Сүүлийн өдрүүдэд нүд баясгаж, сэтгэл сэргээсэн олон үзвэр театруудын тайзнаа үзэгчдийн хүртээл болж буй. Нэг үеэ бодвол Монголчууд театрыг их зорих болсон гэхдээ анхаарч засаж сайжруулах олон зүйл бий. Энэ бол үзвэр үзэх соёл. Бид энэ тал дээр үнэхээр дутагдалтай болохыг хэд хэдэн тоглолтоос анзаарав.
Хятадын алдарт зохиолч Үй хуагийн “Амьдрахуй” драмын жүжиг Соёлын төв өргөөний тайзнаа 20 гаруй хоног тоглогдож хөшгөө хаасан. Амьдрахуйг хаахаас өмнө урьтаж үзэхээр Соёлын төв өргөөг зорилоо. Үзвэр 19:00 цагт эхлэх байв. Цагаасаа 30 минутын өмнө очиход Соёлын төв өргөөний үүд хэсэг хүн багатай, гадуур хувцсаа өлгүүлж дотогш ороход суудлууд ихэнх нь хоосон харагдана. Уг үзэгдэл Улсын драмын эрдмийн театр болоод өөр газруудад тоглогдож байсан үзвэрүүдэд ч анзаарагддаг.
ҮЗВЭР ЭХЛЭХЭЭС 30 МИНУТЫН ӨМНӨ ИРСЭН БАЙХ ЁСТОЙ
Угтаа аливаа үзвэрийг эхлэхээс дор хаяж 20-30 минутын өмнө гадуур хувцсаа өлгүүлж суудлаа эзэлсэн байх учиртай. Жүжиг эхлэх цаг болоход энд тэнд чанга чимээ гаргаж, утасныхаа гэрлийг асааж суудлаа хайх нь хэвийн үзэгдэл аж. Ингэж жүжиг 30 минутын хойно эхлэв. Жүжиг эхэлснээс хойш үзэгчид орж ирсээр л байв. Дундуур суудалтай хүмүүс хоцрох нь бүр төвөгтэй байх ажээ. Энэ үзэгдэл ганц “Амьдрахуй” жүжиг дээр ч хөндөгдөж буй асуудал биш.
Ерөнхийдөө бүхий л тоглолт болон үзвэрүүд цагаасаа 10-30 минут хоцорч эхэлдэг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Монголчууд хэзээ цагаа барьдаг байсан юм гэх үг оргүй биш. Аливаа үйл явдал эхлэхээс цагийн өмнө хэлж байж сая цагтаа эхэлдэг нь үнэн. Үзэгчид ч ёсоор байнга хоцорно. Жүжиг, кино, урлагийн тоглолт гээд бүхий л үзвэрийг үзэхэд соёл гэж зүйл байх ёстой. Тэр дундаа театрын соёл зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл манайхан үзвэр эхлэхээс дуусах хүртэл асуудал үүсгэдэг гэхэд хилсдэхгүй. Учир нь үзвэр дундуур гэнэтхэн алгаа ташна тэгснээ бүр шүгэлдэж байх жишээний. Ялангуяа театрт тоглолт дундуур эдгээр үйлдлийг хийх нь бүр хориотой байдаг аж.
Угтаа сэтгэл хангалуун байгаагаа хэт чанга, хэмжээлшгүй ихээр илэрхийлэх нь соёлын түвшин доогуур болохыг илтгэдэг нэг үзүүлэлт юм.
Дээрээс нь гар утсаа унтраахгүй юм гэхэд дууг нь хаачихдаг бол хэн хэндээ таатай байхсан. Тэр битгий хэл зарим нь үзвэр дундуур утсаар ярих нь үнэхээр бүдүүлэг үйлдэл гэдгийг бид хэзээ ойлгох юм бол.
Кинотеатраас бусад үзвэрийн газарт юм идэх нь тийм ч таатай биш. Театр, Соёлын төв бол үзэгчдийг соён гэгээрүүлж гийгүүлдэггүй юм гэхэд хүн тэндээс сэтгэлийн цэнгэл, юмсын сайхныг харж, тунгааж, эргэцүүлж гардаг. Гэтэл хоолны газар аятай энд тэнд гялгар цаас шаржигнуулж бэлэн бүтээгдэхүүн идэх нь таагүй үнэр түгээж тухгүй байдал үүсгэдэг болохыг зарим хүмүүс хэзээ ойлгох вэ? Нэг үзвэр ихдээ гурван цаг тоглодог. Дундуур нь 15-20 минут завсарладаг. Энэ хооронд өлсөөд үхчихгүй л байлтай. Энэ бүхнийг үзэгч өөрөө тооцоолсон байх учиртай.
ХЭЗЭЭ БУСДАД ТӨВӨГ БОЛОХГҮЙ ҮЗВЭР ҮЗЭЖ СУРАХ ВЭ?
Тоглолт дундуур гэнэтхэн гар утсаараа зураг дарж бичлэг хийнэ. Ингэх нь зарим тохиолдолд үзэгчид битгий хэл уран бүтээлчдийн анхаарлыг сарниулдаг байна. Мөн тухайн хүний ард сууж буй хүнд энэ үзэгдэл нь маш төвөгтэй таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Энэ мэт үйлдлүүд нь хамгийн түгээмэл тохиолддог жишээ. Цаашилбал, театрыг зорихдоо хувцаслалт тэр ч бүү хэл үнэртэндээ, биеэ авч яваа байдалдаа хүртэл анхаарах ёстой. Хэт хурц үнэртэн нь бусдад мөн л таагүй сэтгэгдэл төрүүлж болно.
Хүмүүс яагаад театрыг зорьдог вэ? 2500 жил оршин тогтнож буй уг газарт хүмүүс гоо зүй, сэтгэлийн баяр баясал, уйтгар гунигийг мэдрэх гэж ирдэг. Театр бол хошин урлагийн тайз биш. Тэнд магадгүй хүмүүс чанга инээж, дуу чимээтэй байхыг үгүйсгэхгүй. Бусад урлагийн тоглолтуудад ч тэр хүмүүс маш бүдүүлэг үйлдэл гаргадаг. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэрэглэх, нөгөө л юм идэх зэргээр бусдыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргадгийг энэ зун болсон уран бүтээлчдийн тоглолтууд илтгэнэ. Бид үзвэрийн соёлд суралцах цаг нь болжээ!
Нэргүй 2024-10-30 66.181.187.219
Үзвэр цагтаа эхэлдэггүй болохоор хүмүүс албаар хоцорч очиж байгаа юм. Цагтаа ирсэн хүмүүсээ хүндлээд үзвэрээ яг л цагтаа эхэлдэг байх хэрэгтэй.
Нэргүй 2024-10-30 139.5.217.139
юү ч хийж болно. мөнгөө өгсөн
Zochin 2024-10-30 66.181.179.82
malaa hariulj baigaad irsen tenger zayatiin setgegdel iim baina.
G 2024-10-30 66.181.190.9
Театр өөрсдөө цаг болохоор хаалгаа барьчихвал хүн холхиод байхгүй. Соц үед кино жүжиг цагтаа эхлээд хаалгаа түгжчихдэг байсан. Хоцорсон нь хохь болоод буцдаг бсан. Тэрийгээ л сэргээх хэрэгтэй. Театрынхан өарсдөө замбараагүй байж бусдад бурууг тохоод яахав дээ. Эмх цэгцийг өарсдөөсөө эхэл.
Нэргүй 2024-10-30 124.158.126.132
яг зөв сэдэв хөндсөн бн, оройн цагаар театрт концерт, жүжиг, бүжгэн жүжиг үзэхдээ нялх хүүхдээ авчраад уйлуулна, янз бүрийн хоол хүнс авчирч иднэ, сандал дээрээ ч зүгээр суучиж чадахгүй өшигчөөд л хэзээ соёлжих хүмүүс вэ, хэцүү хэцүү
Zochin 2024-10-30 66.181.179.82
hezee ch soyol gej zuiliin baraa harahgui. UBn 99% mal mallaj baigaad UBd dongoj irsen humuus. ted soyoljih hurtel dahiad 1000 jil heregtei.
Нэргүй 2024-10-30 66.181.161.50
тийм шүү уб-ын унаган иргэд хятадууд тэд соёлыг хэзээ ч үнэлэхгүй шаахай илжигээ байна сангалзаад хотын соёл гэж чаралдана үнэхээр хэцүү дотор газрын үнэр мэдрэгдэнэ
naranbaatariig huuj yvuul 2024-10-30 103.168.34.57
mongoliin teatriin urlagiig ustgasan batsaan bol naranbaatar gej biee tooson bandi shuu dee.ene novshiin chadvargui batsaaniig zailuulj baij teatriin urlag gej yrih estoi
Зочин 2024-10-30 139.5.216.35
Юу тарина тэрийгээ л хурааж авна гэдэг биз, театр өөрөө ямар орчинд, юу үзүүлж байна түүнийхээ хэмжээний л үзэгчид хүлээж авна, үзэгчдийн соёлгүйг гайхаж, шүүмжлэхээсээ илүү өөрсдийнхөө байгаа байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байх аа
Нэргүй 2024-10-30 66.181.187.219
Сандал нь их бохир заваан, бөөн ус ноос, хүнсний үйрмэг үлдэгдэлтэй, сэжиг хүрмээр.
Нэргүй 2024-10-30 103.57.95.79
ямарч үэртэйус цацсан ч хонь үнэртдэг дээ
Нэргүй 2024-10-30 103.57.95.79
хорхог задлаад идэж байсан шүү????
Zochin 2024-10-30 66.181.179.82
Mongolchuud hun bish hun durstenguud gehed hilsdehgui. bolovsrol humuujil gedeg ug mongol ugiin sangaas archigdaad udaj baina. haranhui, munhag, buduuleg baidal gazar avsan. gadniihand doromjluulj suuhdaa taarsan uls.
Нэргүй 2024-10-30 202.131.234.123
тэгээд хоол унд зардаг юм чинь хоолны газар мөн шүү дээ.
Нэргүй 2024-10-30 66.181.166.134
ТЕАТР БОЛ ЦАЙНЫ ГАЗАР БИШ гэж гарчгаа солино уу
Зочин 2024-10-30 202.9.47.52
Театр үүдэндээ буфет ажиллуулахаа больчих
Нэргүй 2024-10-30 103.212.119.50
ӨДӨР ТУТАМ ҮЗДЭГ ТВ-ИЙН ХӨТӨЛБӨР ЦАГАА БАРИХГҮЙ БАЙГАА НЬ МОНГОЛЫН ЦАГ ГЭГЧИЙГ БИЙ БОЛГООД БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
иргэн 2024-10-30 59.153.84.210
театрын нойл-ыг л соёлтой цэвэрхэн ашиглаж чадахгүй бгаа шүү дээ ингэж бодохоор л манайхны юм үзэх соёл хаа байсан юм бэ л гэж санагддаг
иргэн 2024-10-30 66.181.160.124
Ер нь аль ч театрт үзвэрийн үеэр юм идэх утсаар ярихыг иргэд өөрсдөө ухамсараараа болих хэрэгтэй. Цэцэрлэг сургуулиас нь заах хэрэгтэй шүү.
Зочин 2024-10-30 172.56.105.240
Театрт үзвэр үзэх соёлд суралцах нь маш чухал шүү. Манайхан сонгодог урлагийн тоглолт үзэхдээ исгэрч шүгэлдээд үнэхээр бүдүүлэг зан гаргадаг. Ядаж дуурь, балет үзэхдээ жинс өмсөхгүй, арай өөр хувцаслаад ирж байх хэрэгтэй ш дээ. Эсвэл нэг их нэлмийж орооцолдсон дээл өмсчих юм. Сонгодог урлаг хаана анх үүссэн билээ гээд бодоход л ямар хувцас өмсөх вэ гэдэг нь тодорхой. Театрт өөрийн гэсэн соёл, нэг үгээр хэлбэл өөрийн гэсэн дүрэм байдаг гэхэд хэлсдэхгүй.
Нэргүй 2024-10-30 139.5.218.73
Соёлын сайд маань энэ мэтийг заамаар бгаам даа
Нэргүй 2024-10-30 139.5.217.123
Өөр яах ёстой вэ??? Гэртээ бас хүндэрсэн байх ёстой юу ккк
ӨМБҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-10-30 202.21.110.94
ЧИ БОЛ ХҮНДЭРЧ Ч СУРААГҮЙ МАЛ ШҮҮ ДЭЭ……..ЖОГОРХОЙГОО УНАГААХ БОЛГОНДОО УСАА ТАТАЖ БАЙ..БАННАНДАА БИТГИЙ БААЖ БАЙ…
Нэргүй 2024-10-30 202.126.90.150
teneg mal
Нэргүй 2024-10-30 59.153.113.219
Энэ нийтлэлд таны тухай л бичсэн байна. Ойлгох эсэхийг таны ухамсар мэдэх байх. Даанч өөр шиг чинь хүмүүс дэндүү олон байгаа нь харамсалтай.
Нэргүй 2024-10-30 66.181.180.102
Нийгэмшээгүйн илрэл. Театрт авсан зургаараа нүүр номондоо тавьж өөртэйгөө адил хүмүүст соёл түгээж байгаа юм
Нэргүй 2024-10-30 202.21.110.94
ЭХЛЭЭД МАЛ ТӨРЛӨӨСӨӨ БАГА БОЛОВЧ САЛ………ТЭГЭЭД АЯАНДАА ЧАМАЙГ НИЙГЭМШҮҮЛЭЭД ӨГНӨ ӨӨ…..
Нэргүй 2024-10-30 103.161.242.254
Үзвэр цагтаа эхлэх, Эхэлсэн бол гадна хаалгыг шууд хаах. Яваандаа манайхан сурна. /тэрнээс хэлж сурталчилаад нэмэргүй байх аа/
Нэргүй 2024-10-30 103.71.101.22
ардчилал гэх оркжуулсан нийгмийн орк зомбинууд үнэхээр яршигтай
Нэргүй 2024-10-30 139.5.218.28
Ардчилалд бишээ чиний Эргүү Толгойнд бгаам ш дээ. Бодвол Соц нийгмээ мөрөөдсөн хоосон гуйлгачин бгаа биз
Нэргүй 2024-10-30 103.161.242.218
үзвэр цагтаа эхэлдэг, нэгэнт эхэлсэн бол хүн нэмж оруулдаггүй, хоцорвол билет нь хүчингүй болдог, буцаах боломжгүй гэдгийг анхнаас нь мэдэгдээд зардаг болчиход цэгцэрнэ дээ. Эхэн үедээ бөөн хэрүүл зодоон болох л байх, хэсэгхэн хугацааны дараа энгийн стандарт болж хэвшинэ
Зочин 2024-10-30 202.126.89.209
Театр, даан ялангуяа хошин шогийг бол одоо оркууд л үзэж байгаа ш дээ, ер нь үзэгчдээс соёл шаардахаасаа өмнө өөрсдөө олигтойхон байж, олигтойхон уран бүтээл юм хийж, соёлтой орчныг нь бий болго, тэгж байж олон юм ярьмаар, ямар нөхцөл бүрдүүлнэ түүнд таарсан үзэгч л очно ш дээ
Зочин 2024-10-30 202.9.40.32
1970-1980 оны монголчууд их соёлтой ёс суртахуунтай байсан. 1995-2024 оны монголчууд зэрлэг танхай бүдүүлэг зан бол ардчилал хүний эрхийн дээд хэлбэр гэж ойлгоод бүхнийг эсэргүүцсэн араатан маягтай байхыг хичээдэг болсон. Дэг журам ёс суртахуун сахилга бат бол ардчилал хүний эрхийн дайсан гэж үздэг болсон.
Нэргүй 2024-10-30 202.126.88.211
Яааг үгэн
УНШИГЧ 2024-10-30 43.242.242.141
ОРКУУД ОЛШИРООД БАЙХ ЮМ. СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЙХГҮЙ БОЛ АРАЙ2
Нэргүй 2024-10-30 202.126.88.211
1 хэсэг нь гайгүй 1 хэсэг нь уг нь улам сайжирмаар л орчин дэд бүтэц бүрдүүлээл байна нэг үеэ бодвол. Гэтэл улам ухраад байх юм тухайн хүмүүс.
Нэргүй 2024-10-30 103.57.95.206
соёлд сурах цаг болсон доо алийн бүр бүдүүлэг малчин монголчууд хэвээр гэдэгээ харуулах юм вэ
Нэргүй 2024-10-30 103.57.92.140
Вьетнам,Лаос зэрэг оронд театрт юм үзэж суухдаа үе үе зөөлөн исгэрч, их гаслах юм билээ ! Сэтгэл хөдлөлөө илэр хийлж бгаа нь тэр юм. Одоо эрхбиш алга ташиж сураа биз дээ !
зочин 2024-10-30 103.57.92.218
утсаар чалчих, гэр орны хэрүүлээ дэлгэх. үнэр танар ч ярилтгүй ээ. СТӨ бүр хэцүү. Дуурийн теартээ арай илүү
Нэргүй 2024-10-30 66.181.185.169
Хамгийн бүдүүлэг гудамны яриатай үхэр монголчууд үнэн үнэн
Замилан 2024-10-30 202.126.89.244
Угаса бодит байдал дээр юун теөтрт соёл нтр вэ нэг өдрийн хоолоо олох гэж зовж яваа хүмүүс өөр хэрэгтэй сэдэв хөндөөч
Нэргүй 2024-10-30 66.181.176.14
яг хонин сүрэг шүү