С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2024.10.30-нд нийтлэгдсэн

С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана

С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албаны нийслэл Тирана хотод үргэлжилж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С. Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө Олимпын хошой аварга, Дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Рисако Кавайтай барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж, Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж, шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авсан юм.

С.Цэрэнчимэд ДАШТ-д гурван дах удаагаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарч байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг аравдугаар сарын 31-ний 00:30 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж