СХД-ийн эмнэлэг хүүхдийн амбулатортой боллоо

СХД-ийн эмнэлэг хүүхдийн амбулатортой боллоо

СХД-ийн эмнэлэг хүүхдийн амбулатортой боллоо

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран Сонгинохайрхан дүүргийн  нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулаторийг буцалтгүй тусламжаар барьж, өнөөдөр /2024.10.30/ хүлээлгэн өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Луй Зен Зон болон бусад албаны хүмүүс оролцлоо.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 2015 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах болон боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлд хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна.

Тодруулбал,

  • 2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори,
  • 2017 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2018 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2020 онд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2023 онд  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төв,
  • 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруусан юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

vkfkfkf 2024-10-30 202.9.40.211

Төүг баялаг хулгайлж зарж байгаа газарт ажиллаж бга боловсрл мэдлэгтй чадвараа зориулаад бга цөөхөн хүмүүст хэлхэд би юунд ажилаад бн гэж бдох ёстй шүү төүг орсон орлого хулгайчуудыг санхүүжүүлж байгаа гэдгийг мэд боловсрол чадвараа зориулаад ү/а явуулж бсн чинь улс орон ирээдүй эсрэг ажиллаж бгам бн гэдгийг мэдэх ёстй хог шааруудад ажиллж бдгийг мэд. Хулгайчуудын хулгайгр оруулсн шааруудт хамаарлгүй.

Avatar

өөө 2024-10-30 66.181.164.23

Өмхий хуужааа нь эмнэлэг барьж өгч байхад манай цэвэр цусны хөх толбот хэвтээ босоо тэнгэр язгуурт хаан удамт Ооркийн хаан дарга төсвийн мөнгөнөөс дийлэх чадхаараа хулгайлж оймс түрий шүүгээ савандаа дүүргээд гэдсээ илээд хэхрээд хэвтэж байдаг…угаасаа ч Монгол даргаас нээх их м бүү хүлээ

Avatar

b**s 2024-10-30 124.158.120.146

Ийм т1 юманд зарццлах ч гэждээ энэ Хужаанууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж