024-10-30 202.126.90.188

төүг т/а бүгд хулгайн арга замаар орсон шаарууд хулгайгаар шурглсн адгийн хулгайч хог шааруудыг хэргийн хүлээлгнэ.

Avatar

jcfct 2024-10-30 202.126.90.188

төүг т/а бүгд хулгайн арга замаар орсон шаарууд хулгайгаар оросн хэргийн хүлээлгнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж