Гүржийн парламентын сонгууль өнгөрсөн Бямба гаригт болж, эрх баригч Гүржийн мөрөөдөл нам 54 орчим хувийн санал авчээ. Харин барууныг дэмжигч сөрөг хүчний дөрвөн эвсэл 38 орчим хувийн санал авсан.
Сонгуулийн дүн иргэдэд таалагдаагүй тул Даваа гаригийн орой хэдэн арван мянгуулаа парламентын ордны гадна жагсав. Санал хураалтыг ОХУ-ын тусламжтайгаар луйвардсан гэж тэд үзэж, сонгуулийг хүчингүй болгохыг шаарджээ. Жагсагчид Гүрж болон Европын холбооны туг далбааг барин жагсчээ. Гэхдээ жагсаал цагийн дараа тайван замаар дууссан бөгөөд цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.
Энэхүү жагсаал нь эрх баригч Гүржийн мөрөөдөл нам улам бүр авторитар болж, Орос руу хазайж байгааг илтгэв.
Гүржийн мөрөөдөл намыг Орост баяжсан нуугдмал тэрбумтан Бидзина Иванишвили үүсгэн байгуулжээ. 2012 оноос парламентад эрх мэдлээ тогтоосон тус нам нь үг хэлэх эрх чөлөө, ЛГБТК+-ийн эрхийг хязгаарлах зорилгоор Кремльтэй төстэй хуулийг баталсан байна. Өмнөд нутгийн Жавахети мужид Гүржийн мөрөөдөл нам хамгийн өндөр буюу 90 хувийн санал авсан байна. Гүржийн мөрөөдөл намын гишүүн, ерөнхий сайд Иракли Кобахидзе намынхаа амжилтыг сэтгэл хөдлөм бөгөөд илэрхий гэж тодорхойлжээ.
Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабичвили цугласан олонд хандан үг хэлэхдээ “Та нар сонгуульд ялагдаагүй. Тэд таны саналыг хулгайлж, ирээдүйг чинь хулгайлахыг оролдсон. Гэхдээ хэнд ч ийм эрх байхгүй. Үүнийг хэнд ч зөвшөөрч болохгүй. Гүржийн мөрөөдлийн эсрэг улс орноо хамгаалж, Европ руу чиглүүлнэ. Бидэнд өөр сонголт байхгүй. Хойч үедээ ийм улс орхихыг хүсэхгүй байна” гэжээ.
Мөн болж өнгөрсөн сонгуулийг урьд өмнө хэзээ ч байгаагүй, урьдчилан төлөвлөсөн ажиллагаа гэж тэр тодорхойлов. Гэхдээ саналын хулгайд ОХУ хэрхэн оролцсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эв нэгдлийн үндэсний хөдөлгөөн эвслийн тэргүүн Гиорги Вашадзе “Сөрөг хүчин засгийн газартай ямар ч яриа хэлэлцээ хийхгүй. Олон улсын хяналт дор дахин санал хураалт явуулахыг хичээнэ. Бид энэ парламентад орохгүй. Бид бүх мандатаас татгалзаж байна. Бид ямар ч хэлэлцээр хийхгүй. Ялалтад хүртлээ тулалдах болно, та бүхэнд амлаж байна. Бид хамтдаа ялах болно” гэжээ.
Жагсагч Натиа Чачава “Бид Оросыг хүсэхгүй байна. Орос руу буцаж, ЗХУ болохыг хүсэхгүй байна” гэсэн бол жагсагч Лана Тогонидзе “Гүржийн ард түмэн энэ засгийн газрын талд зогсохгүй гэдгийг барууныхан харах болно. Бид энэ сонгуулийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй. Энэ засгийн газрыг батлахгүй гэж найдаж байна” гэжээ.
Жагсаал цуглаанаар сонгуулийн дүнг өөрчилж чадна гэдэгтээ итгэхгүй байгаа хэсэг бүлэг ч байв. Гэхдээ иргэний үүргээ биелүүлэхийн тулд жагсаалд оролцож байгаа гэж тэд хэлжээ.
ОХУ-ын эрх баригчид Гүржийг Европын холбоонд элсэхийг эсэргүүцэж буй. Тиймээс Гүрж улс Оросын шахалтын золиос болж буйг ерөнхийлөгч Зурабичвили өмнө нь хэлж байв.
Гүржид өнгөрсөн зургадугаар сард Орост хэрэгждэгтэй төстэй Гадаадын нөлөөллийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн улмаас Европын холбоо Гүржийн гишүүнчлэлийн өргөдлийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн билээ.
Зурабичвилигийн хэлснээр энэ удаагийн сонгуулиар засгийн газар Оростой гар нийлэн ажиллаад зогсохгүй аюулгүй байдлын албадаас нь тусламж авсан гэж үзэж байна. Гүржийн албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг хүсч байгаа эсэхийг ерөнхийлөгч Зурабичвилигээс асуухад “Энэ нь барууны удирдагчдаас шалтгаална” гэжээ.
БАРУУНЫ УРИАЛГА БА КРЕМЛИЙН ҮГҮЙСГЭЛ
АНУ болон Европын холбоо сонгуулийн үр дүнг бүрэн мөрдөн шалгахыг уриалав. Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Гүржүүд европчуудын нэгэн адил хувь заяаныхаа эзэн байх ёстой” гэсэн юм. Мөн Европын холбооны комиссын хэвлэлийн төлөөлөгч Набила Массрали "Гүржийн мөрөөдлийн кампанит ажил Оросын суртал ухуулгаас шууд сэдэл авсан. Кампанит ажлын хүрээнд урьд өмнө хэзээ ч байгаагүй ташаа мэдээллүүд цацагдсан” гэжээ.
Харин АНУ-ын эрх баригчид авторитар хууль тогтоомжоо хүчингүй болгон, сонгуулийн алдаа дутагдлыг арилгаж, Гүржийг Европ руу шилжүүлэхийг уриалжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер "Гүржийн сонгууль эрх баригч намын бодлого, тэр дундаа төрийн баялгийг зүй бусаар ашиглах, сонгогчдын саналыг худалдан авах, сонгогчдыг айлган сүрдүүлэх зэргээр тодорхойлогдлоо" гэж мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ч бас сонгуультай холбоотой бүх мэдээллийг бүрэн шалгахыг уриаллаа.
Сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх буруутгалыг Кремль няцааж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Гүржийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, хөндлөнгөөс оролцох бодол ч байхгүй. Барууныхан харин санал хураалтад нөлөөлөхийг оролдсон” гэж эсэргүүцэв.
Харин Гүржийн мөрөөдөл нам эсрэгээрээ ерөнхийлөгчийг буруутгаж байна. Тодруулбал, Гүржийн мөрөөдөл намын гишүүн, парламентын дарга Шалва Папуашвили ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн дэг журам, ардчилсан сонгуулийн эсрэг төрийн эргэлт хийхийг завдсан гэж буруутгав.
ОХУ-тай хиллэдэг 3.7 сая хүн амтай тус улсын сонгуулийн кампанит ажил ширүүн тэмцэл, гүтгэлгийн кампанит ажил гэх мэтээр дүүрэн байлаа. Айлган сүрдүүлсэн, санал худалдсан, хүчирхийлэлтэй орчинд Гүржийн сонгууль болсон гэж Европын ажиглагчид үзэж байна. Ялангуяа хөдөө орон нутагт айлган сүрдүүлэх болон бусад зөрчил илт ажиглагджээ.
Дашрамд дурдахад, Гүржийн мөрөөдөлд баяр хүргэсэн анхны гадаад удирдагч Унгарын Виктор Орбан байв. Тэрбээр Даваа гаригт хоёр өдрийн айлчлалаар Гүржид иржээ.
зочин 2024-10-30 66.181.189.135
АНУ, , ЕХ тус улсыг Оросын эсрэг байлдуулахаар шахаад байгаа бөгөөд Эрх баригч хүчин нь үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм билээ Энэ хүчин ахиад сонгуульд ялсан нь барууныханы шээсийг гоожуулж, ямар ч үнээр хамаагүй сонгуулийг хүчингүй болгохоор улаайрч.байгаа бөгөөд өөрийн тавиул Гүржийн ерөнхийлөгч Францын иргэн Зурабичвилиг шахаж, тэр нь ард иргэдээ тэмцэлд уриалаад байна.
Зочин 2024-10-30 202.126.89.147
Ардчилал, Европын Холбоо энээ тэрээ гэж их дальчганавал Украйны араас орчихож магадгүй гээл айж байгаа хүмүүс зөндөө л байгаа бизээ.
Өчүүхэн муу Гүржид байтугай манайд хүртэл Орос гэхээр өмдөндөө шээчихдэг хүмүүс зөндөө шд
зочин 2024-10-30 66.181.160.120
Сонгуулийн үр дүн нь бараг л бодьтой байх аа!!… Гүржүүд Оросуудаар тэжээлгэх дуртай байгаа биз!!1.. ]
Haha 2024-10-30 103.168.34.142
BAS UNEN
Нэргүй 2024-10-30 59.153.112.188
Уг ьн барууны төлөөлөл болсон Еворпын аюулгүй байдлын зөвлөлийг төлөөлсөн ажиглагч сонгууль хэвийн явагдлаа гарсан зөрчлүүдээ арилгах хэрэгтэй гэсэн биш бил үү. Францад төрж барууны БЭТ болгон тавьсан гурж гаралтай ерөнхийлөгч авгай Гуржийг Украины 2-р фронт болгон дайнд оруулах даалгавраа биелүүлж чадаагүйдээ боож үхэх нь. Барууныхан энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь өөрсдийн талынх нь ялагдсанд хор шар нь буцалж өшөө авахыг хүсэж байна.
Нэргүй 2024-10-30 202.126.89.130
Путины гар хөл болсон улс юм аа даа
Зочин 2024-10-30 51.83.251.20
Ардчилалын үндсэн суурь зарчим бол бусдын үзэл бодол, эрхийг харилцан завшөөрөх юм. Гэхдээ хараад байхад ардчилал хамгийн их ярьдаг, тунхагладаг АНУ, ЕХ болоод энэ талын нам, улс төрийн хүчнүүд өөрсдөө ялагдаад, эсвэл өөрсдийх нь бус хүслээр хариу гарангуут шууд үгүйсгэж эхлэх юм. Тэдэнтэй санал зөрөх хүмүүс ч олонхи болж болно шүү дээ.
зочин 2024-10-30 202.126.89.147
Ардчилалынхан ямарч заль мэх байхгүй … Харин Путинчүүд , Гитлерчүүд , харгис хүчнийхэн маш их заль мэхтэй , булхай луйвар сайтай байдаг юм аа .. Тэд шудрага өрсөлдөөнөөр ялалтанд хүрнэ гэж хэзээч байхгүй …Тэдний төрсөн нь үнэн, үхэхнь үнэн.. Бусад нь цөм худлаа …
Хаха 2024-10-30 202.55.188.107
Энэ яг 2008 онд манайд болсон дүр зураг харагдаад байх юм. Яг ардчиллынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж олон нийтийг турхирсантай яг адилхан байна. Эсэргүүцэл энэ хэвээрээ үргэлжилбэл хэдэн хүний аминд хүрч төгсөхийг гагцхүү Ардчилсан БАРУУНЫХАН л мэдэх байх даа.
зочин 2024-10-30 103.57.93.75
Баруун бол ардчилагчид биш дарангуйлагчид,Дэлхийн бусад орныг 500 жил колончилж дарлаж мөлжиж эд баялагийг нь сорж шимж амьдарч ирсэн хүмүүс, Одоо үүнийгээ үргэлжлүүлэх туйлын хүсэлтэй,Энэ бол тэдний тол зорилт,Энэ зорилгоор л газар сайгүй үймээн самуун дэгдээж,дайн өдөөж ашиг хонжоо хайж байна, ОХУ, БНХАУ зэргийг устгаж дэлхийд ганцаар ноёрхол тогтоохыг оролдож байна,Гүрж,Украин,Молдав зэрэгт болж буй явдал бол үүний л нэг илрэл,Тэд баруунд хууртаж байна Сургамж авах чадваргүй,
zochin 2024-10-30 43.228.129.139
Гадаадын нөлөөллийн тухай хууль ер нь манайд ч хэрэгтэй хууль шүү
зочин 2024-10-30 103.57.93.75
Гадаад агентын ил тод байдлын тухай хууль, Яг ийм хууль АНУ-д мөрдөгддөг гэнэ, Харин хариуцлага нь Гүржийнхээс хамаагүй хатуу ,Жишээ нь хуулийн заалт зөрчвөл Гүржийн хууль ёсоор 9500 доллароор торгох ба өөр хуулийг хариуцлагагүй бол АНУ-ын хуульд 250000 доллароор торгох буюу 5 жил шоронд хорих заалттай аж Гүржид хөрөнгийн 20 хувийг хураах бол АНУ-ын хуульд бүх хөрөнгө хураана,Ийм хууль ОХУ, Гүрж Монгол мэтэд баталж мөрдвал дарангуйлал,харин АНУ мэтэд бол ардчиллын илрэл болох юм гэнэ
Нэргүй 2024-10-30 103.71.101.22
энэ тарвагадоржийн гүтгэдэг цуурхал тараадаг сайтыг пуужиндах ёстой.
Нэргүй 2024-10-30 47.227.179.89
Тээр жил манай АН ялагдаад баахан хүн турхирдаг шиг энэ хүмүүс ялагдахаараа сонгуульд буруу чихээд дайрдаг явдлыг Ардчилал гэдэг юм байна.
hehe 2024-10-30 202.180.218.37
Монголчууд бид Гүрж-ийн энэ кэс-с сургамж авах ёстой.
Нэргүй 2024-10-30 203.98.77.237
Гүржүүд Оросын дарангуйлалыг эсэргүүцэж бга нь харагдаж бна бна даа Ай коммунизм Ленин багш минь хүн төрөлхтөнд ямар их гай тарьсныг бид ухаарч бга илрэл бол Гүржүүд болж бна
Haha 2024-10-30 103.168.34.142
UAG ZOV
Нэргүй 2024-10-30 103.71.101.22
ш****г тарвагаа үхээгүймуу чи чи удахгүй байхаа
Нэргүй 2024-10-30 59.153.112.188
Одоо Ленин багш, коммунизмаар айлгадаг эл дол болж хэн ч тоохгүй хороор улиглахаа болимоор. Коммунизмын муу муухайг дэлхий бүрэн мэдэрч одоо орос ч тэр Путин ч тэр хүсэхгүй. Путин анх гарахдаа барууныханд хөл алдаж итгэж явсаныг барууныхан тоохгүй оросыг хэт доош нь хийснээс болж эх оронч сэтгэлийг нь өдөөсөн шүү. Харин би бол хятадын коммунист намын бодлого бол ямарч байсан хүчихэг улсыг байгуулсанд гайхаж явдаг
xxx 2024-10-30 202.9.40.128
БАРУУНЫХАН УКРАЙН, ЛИВИ, СИРИД ХИЙСЭН ШИГ ӨНГӨТ ХУВЬСГАЛ ХИЙХ ГЭЭД БАРСАНГҮЙ, ОДОО УЛС ОРНУУДЫГ ИНГЭЖ ХОРЛОДОГ ЦАГ ҮЕ НЬ Ч ДУУССАН !!!
Зочин 2024-10-30 202.126.89.156
Гуржууд Оросд л ажиллаж менге босгодог штээ, одоо ч Москвагаар дуурэн
зочин 2024-10-30 103.57.93.75
,Гадаадын агентын ил тод байдлын тухай хууль баталлаа гэж Гүржийг буруутган ЕХ-нд элсэх хүсэлтийг хойшлуулсан гэдэг Гэтэл яг ийм хууль тухайлбал АНУ-д мөрдөгддөг ба хариуцлага нь Гүржийнхээс хатуу аж Жишээ нь энэ хуулийн заалт зөрчвөл Гүржийн хууль ёсоор 9500 хүртэл долларын торгуультай, эрүүгийн өөр заалтгүй,Гэтэл АНУ-ын хуульд торгууль 250000 доллар,мөн 5 хүртэл жилийн шоронд хорих заалттай аж,Гүржийн хууль ёсоор нийт орлогын 20 хувийг хураах бол АНУ-д бүх хөрөнгийг нь хураах заалттай юмбайна
зочин 2024-10-30 103.57.93.75
Ийм хууль ОХУ, Гүрж,Хятад ,Монгол зэрэг оронд батлаж мөрдүүлбэл дарангуйлалын илрэл,,Харин АНУ, Англи ,Франц зэрэг барууны орнуудад баталж мөрдүүлбэл ардчиллын илрэл болдог юм байна
Haha 2024-10-30 103.168.34.142
UNEN
Нэргүй 2024-10-30 59.153.112.218
gurjiin eronhiilogch avgai yag huzuugui shig baruunii tejeever g*** bna huzuugui 8ni ond ingej zaluusiig turhirch bgaad 5ni hunii amind hursen yalagdsan golognuud oros ruu buruugaa chihne
Нэргүй 2024-10-30 202.9.40.146
Украйны ахаас орох нь дээ Гүржүүд сонгуулиа хүлээн зөвшөөрөхгүй бол барууны угжсан жагсаалд гахав даа
Нэргүй 2024-10-30 202.126.90.196
Тэнэг минь, тэд чинь харин эх оронч улс юм бнаа !!!
Нэргүй 2024-10-30 202.126.92.98
хариач