УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ирэх 2025 оны төсвийн талаар ярилцлаа.
-Засгийн газраас УИХ-д 2025 оны төсвийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байна. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Төсөв хэлэлцүүлж байгаа энэ үед нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. Монгол Улсын төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ хэтэрхий том байна. Ойролцоогоор төсөвт эзлэх дотоодын нийт бүтээгдэхүүн 40 хувь байна.
Монголын эдийн засагт төрийн оролцоо 80 хувьтай байна. Энэ бол хэт өндөр үзүүлэлт. Үүнээс болоод эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд худлаа гарч байна. Нийгмийн тогтолцоо ч худлаа, хиймэл байна. Хиймэл эдийн засгийн тогтолцоо байна гэдэг нь төсөв тойрсон бизнесүүд л байна гэсэн үг.
Төсвөөс тэжээгдэж, төсвөөс шимэгчилж оршин тогтнож байна. Төсөв том, эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байхаар бизнесийн орон зайг тэлэх, хөгжүүлэх асуудал нь УИХ дээр хэлэлцэгдэж байна. Ингэж болохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд бизнес, төсвийг хаашаа чиглүүлэхийг шийддэг баймааргүй байна. Тийм учраас 2025 оны төсөв байна уу, 2026, 2027 оны төсөв байна уу ялгаагүй төсвийн бодлого, төрийн оролцоо нь гажуудсан байна. Монголын эдийн засаг дахь төрийн оролцоог 80 биш 40 хувь, төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиыг 40 биш 20 хувь болгож тэг дундуур нь хөрөөдөх, алсын зорилго тавих хэрэгтэй. Эдийн засгаа хөгжүүлж, чөлөөт зах зээлийг бий болгоно гэж зорьж байгаа бол энэ асуудал дээр хамтарч ажиллахгүй бол цаашид юу ч өөрчлөгдөхгүй.
"ТӨР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ТҮНШЛЭЭГҮЙ, НАМЫН НАЙЗ НАРЫН КОМПАНИ Л ТОМОРЧ БАЙНА"
-Төрийн оролцоог бууруулахын тулд юу хийх ёстой юм бэ. Танд ямар шийдэл байна?
-Үүний тулд төсвийн тэлэлтийг зогсоох хэрэгтэй. Төрийн үндсэн үүрэг бол хүнийг эрх чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хүнийг эрх чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хаан боогдуулж байгаа нөхцөлийг таслан зогсоох нь төрийн үүрэг. Эрх чөлөөтэй байхын тулд суурь нөхцөл шаардлагатай. Тэр нь нийтийн эрүүл мэнд, боловсрол, орон байрны асуудал дээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж болно. Мөн дотоод болон гадаад эрхийн эсрэг аливаа үйлдлүүдээс хамгаалах батлан хамгаалах, хууль хүчний байгууллагуудын хүрээнд төр ажиллах үндсэн функтай. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэх үндсэн хүрээнд аж ахуйгаас аль болох хол байх хэрэгтэй. Аж ахуйгаас хол, мөнгөний оролцооноос хол төр хариуцлага тооцож, хүчтэй ажиллаж чадна. Тийм учраас төрийн функцыг хязгаарлаж, төрийн өмчийн компаниудын тоог цөөхөн болгох хэрэгтэй.
Сүүлийн үед "төр хувийн хэвшлийн түншлэл" гэх худлаа нэр гаргаад ирсэн. Төр хувийн хэвшил түншлээд байгаа юм ерөөсөө байхгүй. Намын найз нарын компани томроод байгаа юм. Энэ мэт дүр исгэсэн зүйлүүдийг төрийн үйл ажиллагаанаас холдуулмаар байна.
Миний харж байгаагаар төсөв 40 биш 20 болж талыг нь бууруулсан цагт төр үндсэн үйл ажиллагаандаа орох юм байна. Энэ ажлыг гэнэт нэг өдөр хийж чадахгүй ч жил бүр төсөв дээрээ төрийн оролцоог бууруулж, тараан байршуулж, чөлөөт эдийн засгийн харилцаа, хувийн хэвшилд шилжүүлж, төр томоохон бүтээн байгуулалтууд хийж хэрэгжүүлдэг энэ гажуудлыг засмаар байна.
-Жил бүр төсвийн зарлага тэлж байгаа үзэгдлийг эдийн засаг тэлж байгаатай холбон тайлбарлаж байгаа нь хэр зохистой зүйл юм бэ. Төр том бүтээн байгуулалтаас гараа татмаар байна гэж байгаа ч ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр оруулж ирчихээд байна шүү дээ?
-Эдийн засаг тэлж байгаа учраас мөнгөө ашиглах, төсвийн мөнгөөрөө томоохон бүтээн байгуулалт хийх нь сайн зүйл мөн үү биш үү гэхээсээ илүүтэй төсвийн үзэл баримтлалын суурь асуудалдаа анхаарал шаардлага байна. Төрийн, татвар төлөгчдийн мөнгөнд зөв хяналт тавиад, зөв захиран зарцуулж, бүтээн байгуулаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж итгэдэг хүмүүс байна. Бодит байдал дээр 30 жилийн өмнө нийтийн эв хамтын нийгэмлэгтэй, хувийн өмчгүй, нийтийн өмч гэсэн үзэл санаатай, шашинтай, түүнд тохирсон эдийн засагтай байсан нийгэм. Одоо энэ үзэл санаа байхгүй болсон.
Одоо улс төрийн хувьд чөлөөтэй, үзэл баримтлал нь чөлөөтэй, "би ашиг олж сайхан амьдрана" гэсэн үзэл санаатай болчихсон хэрнээ эдийн засаг нь 30 гаруй жилийн өмнөхтэй ижил төвлөрсөн төлөвлөгөөт буюу эдийн засгийн 80 хувь нь төрөөс хамааралтай байна. Энэ бол социалист эдийн засаг биш фашист эдийн засагтай илүү ойролцоо байна.
Төр барьсан хэдэн хүмүүс л баялгийн хуваарилалтыг хийж байна. Энэ бол буруу тогтолцоо. Урт хугацаандаа чөлөөт нийгмийг хөгжүүлье гэж бодож байгаа бол улс төрийн эрх чөлөөг олж авсан шигээ эдийн засгаа чөлөөтэй болгож төрийн оролцоог бууруулах хэрэгтэй. Үгүй бол энэ байдал нэг газар хүрээд хагарна. Хиймэл эдийн засаг хиймэл зүйл заавал хагардаг. Хэрэв төрөөс бүх зүйл хяналттай, оролцоотой байсан цагт эдийн засаг хөгжинө гэж итгэдэг хүмүүс олон байна. Энэ бол суурь үзэл бодлын ялгаатай байдал юм байна. Ялгаатай үзэл баримтлалаа нээлттэй хэлэлцдэг байх ёстой.
-Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулна гэсэн амлалтыг аль ч улс төрийн нам эвсэл, улстөрчид амладаг. Гэтэл бодит байдал дээр төсөв тэлэхийн хэрээр хувийн хэвшилийн орон зай хумигддаг. Хувийн хэвшлийг дэмжих гэдэг зүгээр л гоё уриа лоозон болоод хувирчихав уу?
-Хувийн хэвшлийн оролцоог дэмжих гэдэг бол зүгээр л жижүүрийн маягтай үгс болж хувирчихаад байна. Үүнийг бас төр эдийн засаг, төр захиалагч учраас төрийн худалдан авалтаар хувийн хэвшил, бизнес залгагдаад явах мэтээр ойлгоод байна. Ийм баймааргүй байна. Төр үндсэн үйл ажиллагаагаа л эрхэл. Бусдаар бүтээн баыгуулах, хөрөнгө оруулах, эдийн засгийн харилцааг зүгээр тайван орхи. Энэ бол чөлөөт зах зээлийн харилцаа. Хувийн хэвшлийн харилцааг төрөөс худалдан авалт хийх, төрд зориулж үйлчилгээ үзүүлэх гэж ойлгож байгаа бол энэ бол чөлөөт зах зээл биш. Харин төр төвтэй шимэгч зах зээл, эдийн засаг болж хувирна. Тэгэхээр яг ийм хиймэл эдийн засаг, худлаа тогтолцооны нэг тусгал нь эрчим хүчний салбар. Монгол Улс Эрчим хүчний хуультай. Уг хуульдаа үнэ тариф тогтоохдоо үйл ажиллагаа явуулаад зардлаа нөхөөд ийм тарифтай байна гэсэн заалттай. Түүнийг нь боддог томьёотой. Эрчим хүчний зохицуулах хороо уг томъёоллын дагуу бодоод үнийг тогтоох ёстой.
Хэдий тийм боловч тэднийг үнэ тогтоогоод томъёогоо бодох ажлыг нь хийлгээгүй. Хийлгэхгүй байгаа учраас жил бүр өрхийн орлогод ногдох эрчим хүчний зардлын босго багассаар байна. Тийм учраас энэ бүхний цаана худлаа эдийн засаг, хэрэглээ хөгжиж байна.
Тухайлбал, гэр хороололд утаа бууруулах цахилгаан халаагуур хэрэгтэй гээд бодлогоор дэмжлэг үзүүлж олон тоогоор суурилуулчихлаа. Хэрэв цахилгааны үнэ бодит өртөг дээрээ очиход тэд яана аа гэдэгт санаа зовж байна. Улаанбаатар хотод дулааны үнэ хөдөө орон нутгаас хоёр дахин илүү хямд байдаг. Дулааны үнийг өмнө нь өртөгөөс нь доогуур барьж ирсэн учраас хотын төвд баригдсан нимгэн хоёр давхар шилтэй, дулаан тусгаарлагчгүй байрнууд дулааны өртөг бодит үнэ дээрээ ирээд үнэ нь нэмэгдэхээр яана. Тэгэхээр дүр исгэсэн худал зүйлүүд эргээд гай болдог. Тиймээс тариф бодитой байж, эдийн засаг бодитой хөгжинө. Тиймээс үнэ тарифыг өртөгт нь ойртуулах хэрэгтэй. Энэ өөрчлөлт маш хүнд тусах нийгмийн хэсэг, зорилтот бүлгүүддээ зориулсан нөхөн төлбөрийг төсвөөс шийдэх шаардлагатай. Хоёр өрөө 50 метр кв байранд амьдардаг 4 ам бүлтэй айл 30-50 мянган төгрөг сарынхаа цахилгааны төлбөрт төлж байгаа. Харин гар утасны төлбөр нэгжиндээ 100-200 мянган төгрөг зарцуулж байгаа. Хүний амьдарлын суурь хэрэгцээ шаардлагатай зүйл нь хамгийн үнэ цэнгүй байж болохгүй. Эрчим хүч өртөгөөсөө хямд байхаар хэрэглээний хэмнэлт гардаггүй, буруу эдийн засаг хөгжөөд худлаа юм яваад байна. Хямд эдийн засаг дээр суурилсан худлаа бизнесүүд өртөг нь нэмэгдэхээр дампуурна. Тиймээс бодитой л баймаар байна.
"ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ 50 ХУВИАР БУУРУУЛМААР БАЙНА"
-Ирэх жил 80 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан. Ямар нэг эрсдэл байна уу?
-Эрсдэлтэй гэж үзэж байгаа. БНХАУ-ын гадаадаас авах нүүрсний хэмжээ ирэх онд төдийлөн буурахгүй байх. Тодорхой хэмжээнд эдийн засаг нь агшсан ч, геополитикийн нөхцөл байдлаас үүдэн ямар нэгэн эрсдэл тулгарсан ч эрэлт хэрэгцээ нь байх болов уу гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ утгаараа 80 сая тонн нүүрс гаргаж чадах байх. Хоёрдугаарт, Монгол Улс, БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагаатай түнш орон. Гэтэл яагаад эрсдэл байна гэж үзээд байна гэхээр БНХАУ Монголоос гадна Австрали, ОХУ-аас нүүрс авахаас гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа гангийн хэрэглээ нь буурч, үл хөдлөхийн салбар нь уналтад орж байна. Гангийн үйлдвэрлэл дотоодын хэрэглээ нь буурааад ирэхээр гадагшаа экспортолж байна. Тэгэхээр нүүрсний үнэ буурах бодит эрсдэл байна. Хямд үнээр илүү их нүүрс гаргаж байж, төсвөө бүрдүүлэх болно. Гэхдээ бас хэдий хэмжээний нүүрс монголоос авах тал дээр БНХАУ-ын уурхайчдын дуу хоолойг бас харгалзан үздэг.
Бид төсвөө бүрдүүлэхийн тулд илүү ихийг бага үнээр өгнө гэсэн үг. Энэ эцсийн дүндээ Монгол Улсад ашигтаай хувилбар биш. Хэтэрхий их хөөргөж байж төсвөө тэлж хаячихаад, түүндээ хүрэхийн тулд эргээд өөрсдөө алдагдал хүлээх эрсдэлтэй гэж харж байна.
