“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнана

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнана

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэн, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Чингис хаан одонгоор шагнаж урамшуулж, Чингис хааны нэр алдарыг дэлхийд дуурсгаж байхаар хуульчилсан.

Энэ жил дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг  эзэн Чингис хааны одонгоор шагнахаар шийдвэрлэлээ. Бан Ги Мүн-ий хувьд БНСУ-ын гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол, Солонгос хоёр улсын харилцааг стратегийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Мөн 2009 онд монгол Улсад айлчилж, хоёр улсын иргэд хүмүүнлэгийн харилцаа, эдийн засаг, улс төр бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнчлэн НҮБ, Монгол Улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, НҮБ Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд олон зуун сая долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, далайд гарцгүй орнуудын төвийг Монголд байгуулж, Монгол Улсын тээвэрлэлт, эдийн засаг, геополитик, газар зүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан дэмжлэг үзүүлж ирсэн. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх, цөлжилтийн эсрэг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр олон дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, Бан Ги Мүн сангийн санаачилгаар баталсан тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн дагуу батлагдсан Ногоон хөгжлийн сан Монгол Улсад 470 сая ам долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг баталж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Дэлхийн ногоон хөгжлийн институт Монгол Улсад 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж, хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна.НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын энхийг санхиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж цэнхэр дуулгатнууд болон НҮБ-ын харилцаа шинэ шатанд гарч, монгол цэргүүдийн дэлхийн энх тайвны үйл ажиллагаанд оролцох оролцоо ихээхэн өргөжсөн.

Тэрбээр, дэлхийн түвшинд НҮБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоохоос гадна, дэлхийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Мөн хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хороог байгуулахаас авахуулаад олон санаачилга гаргаж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Дэлхийн бүх улс орны удирдагчид Тогтвортой хөгжлийн зорилтыг баталж 2030 он хүртэл хэрэгжүүлэх амлалт, үүрэг авсан. Монгол Улс 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг УИХ-аар баталж хөгжлийн луужин болгон ажиллаж байна.  Иймд хоёр улсын харилцаа төдийгүй дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж  Эзэн Чингис хааны одонгоор  НҮБ-ын найм дахь Ерөнхийлөгч Бан Ги Мүн-ийг шагнахаар шийдвэрлэлээ гэв.

БАН ГИ МҮН ГЭЖ ХЭН БЭ?

Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан бөгөөд БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байв.

2006 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг тус байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 2011 онд түүнийг дахин таван жилийн хугацаатайгаар томилсон байдаг.

Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийсэн гэдгээрээ олны талархлыг хүлээсэн нэгэн юм. Түүнийг 2016 онд БНСУ-ийн дараагийн ерөнхийлөгч болж магадгүй хэмээн үзэж байсан удаатай.

Тэрбээр 2009 оны долдугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилж байжээ. Түүнчлэн 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн төлөөх Боао форумын бага хуралд оролцохоор, 2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад тус, тус хүрэлцэн ирж байжээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭГСЭД

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй. Үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  12. 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  13. 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
  15. 2022 онд Д.доржготов, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нар
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга

Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгоогүй, алгасаж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2024-10-30 202.9.47.16

Энэ хүн солонгос ч гэлээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан он жилүүдэд монгол улсад оруулсан хувь нэмрийг нь үнэлэж шагнаж байгаа байх.

Avatar

Ганаа 2024-10-30 202.126.90.233

ЭНЭ НОВШИЙН СОЛОНГОСТ ЯАСАН ГЭЖ ӨГЧ БАЙГАА ЮМ БЭ ВИЗИНД ОРСОН МОНГОЛЧУУДЫГ ГААЛИАС БУЦААЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭЭД БАЙНА УУ ДАА

Avatar

Нэргүй 2024-10-30 108.51.109.254

Шагнал одон авахгүй гэвэл яанаа ???

Avatar

Зочин 2024-10-30 172.56.167.244

Дэлхийн хямрал, дайн,нүүдэл,терроризм газар авч НҮБ тодорхой ажилхийж үр дүнд хүрсэн юмгүй нэр хүнд нь уналтад ороод байгаа шүү дээ…цөмийн дайны аюул ойрхон болоод байна
Юуны төлөөх шагнал бэ,мэдэхгүй

Avatar

Хашир 2024-10-30 202.126.91.199

гэхдээ асар их зэвсгийг Украинд өгч байгаагаар шагнаж байгаа юмуу. Тэр сөнөсөн дроны микросхем дээр хангүг бичиг байвал яах вэ.

Avatar

Дараа жил Кофи Аннаныг шагнана гэнэ дээ 2024-10-30 103.168.34.217

Бараг л авчих бх оо

Avatar

Өмнөд Солонгосчууд бол хамгийн хоргүй сэтгэлтэй сайн хүмүүс шүү. Үүнийг бардам хэлнэ. 2024-10-30 66.181.180.176

Өмнөд Солонгосчууд Монголчуудад маш их тусалдаг хүмүүс.

Avatar

Нэргүй 2024-10-30 202.179.24.247

ядаж өөрсдийнх нь хийсэн кино мэтийг үзсэн байлгүй

Avatar

Нэргүй 2024-10-30 202.179.26.115

Энэ одонгийн үнэ цэнэ ингэж унах гэж

Avatar

зочин 2024-10-30 124.158.106.180

өнжиж болно шүү дээ

Avatar

Зочин 2024-10-30 139.5.216.35

За даа бараг тэр нь зөв байх аа, дотоодоос энэ шагналыг авчихаар хүн ч алга, хэн нэгэнд өглөө гэхэд бөөн шүүмжлэл, хэл ам дагалдана, бүр болохгүй бол нэг жил өнжчихсөн ч болно ш дээ

Avatar

Нэргүй 2024-10-30 202.126.89.205

Маш зөв Харин Монголоос 1 эрхэм эх орныхоо хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулсан хүнд бас олгох нь зүйтэйдээ

Avatar

otgo 2024-10-30 202.131.240.147

Чингис хаан төр удирдахдаа ээж, хатан эмэгтэйчүүдийн зөвлөгөө саналыг авч сонсож ирсэн, монгол төрийн эгзэгтэй үед хатад аварч байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Энэ удаа улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдээс нэгийг сонгож шагнаасай.

Avatar

zochin 2024-10-30 202.9.41.27

Гүррагчаа, Морин хуурын чуулга, Хү хамтлаг, Г. Ариунбаатар, Н. Түвшинбаяр, болон 2-3 эрдэмтэн нараас бусад нь хэрэггүй л байсан юм. Харин Монголын төлөө ажилласан, буцалтгүй тусламж олгосн, үр ашигтай хөрөнгө оруулалт хийж, сэтгэл гаргасан гадаадын нэр хүндтэй хүмүүст өгөх маш зөв шийдвэр.

Avatar

Нэргүй 2024-10-30 202.131.234.123

нэртэйгээр нь рио тинтог шагначихаач тэгвэл дэлхийн дайн эхлүүлнэ ээ

Avatar

Нэргүй 2024-10-30 66.181.181.133

яагаад болохгүй гэж харин их хэмжээний зориг гаргаж, эрсдэл хүлээж өөрийн мөнгөөр Оюу Толгойн хайгуулыг санхүүжүүлж, том орд нээсэн Роберт Фридланд бол монголчуудын амьдралд гавьатай хүн.

Avatar

Иргэн 2024-10-30 66.181.186.121

солонгосын ард түмэн монголчуудын нэгээхэн хэсгиын амьдралыг өөд нь татсан юу үнэн энэ үнэн энн хүнд н.энхбаяр баярлах учир бий байхаа нэн хэцүү үёд Цахиагийн хүү а**х а**х хутганы ирэн дээр авчраа биздээ

Avatar

Нэргүй 2024-10-30 59.153.112.188

НҮБ-ийн түүхэнд хамгийн сул дорой ерөнхий нарийн бичгийн дарга байсан солонгосыг шагнаддаг нь ямар учиртай юм болоо. Хүрэлсүх Кофе Анандтай андуурсныгаа цайруулж байгаа юм болов уу

Avatar

Нэргүй 2024-10-30 210.148.94.144

Хулхи хурандаа нэртэйгээр нь Кофи Аннаныг шагнахгүй яасан юм? Ингээд элийрээд явчихдаг юм

Avatar

Нэргүй 2024-10-30 122.201.31.252

Хамгийн гол нь энэ хүн манай шагналаар юу хийх юм бэ? Солонгосын хувьд бол манай улс Зи шоргоолжны дов л гэсэн үг шүү дээ.

Avatar

зочин 2024-10-30 103.57.93.75

Үнэндээ бол бид хятад орос хоёр хөршийн л дэмжлэгтэй оршин тогтнож байна,Гадаад худалдааны орлогын 60 хувийг нүүрсээр 18 хувийг зэсээр олдог гээ биз дээ,Эдгээрийг мөн ноос арьс шир гээд бараг бүхнээ хятад өгч хэдэн доллар олж байна, Бензин тос зэргээ оросоос авч, эдийн засаг хөдөлгөж амьдралаа залгуулж байна, Барууныхантай хэвийн харилцаатай байх нь зөв, Өмнөт солонгос бол бидний дотно харилцаатай орны нэг,Энэ талаар их хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн урамшил шагнал хүртээх хэрэгтэй,

Avatar

зочин 2024-10-30 103.57.93.75

Манай зарим хүмүүс хэт туйлширч,хэвлэлээр юу яриад бичээд байгаагаа ч бараг мэдэхгүй шахуу солиорох болжээ, Энэ нь зөв юм уу даа бүү мэд, Зарим үед тус болохоос хор болох нь илүү мэт бодогддог, Хамгийн гол нь иргэд үүний зөв бурууг ялгаж салгаж тунгааж сурах нь чухал байна,

Avatar

Зочин 2024-10-30 122.201.31.252

Арьс ширээ өгөхөө болиод, өөрсдөө Дарханд үйлдвэрийн парк байгуулж боловсруулдаг болно гээд 12 жил болж байна. Бид арьсаа өмхийрүүлэн илжилж, хог дээр хаяж байна. Уг нь хонины нэхийг Хятадууд 10,000-аар авдаг байсан. 10 жилийн хугацаанд хэчнээн сая нэхий хог дээр хаягдсан болоо? Өртөг нь хэд вэ? Төр, эрх баригчид ийм л ажил хийж байна. Мөнгө ч үгүй, парк ч үгүй.

Avatar

Zocnin 2024-10-30 72.143.232.235

Chingis haani odon Bagabandi, Ochirbat hoyort bol tohirohgui shagnal Mongoliin ard tumniig hangalttai shulj awdagaa awsan humuus

Avatar

Зочин 2024-10-30 202.179.27.206

Маш зөв шийдвэр. Дэмжиж байна. Хойшид Монголын төлөө бие, сэтгэл зүрхээ зориулах дэлхийд танигдсан, хөрөнгө мөнгөтэй гадаадын эрхмүүдийг түлхүү шагнаж байх чиглэл барих нь зүйтэй. Өмнө шагнагдсан хүмүүс дотор огт өгөхөөргүй нөхөд олон байгааг анхаарах нь зүйтэй.

Avatar

а 2024-10-30 64.119.29.144

Жанцанноров гуайг шагнаачээ

Avatar

Монгол хүү 2024-10-30 64.119.29.63

ГЭНДЭНДАРАМ ГУАЙГ ШАГНААЧ ЭЭ.

Avatar

Нэргүй 2024-10-30 202.9.46.54

энэ хүн тэгээд монголын төлөө юу хийсэн юм бэ

Avatar

Нэргүй 2024-10-30 108.51.109.254

Аваргүй гэвэл яана аа !!!

Avatar

иргэн 2024-10-30 59.153.112.190

энэ одонгийн нэр хүндийг дээшлүүлэх зөв шийдэл байна.Цаашид ч ийм нэр хүндтэй хүнд өгч байх хэрэгтэй.

Avatar

zochin 2024-10-30 203.91.115.246

ene dund hulgaichuud bn mon a*******n bn

Avatar

Мөнхжаргал 2024-10-30 66.181.181.252

Утгаа ч алдлаа даа.

Avatar

Нэргүй 2024-10-30 103.57.92.140

Улам сайн утга төгөлдөр болж бнаа !

Avatar

Нэргүй 2024-10-30 66.181.181.252

Энэ хүн НҮБ – д гавъяа байгуулж чадаагүй. Харин унагаж байна.

Avatar

Нэргүй 2024-10-30 66.181.184.121

Монгол эх орныхоо өмнө гавъяа байгуулсан монгол төрийн хамгийн тои шагнал шү дэ

Avatar

Нэргүй 2024-10-30 103.57.92.140

Жонхуу, Миеэ нтр гэсэн э****з хурлийзуудад өгөх хэрэггүй шүү !!!

Avatar

Ршгх 2024-10-30 202.9.40.6

сэжиглээд авахгүй ээ.

Avatar

Нэргүй 2024-10-30 202.126.92.98

хөгийн орос чи л ийм бусдыг доромжилсон сэтгэгдэл бичих юм, танай орос биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж