АНУ-ын Төлөөлөгчийн танхимын дарга асан Нэнси Пелосийн гэрт үл таних этгээд нэвтэрч, нөхрийнх нь толгой, баруун гарыг алхаар цохиж гэмтээсэн хэрэг 2022 оны аравдугаар сард гарч байсан. Тухайн үед 82 настай байсан Пол Пелоси халдлагын дараа тархи нь хагарч, хагалгаанд оржээ.
Тэгвэл Сан Францискогийн шүүхээс халдлага үйлдэгч 42 настай Дэвид Депапед бүх насаар нь хорих ял оноожээ.
Дэвид Депапе тухайн өдөр Нэнси Пелоситой уулзахыг шаардан, "Нэнси хаана байна" гэж хашгирсан байна. Тэр үед Нэнси Пелоси Вашингтон хотноо ажлаар явж байсан бөгөөд нөхрөө сахихаар Сан-Францискод эргэж иржээ. Халдлага үйлдэгчийг ариун цэврийн өрөө орох үеэр Пол Пелоси нууцаар 911 дугаарт залган, тусламж дуудаж амжсан аж.
Халдлага үйлдэгчийн амьдрал нь хүчирхийллээс болж хар толботой болсон тул ялыг нь богиносгож өгөхийг өмгөөлөгчид нь хүсчээ.
Дэвид Депапегийн хувьд энэ ял нь хоёр дахь ял юм. Тэрбээр өмнө нь Холбооны албан тушаалтныг хулгайлахыг завдсан, холбооны албан тушаалтны ойрын гэр бүлийн гишүүнд халдсан хэргээр 30 жилийн хорих ялтай байсан.
Нэнси Пелоси бол АНУ-ын хүчирхэг улстөрчдийн нэг. Тэрбээр 2021 онд дөрөв дэх удаагаа Төлөөлөгчийн танхимын даргаар улиран сонгогдож байжээ. Харин нөхөр Пол Пелоси нь хөрөнгө оруулалтын фирмийг үүсгэн байгуулагч, тэрбумтан юм. Нэнси, Пол нар 1963 онд гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй.
net 2024-10-30 132.194.13.94
xynui gert TV KAMER ###- bysduin gerlyy kameraar xarj,concoj,#,alxam tytamd kamer phonm #xylgailj, emzeg bylguixnigee ynegyi ytasaars,
security kompanitai, tseverlegeeni kompanaar CJNe ynertyylj, medgyi bish bygd medej l bgaa idt. 2024-10-30 132.194.13.94
XT xylgaichid, alyyrchidfnix ni tanxairtsan, o tygjijs XOT ymxuiryylj6; NZM oopuuxoo galzyygaas icheed, baaxan negjyylj tanxairji.
Нэргүй 2024-10-30 64.119.29.121
30 жилийн ялтай хүн гараад явж байдаг юм уу БАЛАЙ ОРЧУУЛГА
Нэргүй 2024-10-30 103.212.117.214
nariin hog gants biye hamgaalagch avchihgui geesh
S 2024-10-30 59.153.115.210
SEXSDI80955877ANUSDI BOOWN XXI
Нэргүй 2024-10-30 210.148.94.144
Gaj gay b***a
Зочин 2024-10-30 66.181.178.38
Манайд бол торгоод явуулах хэрэг байна.Ялангуяа хэн нэгэн албан тушаалтны гэр бүлийг алхаар цохисны төлөө ийм ял өгвөл манай ардчилсан ард түмэн шууд л гудамжинд жагсаж даргын нөхөр шалбараа л биз яадаг юм гээд л хашигирцгаана. Монгол АНУ-аас ИЛҮҮ АРДЧИЛСАН ХУУЛЬТАЙ БОЛЖ ТААРААД БАйНА УУ, ЯАГААД БАЙНАВ, УЧИР НЬ ОЛДОХОО БАЙЛАА.
Нэргүй 2024-10-30 59.153.113.159
Гавлын ясны арьс шалбарсан байх тархи нь хагарсан юмуу нугас нь тасарсан хүн шууд нас барнаа