Сайжруулсан түлш стандарт шаардлага хангасан гэж үзжээ

Сайжруулсан түлш стандарт шаардлага хангасан гэж үзжээ

Сайжруулсан түлш стандарт шаардлага хангасан гэж үзжээ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг.

2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гарган хүргүүлжээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” хэмээн гарчээ. Одоогийн байдлаар 2024 оны хагас жилийн хугацаанд 15 дээжийг шинжилгээнд өгч, дүгнүүлжээ.

Нэмэлт мэдээлэл дурдахад, "Тавантолгой түлш” ХХК-ийн Төвийн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж, 600-800 тонн түлш үйлдвэрлэж байна. Зүүн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар хоногт 3 шугам ажиллаж, нийт 2100-2300 тонн түлш үйлдвэрлэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-30 202.126.88.177

ха ха хулгайчуудын хэлдэг л үг. бүгд л сүлжээнд орсон луйварчид

Avatar

зочин 2024-10-30 103.29.144.172

-Сайжруулсан түлшийг болиулж Мөнхбаатрын зуухыг УБ-ын гэр хороололд тарааж нүүрсийг боловсруулалгүй түлүүлсэнээр 1-рт хүн хордохгүй, улсын төсөвт дарамтгүй болох бус уу.

Avatar

Нэргүй 2024-10-30 103.57.94.10

Хүрэлсүх Муужоуулдаг түлш хийж олон хүний х****л иднээ…Газрын тосны үйлдвэр гээч мөнгө угаалт хийсэн. Улсын хөрөнгийг тэнэгээсээ болоод их үрсэн дээ

Avatar

Нэргүй 2024-10-30 59.153.112.197

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАРТ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЗОГСООЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХОРИГЛОХ ҮЙЛДВЭР БОЛ ЭНЭ "САЙЖРУУЛСАН ТҮЛШ" ГЭХ МОНГОЛЧУУДЫГ ХОЛРДУУЛЖ БГАА ХОРТ УТАА ЯЛГАРУУЛАГЧ ТҮЛШ ЮМ. ЭНЭ ҮЙЛДВЭРИЙГ ЯАРАЛТАЫЙ ХАА.

Avatar

Лирллр 2024-10-30 202.9.40.26

Улс хулгайчуудад завшуулсн үйлдвэр аж ахуйгаа эргүүлж хурааж авч боловсрол чадварты улсыг ажилд оруулж байж улс орон хөгжинө хулгайчуудыг зайлуулж далд оруулж байж хөгжин ийм тодорхой ойлголт шүү.

Avatar

зочин 2024-10-30 66.181.187.29

Сүгийн хортой бизнёсийг зогсоох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-30 178.174.229.45

SAIJRUULSAN HOR

Avatar

Худ2 2024-10-30 14.1.81.174

Сайжруулсан түлшээ шалгахдаа 1 метр ч билүү тийм өндрөөс унагааж үзээд бутрахгүй байвал шаардлага хангасан гэж дүгнэлт гаргадаг гэсэн биз дээ?! …

Avatar

1296666 2024-10-30 66.181.166.134

Тэгээд яагаад хавдар тусаж мажийцгаагаад байна вэ. Хахууль өгч худлаа дүн гаргуулдаг байх аа

Avatar

Нэргүй 2024-10-30 178.174.229.45

HICHNEEN HUN HORDUULJ ***h GSIIN BOLOOO EN E HURELSUH PISDUUU ARDIIN NAMIINHAN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж