АНУ: Урьдчилсан санал хураалтад 48 сая хүн оролцоод байна

АНУ: Урьдчилсан санал хураалтад 48 сая хүн оролцоод байна

АНУ: Урьдчилсан санал хураалтад 48 сая хүн оролцоод байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд АНУ-ын 47 муж даяар болон Колумбиа дүүрэгт 48 сая гаруй хүн урьдчилсан санал хураалтад оролцжээ. Санал өгсөн нийт хүмүүсийн тоо 2020 оны мөн үеэс хамаагүй цөөн буюу ердөө 30 хувьд нь л хүрч байна.

Ирц ерөнхийдөө буурсан ч Жоржиа мужийн тухайд улсаас давсан үзүүлэлттэй байна. Жо Байден дөрвөн жилийн өмнө ойролцоогоор 11 мянган саналаар ялалт байгуулж, Билл Клинтоноос хойш тус мужийг удирдсан анхны Ардчилсан намын гишүүн болсон юм. Тус мужид шуудангаар санал өгсөн ч сонгогч цөөн ч биечлэн санал хураалт 2020 оны түвшинг давжээ. 2020 онд нийтдээ 1.3 сая иргэн шууудангаар санал өгсөн бол энэ жилд ердөө 341 мянган хүн саналын хуудас хүсчээ. Мөн эндээс 187 мянган хуудас нь буцаж ирсэн байна.

Дональд Трампийн кампанит ажлын хүрээнд энэ жил сонгогчдыг эрт саналаа өгөхийг уриалсан. Тоон мэдээ харвал 27 муж даяар урьдчилан саналаа өгсөн хүмүүсийн 35 хувийг бүгд найрамдахчууд бүрдүүлж байгаа аж. Энэ нь 2020 оны 29 хувиас өссөн үзүүлэлт юм. Харин Ардчилсан намынхан 2020 онд урьдчилсан саналын 45 хувийг бүрдүүлж байсан бол энэ жил 39 хувьтай байна.

Мичиган, Висконсин, Жоржиа зэрэг мужид гол өрсөлдөөн өрнөнө гэж харж буй. 1.9 сая гаруй урьдчилсан санал аваад буй Мичиган мужид цагаан арьст сонгогчид 84 хувийг нь эзэлж байна. Харин өнгөт арьст сонгогчид 11 хувийг эзэлжээ. Хүйсээр нь авч үзвэл Мичиган мужийн сонгогчдын 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Жоржиа мужид санал өгсөн хүмүүсийн 64 хувь нь цагаан арьст, 29 хувь нь өнгөт арьст сонгогчид байна. Висконсин мужид 989 мянган хүн урьдчилсан санал хураалтад оролцсоноос 90 хувь нь цагаан арьстан, дөрвөн хувь нь өнгөт арьстан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Онон 2024-10-30 104.35.34.183

Харрис ерөнхийлөгч болно .

Avatar

Нэргүй 2024-10-30 104.35.34.183

Трамп гарлаа гэхэд Монголчуудад ямар ашигтай вэ ?

Avatar

Хашир 2024-10-30 202.126.91.199

Дональд ахынхаа төлөө зальбирья! Дональд Та шүү!

Avatar

Хашир 2024-10-30 202.126.91.199

гэртээ ганцаараа байхад Дональд гуай…

Avatar

Donald Trump will be the 47th president of the United States of America. 2024-10-30 66.181.180.176

Donald Trump will be the 47th president of the United States of America. He is the Great One. May GESARA be implemented in the world. GOD BLESS.

Avatar

Нэргүй 2024-10-30 66.181.160.66

I'm fully agree with you ^^

Avatar

Нэргүй 2024-10-30 103.57.92.140

Энэ 48 сая хүний саналыг, дугтуйгий нь задлалгүй нано технологоор уншчихдаг байх даа ?!

Avatar

Нэргүй 2024-10-30 202.131.225.197

pua ha ha.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж