Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хороо”-г байгуулсан. Тус дэд хороог шадар сайд Х.Доржханд ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр, энэ оны арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл эрчим хүчний реформ, үнэ тарифын талаарх байр суурийг тодруулан хүргэж байна.
ОЙРЫН ХУГАЦААНД ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТАРИФЫГ ӨРТГӨӨ НӨХДӨГ БОЛГОЖ НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ
УИХ-ын гишүүн, эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.ЭНХЦЭЦЭГ:
-Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Олон жил үнэ тариф нь өртгөө нөхөхгүй түвшинд барьж ирснээс болоод өрөндөө баригдсан, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй эх үүсвэрийн дутагдалд орсон, олон жил бэлтгэгдсэн инженер техникийн ажилчидаа алдсан, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил чөдөр тушаа болсон салбар болчихоод байна. Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр цахилгаан, дулаан холбогдох шинэ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Үйлдвэр, орон сууц барья гэсэн боловч цахилгаан, дулаанаар хангагдаж чадахгүй, техникийн нөхцөл авч чадахгүй хүлээлтийн байдалд байна. Хамтарсан Засгийн газраас томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн боловч энэ бүх төсөл цахилгаан дулаанаар хангагдаж чадахгүй хэмжээнд хүрэхээр байна.
Цахилгааны хэрэглээ жилд дунджаар 200 МвТ-аар өсөж байна. Гэтэл энэ бодит өсөлт биш юм. Учир нь маш олон хэрэглэгчийн эх үүсвэрийн дутагдлаас цахилгаан дамжуулах түгээх сүлжээнүүд хэт ачаалагдсан байдлаас болоод төвийн стстемд, төвлөрсөн шугамд холбож чадахгүй техникийн нөхцөл өгөхгүй байна. Хэрэв эдгээр хэрэглэгчийг холбох мөн хийхээр төлөвлөөд байгаа бүтээн байгуулалтын ажлууд өрнөөд эхэлбэл цахилгааны хэрэглээ жилд дунджаар 300-аас 400 МВт-аар өсөх төсөөлөлтэй байна. Хэдийгээр шинэ цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэхэд анхаарч Бөөрөлжүүтийн 600 МВт, Төв аймгийн Баян сум 660 МВт ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээний өсөлтийг хангахад хангалтгүй юм. Иймд эрчим хүчний салбарыг түрүүлэн хөгжүүлэх бүхий л нөөц боломж, улсын төсөв,гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалтаа ашиглах шаардлагатай. Бага чадлын хөрөнгө оруулалт багатай тархмал эх үүсвэрүүдийг хурдан хугацаанд улсын төсвөөр барьж алс хол байрладаг аймаг, сумдын цахилгаан, дулаан хангамжийг найдваржуулах, том чадлын хөрөнгө оруулалт өндөртэй төслүүдээ гадаадын зээл тусламжаар хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан байдаг. Дэлхийн 150 гаруй улсад хэрэгжсэн реформыг Монгол Улсад хэрэгжүүлсэн. Энэ реформ нь тусгай бүтэцтэй байсан эрчим хүчний салбарыг задлаад хэвтээ хэлбэрт оруулж, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн олон компани болгож, бүтцийг өөрчлөх, үнэ тарифыг тодорхойлох, зохицуулах хороог байгуулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх улмаар өрсөлдөөнийг бий болгох гэсэн 4 том зорилготой байсан. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх өрсөлдөөнийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлж амжаагүй байна. Тиймээс эрчим хүчний хуулийг шинэчлэн боловсруулж хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх өрсөлдөөнийг бий болгохоос гадна ногоон хөгжлийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэх нь чухал юм. Харин хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр бизнесийн хүнд суртал үгүй болдог. Улс төрийн хараат байдлаас гардаг. Ашиг, алдагдал, зардлын хяналт ил тод болж, үйлчлүүлэгчдээ дээдэлдэг, үйлчилгээний чанар сайжирдаг. Өрсөлдөөн бий болсноор зах зээл дээр байж бол хамгийн доод үнэ тогтдог болох нь дэлхийн олон орны туршлагаас харагдаж байна. Тэгэхээр бид энэ чиглэл рүү л явахыг зорих ёстой. Ойрын хугацаанд цахилгааны үнэ тарифыг өртгөө нөхдөг болгож нэмэх, бүх хөрөнгө оруулалтаа эрчим хүч рүү чиглүүлье гэдгийг улс төрчид олон нийт хүлээн зөвшөөрсөн байна. Гол нь эрчим хүчний салбарынхан энэ таатай үеийг маш сайн ашиглаж, асуудлаа сайн ойлгож бүх хөрөнгө оруулалтыг татахыг хичээх ёстой.
ТАРИФЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭЭС ГАДНА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ ЁСТОЙ
-Эрчим хүчний шинжээч Л.ЖАМБАА:
Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл хийхийг зорьж байна. Эрчим хүчний тарифын тогтолцоо өнөөдөр гажуудсан байна. Нэгдүгээрт, хөдөө орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн цахилгаан, дулааны үнэ зөрүүтэй байна. Хотод амьдарч байгаа иргэд дулаандаа 506 төгрөг төлдөг бол хөдөө орон нутгийн иргэд үүнээс 2-3 дахин өндөр үнээр дулаанаа төлдөг. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэд болоод байшин хороололд амьдарч байгаа иргэдийн хэрэглээний үнэ зөрүүтэй байна. Тухайлбал, гэр хороолод амьдарч байгаа дөрвөн ам бүлтэй айл жилдээ халаалалтандаа зориулж буюу шахмал түлш, модоо бэлдэхэд ойролцоогоор 2 сая төгрөг зарцуулж байна. Гэтэл байшин хороололд 50 мкв байрнд амьдарч байгаа иргэн жилдээ дулаандаа 410 орчим мянган төгрөг зарцуулж байна. Түүнчлэн цахилгаанаа 285 төгрөгөөр үйлдвэрлээд 215 орчим төгрөгөөр зарж 70 төгрөгийн алдагдал хүлээж байна байна. Дулааны хувьд 68 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 39 мянган төгрөгөөр худалдан борлуулж бараг үйлдвэрлэлийн өртөгөөсөө нэг дахин хямд үнээр Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас эрчим хүчний салбарт үнэ тарифын шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарсан. Түүнчлэн төр эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчид худалдаж авах биш хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж төр нь худалдаж авдаг тогтолцоо руу нэвтрүүлэхийг зорьж байна. Өдөр нар, салхи ашиглаж хуримтлуулсан эрчим хүчийг ОХУ-аас импортолж авдаг үнээр худалдаж авдаг байх асуудлыг судалж байна. Мөн оройн оргил ачааллын үеэр хэрэглэгчид цахилгааныхаа хэрэглээг бууруулвал тодорхой хэмжээний урамшуулал олгодог байх урамшууллын тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна. Эдгээр шинэчлэлүүдийг хийгээд эхлэхээр эрчим хүчний тарифын тогтолцооны гажуудал засагдаж эхэлнэ. Хэрэглээнээсээ хамаарч тарифын олон төрөл бий. Тэр дотроо дахин олон сонголт оруулж өгч байна. Эрчим хүчний хэмнэлтийн бодлого буюу их хэрэглэвэл их, бага хэрэглэвэл бага төлөх зарчим үйлчилнэ. Харин орлого багатай иргэдэд зориулсан тарифыг өөрчлөхгүйгээр хэвээр нь үлдээх бодлого баримталж байна. Эрчим хүчний салбарт тарифын шинэчлэл хийхээс гадна компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллах ёстой. Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд айл өрх, албан байгууллагуудад 430 орчим мянган ухаалаг тоолуур суурилуулснаар ойролцоогоор 134 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарах тооцоо гарсан. Энэ мэт бүх талаар хэмнэлтийн горимд шилжиж, үр ашгаа хэрхэн сайжруулах талаар шийдвэр гаргаж байна. Эрчим хүчний реформын хүрээнд үнэ тарифын асуудал бол ердөө л нэг хэсэг нь. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлснээр цаашид эрчим хүчний үнэ тариф тогтмол хэмжээнд байх боломж бүрдэнэ. Энэ жил эрчим хүчний салбар 359 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан. Урт хугацааны буюу хуримтлагдсан өр төлбөр 1.8 ихнаяд төгрөгт хүрсэн байна. Нүүрсний уурхай, төмөр зам, дамжуулах гэх мэт бүхий л компаниудын хооронд өрийн сүлжээ үүссэн байна. Энэ бүхний гацаанаас гарахад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг ганцхан үнэ тарифын асуудлаар шийдэх тухай асуудал биш. Цогц байдлаар ач үзэж, нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргах нь чухал. Хэдийгээр эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан, хараат бусаар шийдвэр гаргадаг хэдий ч олон талын судалгаан дээр үндэслэж эцсийн хувь хэмжээг тогтооно гэж итгэж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХЭЗЭЭ Ч ТЭГ ЗОГСОЖ МАГАДГҮЙ АЮУЛЫН ИРМЭГ ДЭЭР БАЙНА
Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.ЁНДОНГОМБО:
-2001 онд Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар "Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах" хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм. Гэвч хуулийн төсөлд Эрчим хүчний зохицуулах газар (хуучин нэрээр) УИХ-ын байгууллага байхаар заасныг өөрчилж, Засгийн газрын байгууллага болгосон нь бодлогын алдаа болсон. Үүний үр дүнд бүтцийн өөрчлөлт, арилжааны хэлбэрт шилжүүлэх заалтууд хэрэгжсэн ч хувьчлал бараг хийгдээгүй юм. Гол учир нь эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэрлэх бололцоогүй болж үе үеийн Ерөнхий сайд нарын үзэмжийн асуудал болсонд орших бөгөөд тэр ч байтугай сонгуулийн мөрийн хөтөлбөрт намууд "Эрчим хүчний үнэ нэмэхгүй" гэдэг заалт оруулж энэ салбарыг улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгосон. Ашиг олох байтугай зардлаа ч нөхөж чаддаггүй салбарыг гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын компаниуд огт сонирхдоггүйгээс хувьчлал ч хийгдсэнгүй, шинэ эх үүсвэр ч баригдсангүй. Арван жилийн өмнө оргил ачааллаа даах чадваргүй боллоо гэж байсан бол өнөөдөр суурь чадал ч хүрэлцэхгүй болж, Монгол Улсын хөгжлийг хойш татагч салбар болж хувирлаа. Жилд 270 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ салбар нь хэзээ ч тэг зогсож болох ноцтой аюулын ирмэг дээр байна. Хүйтний улиралд өнгөрсөн өвлөөс хэрэглэгчдээ хязгаарлаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны олон цаг хотоороо харанхуй байдаг үе рүү гулсан орж байна. Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, эрчим хүчний реформ хийхээр яригдаж байгаагаас хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх асуудал бол үнэ тарифыг нэмэх явдал юм. Цаашид салбарын ТӨХК-иудыг Олон нийтийн компани болгох, хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлуудыг хийх хэрэгтэй байна. Үнэ тарифыг алдагдалгүй байх түвшинд аваачсаны дараа инфляци, валютын ханш, импортын цахилгааны үнээс хамааруулан индексжүүлж байх шаардлагатай
Зочин 2024-10-30 66.181.161.191
эрчим хүч аюулын ирмэгт байна гэж хүмүүсийг толгой угаагаад хулгайгаа хийгээд л байдаг шүүдээ бүүр дээрээсээ доошоо хулгайч,дээр нь хүнд суртал бүгд ард түмний халааснаас мөнгө судлах аргатай,тэр аргаа хуулиар хамгаалагдсан байдаг
z** 2024-10-30 203.98.76.19
MAH сүүлийн 8 жил юу хийсэн бэ ? 2024 онд гэнэт мэдсэнүү
Zochin 2024-10-30 66.181.183.37
Mergejliin bus humuys said darga hiuwel ingej dampuuruulna
Нэргүй 2024-10-30 66.181.168.8
Урд нь хаана явж байсан хүмүүс вэ? Бүгд л сайд дарга хийж байсан. Яагаад гэнэт реформ гэж гоё үг гаргаж ирээд ард түмнээ шулах гээд байна. Зээлээр эрчим хүчээ авч байсан юм чинь үргэлжлүүлээд аваад яваачээ. Харин реформ гэдэг чинь шинээр 5, 6-р цахилгаан станц, шинээр усан цахилгаан үүсгүүрүүд бий болгохыг хэлдэг юм. Ядуу иргэдийнхээ халаасыг тэмтэрхийг хэлдэггүй юм. Арай хийж тогтвортой болж байгаа эдийн засаг, жижиг дунд үйлдвэрүүдэд маш их хүнд ачаа болно. Төгрөгийн ханш яаж доошоо унах болдо
Нэргүй 2024-10-30 59.153.112.189
Та нар үнэ нэмэхээр үнэ чөлөөлөгдөөд реформ болох уу Зохицуулах хороогоо шахааны хүнээр дүүргээд мэдлэгтэй хүмүүсээ Батлан хамгаалахын сургууль төгсөгчдөөр дүүргээд бас Хэнтийн тэнэгүүдээр инженер хийлгээд реформ хийгээд үзээрэй Төр хутгалдан орсон бүхэн МАНы малнууд дүүрээд ард түмний цалин нэмэхгүй байж реформ гэж донгосох юм
Хахаха 2024-10-30 66.181.165.234
Та нар күнээ сонгоод сайхан болно гэж бодсон уу
ааа 2024-10-30 202.72.245.121
Эрчим Хүчээр үйлдвэрлэл явуулж байна уу Нэмүү өртөг хийж байна уу эсвэл Байшин барилга ахуйн хэрэглээнд шатааж байна уу ТӨрийн бодлого хаана байна
Эрднээ 2024-10-30 139.5.219.140
Дээр үкд Москвагийн удирдлагуудын нэг нь хамраа тургихад Монголын удирдлагууд найтаадаг гэлцдэг байж билээ. Ийм л юм болцгоож байна. 126 гишүүнтэй болоод шал дордож байнадаа
Нэргүй 2024-10-30 202.131.234.123
аюул нь сайдууд шүү дээ. ТББ сайдууд мөнгөөр тоглож урсагаж сөнөөж ирлээ
Зочин 2024-10-30 103.57.95.31
Доржхандыг улс төрөөс зайлуулах нь зөв болж дээ
зочин 2024-10-30 103.57.93.75
Монголын аюул бол ардчилал гэх нэр зүүсэн бүлэг хулгайчид,Эд нар л анх улс орныг сүйрүүлсэн,Нийгмийн хөрөнгийг идэж уусан, Бидний түүх устгаж сүйрүүлэх нь ямар хялбар,бүтээж буй болгох нь ямар хүнд болохын жишээ болж байна, Өвөг дээдэс маань тэмцэж байж бидэнд үлдээсэн жаахан баялаг л бидний аминд орж байна,Улс орноо хэвийн болгох урагшлуулах гэж одоогийн засаг чадлаараа л гүтгэж байна,Хамтран ажиллахаар төрд орсон юм бол энэ мэтээр айлгах биш, гарц хай,хамтарч ажил,Шүүмжлэх шиг хялбар зүйл үгүй
Нэргүй 2024-10-30 103.57.92.140
Оросын тэжээвэр гөлөг, Женкогийн тролл минь чи битгий "эх оронч"-ийн баг өмсөж бархираад бай !
Мөнх 2024-10-30 103.57.95.234
Ёндонгомбо чи дандаа л их мэдэгч дүрээр зурагтаар гарч ярьж бдаг. Өнгөрсөн хугацаанд энэ салбарын хүний хувьд энэ дутагдлын эсрэг тэмцэх ёс зүй байсангүй юу. Эсвэл ерөөсөө ёс зүйгүй хүн үү. Битгий худлаа бухын баасаар байж бай.
ПРАЗИТУУД 2024-10-30 202.179.27.114
ҮНЭ НЭМЭНГҮҮТ Л ДЭЛБЭРЧИХ ГЭЭД БАЙСАН ТОГОО ЧИНЬ САНАА АМРААД УСАА БУЦАЛГААД ЭХЛЭХ НЭЭ ДЭ. ТА НАР НААД ТАРХИ УГААЛТАА ЗОГСООЖ ҮЗ. ТА НАР ХЭДЭЭР УГААДГЫН. ПРАЗИТУУДАА
Зочин 2024-10-30 59.153.115.161
Эрчимийн үнийн алдагдалаа нүүрсний хулгайн 40 их наядаасаа төлүүл, Алтангэрэлийн хөрөнгө хураах талаар яриад байсан юу болсон.
Нэргүй 2024-10-30 124.158.109.204
Хамгийн чухал нь эрчим хүч гэж ирээд л бүлтэрдэг дарга нар ичих хэрэгтэй. Үнэхээр тэнэг төр засагтай юм, бид чинь ….. Тэгээд бас нүүрсний төмөр замаа өргөн царигаар барьж мухарлана. Агуу тэнэглэл гэж нэг улстөрч хэлж билээ.
Нэргүй 2024-10-30 103.212.117.214
neeh oligtoi tur zasagtai bsiim shig
Нэргүй 2024-10-30 103.212.118.206
Эрчим хүчин дэхь хулгайч нарыг зхйлуулдахгүй бол энэ өвөл УБ хөддөнө. Ард түмэн бэлтгэлтэй байх хэрэгтэй…
Нэргүй 2024-10-30 66.181.179.136
Эрчим хүчний яам, салбарт дүүрэн төрөөс төрсөн гэмгүй олигархууд, эхлээд дотоод авилга, хулгайгаа таслан зогсоохгүй бол үр дүнгүй үнийн өсөлт блно.
Нэргүй 2024-10-30 202.21.109.4
Хичнээн жил энийгэээ ярьдаг юм. Арга хэмжээ авах, эсвэл авах санаагүй албаар ингэж унагаад байдгымуу. Хөл дээр нь босгочих олигтой удирдлага энэ олон дунд олдохгүй байна уу. Нэхх мундаг мундаг хүмүүс. Хамгийн их мөнгө өдөр тутам авдаг салбар байж чагаад хөл дээр нь босгочиж чадахгүй арчаагүй царайлаад байдаг юм бэ
Нэргүй 2024-10-30 66.181.184.173
Би цалингаа 800 хувь нэмүүлмээр байна. миний амьдрал аюулын ирмэг дээр байна
Нэргүй 2024-10-30 103.26.95.170
Үнэ тарифыг нэмэхдээ маш алгуурхан, жигдхэн байдлаар зохицуулахгүй инфляцаа тавьж тууж нийт эдийн засаг дахь хохирол нь асар өндөр тусна л даа. МАН х ү ү р нүүд энийг мэдэхгүй гэнэт огцом нэмж орж ирж байгаа нь бодлогын маш том алдаа шүү. Сонгуульд ялсан юм чинь яасан ч яахав гэсэн байдалтай дураар дургиж байна. ГЭНДЭНГОМЫН ЁНДОНСҮРЭН ГЭЦҮҮ НЭРТЭЙ Л П И З Д А ЮМ ДАА, ЗА ЯАХАВ ЯАХАВ…
Нэргүй 2024-10-30 66.181.161.220
Ерөнхийлөгч,Ерөнхий сайд аа Эрчим хүчний асуудлыг шинжлэх ухаан ч талаас сэтгэж ажилчих хүнээр удирдуулах хэрэгтэй байна.Одоогийн сайд чинь мөнгө,бизнес харагдаад,цаашаа сэтгэж,бодож чадахгүй байна. Ядаж хүнд үед Даваасүрэн сайд шиг даваад гарах,сайд хэрэгтэй байна.Түүнээс биш ард түмэндээ бүхээ тулгаж болохгүй.Цаашидаа энэ асуудал та хоёрын суудалтай ч яригдана шүү…
иргэн 2024-10-30 103.57.92.248
Эрчим хүчний салбарт бугшсан Авилга , хулгайгаагаа зогсоо_ Иргэд ээ зориуд айлгаж дарамталж Үнэ нэмэх гэж зохион байгуулалтайгаар Тархи ушаалт явуулж байна,
Захиргааны албан тушаалтан нэмэгдэж байгаа шүү 2024-10-30 14.1.81.158
Мэргэжилтэнгүүд зөв ярьж байна харин тэд өртөгийг бууруулах 30% нөлөөтэй сэлбэгийн шахаа захиргааны замбараагүй зардал орон тооны өсөлт АТГ шалгагдаж баригдсан авилгач ДЦС 3.4 гүйцэтгэх захиралуудыг мартаж цаан баригдаагүй далд мангасуупыг яах вэ?? .Ялсан намын бялуу хуваах үед захирал хангамж дарга нар солигдогийн мартсан бололтой.
баас 2024-10-30 45.117.35.27
Мангаруудын жагсаалтаар орж ирсэн балаавгай энхцэцэг гэгч үнэнэ чадваргүй дипломийн цуглуулга гол болсон авгай юм аа. Тэр тавьж бгаа итгэл энэ тэрийг хараарай та нар 1-р ангийн хүүхдийн шиг гэнэн бас дэвэн дэлхийн юмны цуглуулга бөөн энэ тэндээс хуусан хуулга.
Данхын жагсаалт тэр чигээр ард түмний хуурсан зүйл байж.Өөрийн хүүхдийн асрагч ийг цалинг төрөөс нэсэн ав,гай өөрийн орон байр аа төрөөс нэсэн бацаан,хамгийн гол нь б**х жорлонгоо ярьсан хэдэн балайчууд жагсаалатанд орсон байж
ул суурьтай хармаар юм 2024-10-30 59.153.113.53
Өөрийнх өртөг зардлыг багасгах, технологийн шнэчлэл хийхээ бодмоор юм. хуучин, дээр нь байлдааны орос машинтай л адил юм ажиллуулчихаад түүнийгээ хэрэглэгч төлнө, хэдээр ч тогтоосон болно гэж болохгүй л дээ. ул суурьтай бодож энэ асуудалд хандахгүй бол ч их л хэцүү үр дагавартай.
ЗОЧИН 2024-10-30 202.55.191.194
ЭНЭ ДОРЖХАНД ГЭДЭГ НӨХӨР УРЬД НЬ ДАНДАА ХУЛГАЙ ЯРЬЖ БАЙСАН. ГЭТЭЛ ОДОО ХУЛГАЙГАА ЦЭГЦЭЛЖ ЭРЧИМ ХҮЧЭЭ ЯНЗЛАХ БИШ АРД ТҮМНИЙ ХАЛААСЫГ СЭГСЭРХЭЭ ЯРЬЖ БАЙНА. ХУДЛАА ПОП ГАР БАЙСАН ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭЖ БАЙНА. АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БИШ ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭЭС АРД ТҮМЭН МИНЬ САЛАХ УЧИРТАЙ ШҮҮ. БҮҮ МАРТ…..
Нэргүй 2024-10-30 59.153.112.108
Эрчим хүчээ хувьд шилжүүлж, баахан луйварчдыг тэжээгээд, дараа нь баларна даа. Яасан хаширдаггүй юм бол. Зүгээр л үнэ тарифаа нэмээд, алдагдалгүй болгох, хувьчилж ёстой болохгүй шүү.
зочин 2024-10-30 103.57.93.75
Монголыг ардчиллынхан л сүйрүүлсэн,Яг ОХУ-ын ардчилагчид шиг эх орноо балласан,Эдний гол зорилт бол улс орноо хөгжүүлэх бус, нийгмийн хөрөнгийг цөөхүүлээ идэж баяжих явдал байв,Үүний гайг монголчууд бид одоо хүртэл үүрч явна,Нураахад хялбар бүтээн байгуулахад хэцүү гэдэг нь харагдаж байна,МАН-ын нөхөд эдийн засаг бизнесээ хэвийн болгох,иргэдийн амьдралыг сайжруулах гэж чадлаараа зүтгэж байна,Төр засагт орж хамтарч байгаа юм бол элдэв хүндрэлээр бусдыг айлгах биш,засч сайжруулахыг бодох хэрэгтэй,
Нэргүй 2024-10-30 202.9.40.133
Эхлээд салбартаа нүүрлэсэн, хулгайгаа ярь, тэгээд болохгүй бол үнээ ярь,
Цэвэр тархи угаалт хийхдээ ичээч! Та нарт өөрийн гэсэн зүрх, сэтгэл алга!
Дандаа дохио, зангаагаар явж амь+ дардагаа боль.
зочин 2024-10-30 103.57.93.75
Ардчилагчид гэгчид ийм л хүмүүс,Бусдыг гүтгэнэ доромжлоно,Нэр төрийг нь аль болохоор унагана,бохирлоно,Иргэдийн талаар их санаа тавьдаг шудрага хүмүүс болж жүжиглэнэ,Цаад санаа нь бусдыг хуурах, Муу аргаар иргэдийн итгэлийг олж,төрд гарах, Тэгээд төрд гарангуут дураараа авирлах,Хуулийг уландаа гишгэх, сөрөг хүчнээ дарамтлах, хүний эрхийг хохироох,жинхэнэ дарангуйлал үүсгэх,эрх тушаалаа ашиглан нийгмийн өмчийг идэж уух,барууныг дагаж хөрш хоёр орондоо дайсагнах,Бид ийм хүмүүст хууртаад,
Нэргүй 2024-10-30 103.57.95.206
хүмүүсийн толгой угаах ажил явж бөйна даа
Нэргүй 2024-10-30 202.126.91.155
ДАРГА НАРЫН ЦАВЧА ТЭНДЭРИГ БОЛИУЛАЧЭЭЭ
Зочин 2024-10-30 51.83.251.20
Эрчим хүчний салбарыг хувьчилж, чөлөөт зах зээлд шилжүүлэх хэрэгтэй. Ингэж байж, хувийн хэвшлийхэн, гадны хөрөнгө оруулагчидыг татаж, системийн шинэчлэл хийхгүй энэ салбар луу хөрөнгө оруулах сонирхол хэнд ч байхгүй. Улс өөрөө дорвитой хөрөнгө оруулж, шинэчлэл хийж чадахгүй байна.Мэдээж үнэ өснө, дагаад баталгаат эрчим хүчний системтэй болсноор үйлдвэр, технологийн паркууд хөгжинө, дагаад бизнес, ажлын байр бий болно, цаашилбал гадагшаа цахилгаан экспортлож болно.
з 2024-10-30 202.126.88.185
Үнэ нэмэх шаардлагагүй.
Хулгайч нараа зайлуул тэгээд болоо.
ЗОЧИН 2024-10-30 122.201.31.230
ЭРЧИМ ХҮЧНИЙХЭН 20 ИОД ЖИЛИЙН ӨМНӨ ЯГ ИНГЭЖ СОЛИОРЧ БАЙГААД ХЭДЭН ТЭРБУМЫГ ХУВААЖ ИДСЭН ТҮҮХ БАЙДАГ. ОДОО ИХ НАЯДААР НЬ ИДЭХ ГЭЭД БАЛАЙРЧ БАЙНА. ТЭР ҮЕД ЦОО ШИНЭ ТОНОГЛОЛУУДЫГ ТӨМРИЙН ХОГ РУУ АЧСАН, ҮНЭХЭЭР АЙМААР
БИЙЛЭГЖҮҮ БАЙСАН . ГАНЦ ЭРЭГ БООЛТ Ч ЮМ ХИЙДЭГ ХҮМҮҮСДЭЭ ҮЛДЭЭГЭЭГҮЙ .
wghbluggy 2024-10-30 183.177.100.4
Мэргэжлийн болон салбарын бусад хүмүүсээр ингэж яриулж хөрсийг нь бэлдэж байгаад хулгайн замаар хувьчилж авдаг хуучны арга руу шилжиж байна уу даа нэг бүлэглэл нь…….
Нэргүй 2024-10-30 66.181.180.102
Нөгөө эсэргүүцэж жагсаал зохион байгуулдаг Олон эх оронч хөдөлгөөнүүд яав ааа
Эрдэнэтийн ахмад настан Д.Байгал 2024-10-30 59.153.114.107
Г.Ёндонгомбо эрчим хүчний салбар элгээрээ унаж, мөхлийн ирмэгт ирэхэд хүргэсэн ТОМ ХУЛГАЙЧ даа, хэрэггүй бараа зөндөө шахсан,
өөө 2024-10-30 210.148.94.144
Эрчим хүчний салбарыг аюулд хүргэсэн лалрууд бол босоогоороо хөхдөгүүд ДМНН гэх мэтийн рацистууд болно.
Зочин 2024-10-30 66.181.177.191
Үр ашиггүй төсөв, хөрөнгө мөнгөний зарцуулалт, авилгалаа ЭХЛЭЭД багасгачих
Нэргүй 2024-10-30 204.191.211.116
Ёндонгомбо сүүлийн 20 гаруй жил ЭХ ний салбарт шийдвэр гаргах түвшинд Төрийн алба гүйцэтгээгүй өөрийн хээ мэргэжилийн дагуу төрийн бус байгуулагад ажлаад явж байгаа манай салбарын тэргүүлэх инженер хүн, хогийн хоцрогдсон байдлаа улс төржүүлж хэн нэг хүнийг буруутгах хжрэггүй ? Харин ч энэ хүн салбарын хаа төлөө дандаа эрүүл санал шүүмжлэл хэлээд явж байгааг ихэнх мэргэжилийн хүмүүс мэднэ!
Нэргүй 2024-10-30 66.181.180.102
Ийм шинжээчидтэй салбар яаж ч хөгжих билээ дээ. Үнээ нэмээд бидний халаасыг тэмтрээд ч сэргэхгүй салбар, Яагаад вэ гэвэл дотор хулгай нь тэлж болох хэмжээндээ тулчихсан учраас.
Нэргүй 2024-10-30 142.126.123.189
Яриад л байxийн бариад эxлээчээ xөөш xөөш xөөш
БАЛАРЛАА, ДУУСЛАА
Нэргүй 2024-10-30 202.9.40.133
Хүний дохиогоор яриулаад байгаа юм чинь!
Эдэнд өөрийн гэсэн үзэл бодол байхгүй.
Утсан хүүхэлдэйнүүд, хөөрхийлэлтэй амьтад
Нэргүй 2024-10-30 202.21.100.202
яг энэ байдлаараа, яг энэ бүтцээрээ үнээ нэмлээ гээд эрчим хүч гацаанаас гарахгүйээ
зочин 2024-10-30 192.82.64.167
Ёндонгомбо оо та нарын хийсэн ажлын царай.та нар эрчим хүчнээс бүгд баяжсан, инженер хүн цаг тулгачаад ингэж ярьдаггүй, совесттой байгаач, Энхцэцэг гэгч хүүхэд югаа ч мэдэхгүй бичсэн цаасыг уншиж ойлговол их юм.