Норвегийн Осло хотод трамвай замаасаа гарч, дөрвөн давхар барилга мөргөжээ. Уг барилга нь утас, компьютер худалдааны төв байсан бөгөөд ослын улмаас их хэмжээний хохирол учирчээ. Мөн жолооч болон өөр гурван хүн гээд нийт дөрвөн хүн хөнгөн бэртсэн байна.
Галт тэрэг Осло хотын галт тэрэгний төв буудлын ойролцоох Сторгатагийн уулзвар дээр 20 орчим хүнтэй зорчиж яваад, замаасаа гарчээ. Гэрчийн хэлж буйгаар трамвай замаасаа хазайн, дэлгүүрийг чиглэсээр өндөр хурдтайгаар иржээ. Трамвай зүүн эргэх ёстой байсан ч чигээрээ урагш явсаар дэлгүүр рүү цөмлөн орсон байна.
Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Норвегийн Аюулгүй байдлын мөрдөн байцаах албаныхан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлэх бөгөөд одоогоор барилгыг нүүлгэн шилжүүлээд байна. Мөн трамвайн жолоочийг сэжигтнээр татав.
Осол гаргасан трамвай нь Спорвейен операторын тээврийн хэрэгсэл юм. Спорвейен оператор нь Осло хотод трамвай болон метро ажиллуулдаг. Трамвайн систем нь жилд 50 сая орчим зорчигч тээвэрлэдэг ажээ.
Нэргүй 2024-10-30 66.181.177.224
Дандаа л нураана энэ тэр гэж байхаар авилга хороололыг нүүлгэн шилжүүлчихвэл яасан юм бэ. Энэ сэтгүүлчийг Норвеги явуулж туршлага судлуулах хэрэгтэй хотын даргаа.
Zochin 2024-10-30 154.61.64.238
texnic ,texnologi mungu heregtei
Нэргүй 2024-10-30 202.179.15.130
одоогоор барилгыг нүүлгэн шилжүүлээд байна. Гадныхан барилгаа нүүлгэн шилжүүлдэг юм байна ш дээ. Манайх нураана гээд байдаг.
Нэргүй 2024-10-30 188.162.254.122
хурд,бас дахин хурд.