Төсвийн орлого тал дээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаан байгаа гэдэг дүгнэлт биччихсэн байгаа. Тэр дүгнэлтийн дагуу бодоход асуудал яаж ч эргэсэн болгоомжтой байх хувилбартай байх хэрэгтэй. Тийм хувилбар байхгүй төсөвт хэт эрсдэлтэй.
-Нүүрсний экспортын хэмжээгээр нэмэгдүүлье гээд бас л тээвэр ложистикийн асуудалтай нүүр тулна. БНХАУ-тай хил холболтын асуудлаа шийдэх ёстой. Энэ тал дээр ямар шийдэл байна?
-Монгол Улс болон БНХАУ-ын төрийн хэмжээнд асуудлаа яриад тохирчихсон гэж ойлгож байна. Хоёр улсын гадаад худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, мөнгөний нийлүүлэлтийг дэмжинэ, Монгол Улс ямар ч үед БНХАУ-ын найдвартай нүүрсний нийлүүлэгч байна гэдэг асуудлууд аль аль талдаа хүлээсэн амлалт. Энэ хүрээнд боомтын сэргэлтийн бодлогууд гадна дотны байгууллагуудын зээл, тусламжаар хэрэгжиж байна. Одоо хамгийн гол нь хоёр улсын төмөр замын хил холболтын асуудал бий. Нэгэнт яриа хэлэлцээр хийж тохирсон бол хурдан хийж дуусгаасай гэж бодож байна. Надад байгаа мэдээллээр энэ холболтыг Чайна энержи комдани хийж гүйцэтгэнэ. Учир нь 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-аас "суурь дэд бүтэцтэй хятадын компани хийнэ" гэсэн тогтоол гаргасан. Суурь дэд бүтэцтэй компани бол ганцхан Чайна энержи. Дээр нь 20 сая тонн нүүрсний борлуулалтын гэрээ хийхээр заасан. Энэ борлуулалт нь ямар үнээр хийгдэх, суурь дэд бүтцийн ажил нь хэдэн төгрөгөөр хийгдэх вэ гэх мэтээр үр ашгийг тооцох ёстой. Хэрэв Монгол Улс нүүрсээ биржээр зараад том хэмжээний оффтейк гэрээ байгуулахгүй гэсэн хуультай мөртлөө тусгай обьектод зориулаад өөрчлөлт хийх гэж байгаа юм уу. Тийм байж болж байна. Тэгвэл хэдэн төгрөгөөр зарах нь ил тод байх ёстой. Түүнчлэн БНХАУ-ын талаас олборлолт дээр оролцох санал гаргасан гэх яриа дуулдсан. Хэрэв тэр үнэн бол саналыг хүлээж авах шаардлагагүй. Монголчууд уурхайн асуудлаа ямар ч асуудалгүй явуулж чадна.
Нөхцөл нь хоёр талдаа ашигтай байх тохиолдолд ажил явах хэрэгтэй. Хэрэв нөхцөл нь тохирохгүй бол заавал явуулах гээд яах юм. Одоо байгаа төмөр замаа ашиглаж болно. Эхэн хэсэг дээр нь ачимх байгууламж баригдаад ашиглалтад орчихсон. Төгсгөл дээр нь 2-3 терминал бий. Тиймээс байгаа зүйлээ тултал нь ашиглах л хэрэгтэй.
Ер нь бол Монгол Улсын хил, боомтын хүчин чадал жилд 100 сая тонн нүүрс гаргачих хэмжээнд оччихсон. Хилээ холбосон холбоогүй ч ийм хэмжээг гаргах боломж бий. Гэхдээ төмөр замаар хилээ холбох нь Монголд олон талын давуу талыг бий болгоно. Гэхдээ юунаас юугаа өгөх вэ гэдгээ бодох л ёстой.
-Эцэст нь төсвийн хуваарилалтаа хэр сайн эрэмбэлж чадаж байна вэ. УИХ-ын гишүүний тоог 126 болгож сонгогдсон тойрогтоо илүү төсөв, мөнгө тавтулдаг уралдааныг зогсоож улсаа бүсчилэн хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ бодлого хэр оновчой хэрэгжиж байна?
-Төсвийн ач холбогдолыг эрэмбэлэхдээ тойргийн улс төрч нөлөөгөө ашиглаж тараан байршуулах биш томоохон хэдэн төсөл рүүгээ оруулах нь зүйтэй гэдэг дээр энэ удаагийн Хамтарсан Засгийн газар, парламентын гишүүд анхаарал хандуулж байна. Гэхдээ төсөв дээр ажиллаж байгаа явцыг харахаар энэ нь ч бас буруу байна. Ерөөсөө төсвийн зарцуулалтыг 50 хувиар бууруулмаар байна. Илүү мөнгө, орлого хуримтлагдаад байгаа бол баялагийн сан, ирээдүйн өв сан, хөрөнгө оруулалтын сан гэх мэт сангуудруугаа оруулж байна. Хөрөнгө оруулалтын сандаа төвлөрүүлсэн мөнгөнөөс дотоод болон гадаадын бизнесийн ашигтай төслүүдэд хөрөнгө оруулвал хөрөнгө нь өснө. Түүнээс биш жаахан мөнгөтэй болчихоороо том том төсөл хэрэгжүүлнэ, эдийн засгаа тэлнэ гээд мэргэн төлөвлөгөө гаргаад ухаалгаар удирдаад явна гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас мөнгө цуглуулж байгаад түүгээрээ бүтээн байгуулалт хийнэ гэдгээ төр больмоор байна.
Нэргүй 2024-10-31 202.131.242.254
маш зөв гаргалгаа, шийдлийн саналыг хэлж байна.
Нэргүй 2024-10-31 202.70.43.34
Популист Улс
Инжнаар 2024-10-31 66.181.165.234
инжнаараа та юу хийжийна.
Нэргүй 2024-10-31 103.57.92.140
УИХ-ын шинэ гишүүд тун дажгүй шүү, аль намынх нь ч ялг аагүй овоо зөв яриатай, чөлөөт эдийн засаг, ардчилал, хү ний эрхийн талаар мэдрэмжтэй, мэдлэгтэй, сайн боловср олтой залуус ямар ч "баггүй" ярьцгааж байнаа !
Хуучин бол хөдөөнөөс сонгогдохчоо аядаж гарч ирсэн, до тоодын ДС төгссөн нэртэй, мэдлэг боловсрол маруухан, дов жалгын эрх ашиг лоббидсон л юмнууд байсан.
Одоо бол шинэ үе гарч ирсэн нь мэдэгдээд бнаа !!!
Нэргүй 2024-10-31 124.158.109.204
УИХ -ын гишүүдийн эрүүл сэтгэлгээний оргил нь Ж.Золжаргал, эмэгтэйгээс тэр сайхан бүсгүй С.Цэнгүүн. МАН – аас ингэж сэтгэж ярих хүн байхгүй. Мангарууд социализмаасаа салаачээ. Бидний туулсан социализмыг сэтгэцийн өвчин гээд тодорхойлчихсон шүүдээ. Төр бол ямагт хулгайч гэдэг нь аль хэдэн зууны өмнө тодорхой болчихсон.
Нэргүй 2024-10-31 202.126.91.182
Золжаргал гишүүнийг 100% дэмжиж бна!!! Ийм хүмүүсээ ард түмэн минь ахиухан олноор нь сонгох юмсан!!!
Нэргүй 2024-10-31 124.158.109.204
ТИЙМ. Золжаргалыг дэмжиж байна. УИХ -д Золжаргал – Цэнгүүн …………. маркийн хүмүүс бодлого тодорхойлох ёстой.
Нэргүй 2024-10-31 139.5.218.250
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бизнес эрхлэгчдийг дэмжинэ гээд л яриад бдаг. Гэтэл юм хийж бгаа хүмүүст дарамт их байгаа нь улс дампуурах цондон шүү. Ядаж хууль шүүхээр дарамтладаг гэх юм. ийм байхаар яаж улс орон хөгжих юм бэ? Төр эдийн засгийг бүхэлд нь дааж чадахгүй ш дээ. Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзаад "Та нар бол баатрууд" гэж хэлж байсан. Ёстой үнэн үг шүү.
Нэргүй 2024-10-31 103.57.92.140
Хүүк чинь "чөлөөт эдийн засаг гэж юм байдаггүй юм шүү" гэж л авдаг эр ш дээ, бурхан минь !
Ийм удирдагчдыг л хурдхан ээлжий нь өнгөрөөгөөд хөөж явуулах хэрэгтэй юмаа !
zochin 2024-10-31 202.9.40.62
Хувийн хэвшил бол ард түмний төлөө хэзээ ч ажилладаггүй. Зөвхөн ашгаа бодож ард түмэн, ажилчдаа шулж амьдардаг зүй тогтолтой. Бид капиталист нийгэмд аль хэдийнээ ороод баян хоосны ялгаа тодорсон эрэн үед ирээд байна. Ард түмний ухамсар, улс төрийн намуудын буурь зах зээлийн орчинд төлөвшөөгүй нөхцөлд төр зохцуулахаас аргагүй, Ард түмний 70 гаруй жилд бүтээсэн баялагийг ххувилдаж, хувьчилж авчихаад жаахан үлдээсэн стратегийн чиглэлтэй хөрөнгийгг авах гээд дайраад байдаг.сэрэгүү ссанаатай нөхөр
Нэргүй 2024-10-31 139.5.218.250
баялаг бүтээдэг хувийн хэвшлийн нуруун дээр л улс орон явдаг юм ш дээ. Юу ч мэдэхгүй коммунистоо!
dsfds 2024-10-31 103.10.20.90
fdfdsf
Нэргүй 2024-10-31 103.57.92.140
Иймэрхүү улаан коммунистууд үхэж дуусаагүй л байгаа юм уу ?!
Нэргүй 2024-10-31 202.131.230.53
Төрөөс хамааралгүй бизнес гэж дэлхийд хаана ч байхгүй. Гол нь төрийн оролцоог тодорхой болгож, төр бизнэс хийдэг байдлыг л болиулах нь чухал шүү дээ.
Нэргүй 2024-10-31 202.126.90.137
Комунист нийгэмдээ алалцаад байждээ
Нэргүй 2024-10-31 202.126.90.137
Одоо л мэдэж байгаа юм уу
Зочин 2024-10-31 202.131.230.162
Би Золжаргалтай санал нийлэхгүй. Монголын төр өмчтэй байх хэрэгтэй гэж боддог. хэрэв төр өмчгүй бол 3 сая хүн ядуурлын , гуйланчлалын ирмэгт тулсан байгаа. 30 жил боллоо. Хаана бна тэр улсын эдийн засгийг аваад явах хувийн хэвшил. Монголд хувийн хэвшил байхгүй. Хувийн хэвшил нэртэй мөнгөний боолууд л байгаа. Монголд хувийн хэвшил хөгжихгүй. Язгуур нь Монголд капитализмын суурь байхгүй.
Нэргүй 2024-10-31 66.181.187.114
Төр гэдэг нь хэн бэ
Нэргүй 2024-10-31 66.181.186.48
Та нар шиг хүмүүс хурдан үхэж дуусаасай!
Иргэн 2024-10-31 103.212.119.9
Коммунист намаар удирдуулсан ,төрийн өмчийн том том кампанитай Хятад улс сүүлийн 10 гаруй жилийн дотор 300 гаруй сая хүнийг ядуурлаас гаргаад ,дэлхийн 2 дахь хүчирхэг эдийн засагтай орон болсон байна. Гэтэл манайх сүүлийн 30 жилийн дотор нийн хүн амын 30 гаруй хувь ядуу, мөн 30 хувь нь ядууруу гулсан ороход бэлэн болсон байгаа.Энэ тэгээд улс эх орноо зөв ,сайн удирдаж байгааг харуулж байгаа хэрэг үү?
Нэргүй 2024-10-31 66.181.186.48
Коммунистууд улс эх орныг чинь яаж зөв, сайн удирдаж байгааг чамд харуулаад байна!
Нэргүй 2024-10-31 103.57.92.140
Хятадын коммунист нам бол хэзээ ч коммунист нам бай гаагүй, Күнзийн сургаалийг мөнхийн удирдлага болгосон, өөрсдийгөө "коммунист" гэж нэр төдий л нэрэлсэн улм төрийн хүчин юм шүү !
Зочин 2024-10-31 202.126.89.156
Бух газар тийм бна. Терийн из сургуулиуд гэж хоцрогдлын туйл болсон нь унэхээр гутамшигтай!!! Цэгцлэх хэрэгтэй!
Дамдин 2024-10-31 14.1.81.117
Энэ маш зөв. Үнэн дүгнэлт хийсэн байна. Энэ Золжаргал сүрхий хүү байна. Их хурлын гишүүн бүр ингэж сэтгээсэй. Ингэж бодоод ажлаа хийгээсэй! Хоосон бүү яриасай!
Мөөгий 2024-10-31 202.131.235.36
Маш зөв дөө: Яаж хэрэгжүүлэх вэ