"ТикТок"-ийг үндэслэгч Хятадын хамгийн баян хүн болжээ

"ТикТок"-ийг үндэслэгч Хятадын хамгийн баян хүн болжээ

"ТикТок"-ийг үндэслэгч Хятадын хамгийн баян хүн болжээ

"TikTok"-ийн толгой компани "ByteDance"-ын хамтран үүсгэн байгуулагч Жан Имин Хятадын хамгийн баян хүн болжээ. Хятадын баячуудын жагсаалтыг гаргасан судалгааг харвал түүний хөрөнгө 2023 оноосоо 43 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар түүний хөрөнгийг 49.3 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.

41 настай Жан Имин компанийнхаа удирдах албан тушаалаас 2021 онд буусан. Гэсэн ч компанийн 20 хувийг эзэмшдэг хэвээрээ.

Дэлхийн зарим улс Хятадтай харилцах харилцаанаасаа болоод "ТикТок"-той асуудалтай байдаг ч тус платформ нь хамгийн алдартай цахим аппликейшн гэсэн тодотголоо алдаагүй байна. Гэвч "ТикТок"-ийн удирдлагууд компаниа Хятадын засгийн газартай хамааралгүй гэж мэдэгддэг. "ByteDance" компанийг 2025 оны нэгдүгээр сараас өмнө "ТикТок"-ийг зарахгүй бол дотооддоо хэрэглээг нь хориглоно гэж АНУ мэдэгдсэн билээ. АНУ-ын шахалттай тулгарсан ч "ByteDance"-ын ашиг өнгөрсөнд онд 60 хувиар өсчээ. Энэ нь ч Жан Иминий хувийн хөрөнгө өсөх томоохон шалтгаан болсон юм.

АНУ-д тэргүүлэгч баян гэгдэх дөрвөн хүн байдаг нь Билл Гейтс, Уоррен Баффет, Жефф Безос, Элон Маск нар юм. Харин Жан Имин Хятадын сүүлийн 26 жилийн түүхэнд тодрон гарч ирсэн 18 дахь тэргүүлэгч баян болж байна.

Хятадын баячуудын жагсаалтад технологийн салбараас Жан Имин ганцаараа багтсан уу гэвэл бас үгүй. Технологийн конгломерат "Tencent"-ийн босс Пони Ма тус жагсаалтын гуравдугаарт оржээ. Тэдний хөрөнгө чинээг зөвхөн компанийн амжилтаар тодорхойлох аргагүй. Хятадын эдийн засаг унасан нэг жилийн хугацаанд тэдний өрсөлдөгчид бага ашиг олсон байна.

Хятадын эдийн засаг, хөрөнгийн зах зээлд амаргүй үе тохиогоод буй тул баячуудын жагсаалт гурав дахь жилдээ хумигдаж байна. Жагсаалтад орсон хүмүүсийн тоо өнгөрсөн онд 12 хувиар буурч, 1100 хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ysh 2024-10-30 202.9.46.83

гятадын комунист нам наадхыг чинь ор сураггүй алга болгоно. жэк ма-г бас хааж боогоод таг дуугүй гог амьтан болгосон дог

Avatar

зочин 2024-10-30 202.70.46.20

дугайййй төмсөө арилга, юун их юм ярьдын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж