К.Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө

К.Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө

К.Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар үдэж мордууллаа.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлалаа. Ингэснээр Казахстан Улс нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.  Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Хүндэт зочныг Соёлын сайд Ч.Номин, музейн захирал С.Чулуун нар угтан авч, музейн үйл ажиллагаа, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхийг товч танилцууллаа.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-30 139.5.216.35

Манайхан шиг очсон газраа хүндрүүлээд, жуулчин аятай аяглаад байлгүй хийх юм аа шуурхай хийчхээд явчихаж байна гэдэг чинь бас нэг сайн тал шүү

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: МОНГОЛ ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО гэж ширж хатаасан ган шиг байвал онох мэт 2024-10-30 66.181.178.38

1/Гуравдагч хөрш гэж зөвхөн барууны орнуудыг ойлгох нь өрөөсгөл. Хоёр хөршөөс бусад бүх улсыг ойлгож гадаад сувгаа олон болговол ононо 2/Хоёр хөршөө ахан дүүс мэт үзэж тэдэнд хэт найдах, эсхүл үзэн ядахын аль аль нь хортой.3/Өмнө зүгт тангуд байна гэдгийг байнга сана гэдэг шиг нүүрснээс хамаарсан манай өрөөсгөл эдийн засаг нэг л өдөр биднийг сөхрүүлнэ гэдгийг тооцож солонгын долоон өнгөнөөс ч олон чиглэлээр хөгжүүлэхийг чармайх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-30 103.168.34.142

ZOV OO

Avatar

Нэргүй 2024-10-30 59.153.114.238

Tиймээ бид нар 2 хүчирхэг хөршөөсөө хэт хараат болчихгүйн тулд зайлшгүй 3 дагч хөршийн бодлоготой байж Япон, Солонгос, Герман, Канад, Францтай бүх талаараа хамтарч ажиллах ёстой.

Avatar

Монголын гадаад харилцааны сайд Батцэцэг үнэхээр их азтай эмэгтэй юмаа. Хичнээн ч их төрийн тэргүүнүүдийг үдэж мордуулав даа. т 2024-10-30 66.181.184.46

Монгол улсын гадаад харилцааны сайд Батцэцэг үнэхээр айхтар бодлоготой эмэгтэй ийм сайд хэзээ ч огцрохгүй гээд би бооцоо тавьсан ч бэлэн байна.

Avatar

Нэргүй 2024-10-30 103.168.34.142

SAIN BAILAA

Avatar

Нэргүй 2024-10-30 203.98.77.237

ЁСтой ёстой нүүр тахлах барилга байгууламж барих ёстой шүү нүүрсний, зэсний, хүдрийн , алтны мөнгөөр нэг нэг юм бүтээмээр бна шүү

Avatar

Нэргүй 2024-10-30 103.57.92.140

Номин,Чулуун хоёр ч оросоор олигтой ярихгүй ш дээ, бас казах хэл бүр мэдэхгүй, тэхээр хэлмэрчээр нь казах хүн байв уу, эсвэл сайн орос хэлтэй монгол хүн байв уу ?!
Арай тэр хоёр оросоор ярих гэж балайрсан юм биш биз ?!

Avatar

Нэргүй 2024-10-30 103.168.34.142

TEGLEE

Avatar

Нэргүй 2024-10-30 103.57.95.206

ганц нүүр талахлах юм чингэс музей болж дээ байгалийн түүхийн музейг түргэн барьж бас нэг нүүр тахлах музейтэй болох хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж