Арбитрийн шүүхийн хариу хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Арбитрийн шүүхийн хариу хойшилжээ

“Алтандорнод Монгол” компани Монголын Засгийн газрын хооронд маргаан үүсч, олон улсын арбитрын шүү­хээр таслуулахад хү­рээд байгаа билээ. Өн­гөр­­сөн наймдугаар сард тус шүүхээс эцсийн шийд гарах ёстой байв. Энэ талаар Хууль зүй, до­тоод хэргийн яамны Бод­лого хэрэгжилтийг зохи­­цуулах газрын дар­га Т.Алтангэрэлээс тод­руу­лахад “Шийдвэр гарах байсан ч тодор­хойгүй хугацаагаар хойш­логдчихлоо” хэмээх товч­хон хариултыг өгсөн юм. Олон улсын шүүхээс эц­сийн шийд ирэхээр сэт­гүүлчдийг цуглуулж хэв­лэлийн бага хурал зарлах гэнэ. “Алтандорнод Мон­гол”  ХХК нь УИХ-аас тог­тоосон 68 хувийн татварыг төлөөгүйгээр барам, харин ч “Монголын Засгийн газраас гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулсан нь бизнес эрхлэх боломж­гүй болгосон” гээд нэг тэрбум ам.долларын нэхэмжлэл гар­гаад байгаа юм.

Олон улсын ерөнхий ар­битирч Марк Лалондэ тэр­гүүтэй шүүгчид өн­гөр­сөн оны тавдугаар са­раас “Алтандорнод Мон­гол” компанийн захи­рал С.В.Паушокийн нэхэмжлэлийг ХБНГУ-ын Франкфурт хотноо хэ­лэл­цэж эхэлсэн. Тэгвэл Мон­голын Засгийн газар сөр­гүүлээд С.В.Паушокоос нэ­лээд юм нэхэмжлээд бай­гаа юм. Үүнд, Гэнэтийн аш­гийн татварт төлөх ёстой 56 тэрбум төгрөг, байгаль орчин сүйтгэсний нөхөн төлбөр, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөний торгууль гэх мэт олон төрлийн төлбөр багтжээ. Жил гаруй үргэлжилж буй энэхүү маргааныг шийд­вэрлүүлэхийн тулд  манай улс таван тэрбум төгрөг зарцуулаад байна.

Арбитрчид зөвхөн хэн нь буруутай вэ гэдгийг тогтооно. Дараа нь буруу­тай этгээд нь нөгөө талын­хаа нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөх юм. Хэрвээ “Алтандорнод Монгол” ялагд­вал манайх дээрх нэ­хэм­жилсэн мөнгөө авах ба ялагдвал нэг сая ам.долларын өрд унах юм. Ар­битрчид зөвхөн хэн нь буруутай вэ гэдгийг тог­тооно. Дараа нь буруутай этгээд нь нөгөө талынхаа нэхэмжилсэн мөнгийг гар­гаж өгөх юм. Хэрвээ “Алтандорнод Монгол” ялагд­вал манайх дээрх нэхэм­жилсэн мөнгөө авах ба ялагдвал нэг сая ам.долларын өрд унах юм.

Татвар болон хууль эрх зүйн орчны хувьд Мон­голыг найдваргүй улс хэ­мээн дэлхий нийт дүгнэж, зарим хөрөнгө оруулагчид эргэлзээнд орж байсан удаа­тай. Оюутолгой ордыг ашиг­лах гэрээ байгуулж, Таван­толгойтой холбоотой асуу­дал ид өрнөж буй энэ үед Алтандорнод Мон­гол компанитай хол­боотой маргаан тэдний ан­хаарлыг ихэд татаж буй нь ойлгомжтой. Монголын Зас­гийн газар ялалт бай­гуулвал нэг хэрэг, ялагдал хүлээвэл өөр хэрэг үүсч болзошгүй юм.

“Алтандорнод Монгол” ХХК нь ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1997 онд манай улсад бүртгүүлж, 1999 оноос олборлолтын болон хайгуулын ажиллагаа явуулж эхэлжээ. www.iltod.mn сайтад мэдээлснээр 2000-2006 оны хооронд байгаль орчин нөхөн сэр­гээхэд ердөө зургаахан сая төгрөг зарцуулж бай­сан тус компанийн тухай товч­хон мэдээллийг хүр­гэе. 2000-2005 онд нийт 18 тонн цэвэр алт олбор­лож, үүнийгээ 206 сая ам.доллараар борлуулжээ. Ту­хайн үед олборлосон алт­ны хэмжээгээрээ “Бо­роо гоулд”-ын дараа хоёрдугаарт бичигдэж бай­сан байна. Анх Ар наймган нэртэй хайгуулын болон олборлолтын хоёр лиценз эзэмшиж байсан бол 2007 оны байдлаар энэ тоо 99-т хүрчээ. Тэдний харьяалал дахь лицензүүдийг авахад нийт нийт 17 сая ам.доллар зарцуулсан гэжээ. Төв аймгийн Заамар, Архангай айм­гийн Цэнхэр зэрэг сум­дад алт олборлодог, тэрч­лэн Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Өвөрхангайн Нарийнтээл, Сэлэнгийн Ерөө зэрэг сум­дын нутагт лиценз эзэмш­дэг. 1999-2006 оны хооронд нийт 35 сая ам.долларын татвар, хураамжийг улсын төсөвт төлжээ. 2006 онд алт­ны долоон ордыг нэгт­гэсэн Ар наймган, Баянгол, Туул дэнж, Өлзийт тээл гэ­сэн дөрвөн уурхай ажил­луулах болсон байна.

Татвартай холбоотой асууд­лаар Алтандорнод Мон­гол компани дотоодод ч зарга үүсгэж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг оны эхэнд ший­дэж байжээ. Паушок  Үндэс­ний Татварын Ерөн­хий газарт хаягласан зар­га шат шатны шүүхээр дав­саар эцсийн шатны шүүх шийдвэрээ гаргахад хэдий ялалт байгуулсан ч гомдолтой үлдсэн гэх. ҮТЕГ-ын Улсын төсвийн орло­гын хяналтын газрын татварын улсын байцаагч нар “Алтандорнод Монгол” компанийн 2006, 2007 оны татвар төлөвлөлтийн байдлыг шалгаж зөрчил ил­рүүлж актыг гаргаж байжээ. Тухайлбал, 44 тэрбум 620 сая гаруй төгрөгийн зөрчилтэй холбоотой нөхөн татвар, торгууль тавьсныг Паушок эсэргүүцсэнээр зар­га үүсч байжээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим дээрх хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 05-нд хянан хэлэл­цээд анхан шатны шүүхийн шийдвэрт зарим нэг өөрчлөлтийг оруулсан байна.

Адгийн зарга арав хонодог гэж үг бий. Гэхдээ тэр нэг биш нэлээд хэдэн заргыг 10 хоног байтугай арван жил дамнах асуудал үүсгэж явна. Монголын Засгийн газраас дахин 74 сая ам.доллар нэхэмжлэхээ мэдэгдсэн байна. Заль­жин эр Монголд үйл ажил­лагаа явуулж байхдаа охин компаниудаараа дам­жуулан Японы “Иточү” корпорацаас их хэмжээний мөнгө луйвард­сан гэнэ. “Иточу”-гаас то­ног төхөөрөмж авахаар тохи­ролцож, “Анод”, “Зоос” банкуудтай гэрээ хийж, С.В.Паушок ихээхэн хэм­жээ­ний мөнгө завшжээ. Үүнийг Монголын хууль хянал­тын байгууллага тог­тоож, олон улсын арбитрын шүүхэд мэдэгдсэн байгаа ба харин өнөө “Иточу” кор­параци нь Монголоос хохир­лоо барагдуулах нэхэмж­лэл гаргаж, асууд­лыг улам ээдрээтэй болгоод байгаа аж.

С.В.Паушок гэж хэн бэ. Тэр ямар мэргэжилтэй нь тодорхойгvй. Хуульч, хурандаа генерал, шинжлэх ухааны доктор, профессор, бvр байчихаад заримдаа академич гэлцэх нь бий гэх. Харин хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй бо­лолтой. С.В.Паушок Мон­голд ирэхээсээ өмнө Тажикстан улсад “Памир” алтны артельд ажиллаж байсан. ОХУ-д “Алтан Дорнод-Сибирь” ХХК бүртгүүлж, Буриад Улсын Муйскийн район, Таксимо тосгонд алт олбор­лох ажлаа эхлүүлсэн.  Мон­голын хууль шүүхийн байгууллагын нөлөө бүхий хүмүүст захидал бичиж дарамталж, Ерөнхийлөгчид хүртэл хэл хүргэсэн. Энд тэндхийн шүүх, хяналтын байгууллагад удаа дараа зарга мэдүүлсэн ба нийс­лэлийн прокурорт бичсэн албан бичгийн тоо л гэхэд 17 хүрчээ.

Олон улсын шүү­хэд Монгол Улстай зар­галдаж байгаа орос эрд манай улсын хууль сахиу­лагчид эрүүгийн хэрэг үүс­гэ­чихсэн, анаж байгаа. Тэр­бээр 127 тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн хэр­гээр гурван жил гаруй шалгуулж байгаа ба түүнд холбогдох хавтаст хэрэгт өнгөрсөн жилээс арил­жааны банкаар дамжуулан мөн­гө угаасан гэх зүйл анги нэмэгджээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж