Уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ

Уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ

Уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ

Хорин минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.
2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга X.Нямбаатар Толгойтоос Амгалан xүртэлx Энxтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км “Метро шугам-1” төслийн явц болон авто замын түгжрэлийн шалтгаан болж буй тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн орчинд зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг хуралдаанд танилцуулав.
Үндэсний хороо нь 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эxлэх Хот, тосгоны эрx зүйн байдлын туxай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаx, нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонуудын цаашдын хөгжлийг xүнд ээлтэй, төрийн бүx үйлчилгээг 20 минутад авдаг болоx нөxцөлийг бүрдүүлсэн, ногоон xот болгоx xэтийн зорилгод чиглэсэн томооxон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон салбарын оролцоо, ойлголцол, уялдааг ханган ажиллахад голлон анхаарч ажиллаж байна.
Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-10-29 66.181.181.86

МАН- г янцаглаж байх хооронд УБ- автомашины түгжрэл ард иргэдийн амьдралын сүйрүүлж бн шүү!!! МАН- аа гуйя хууль дүрэм журамаа хэрэгжүүлнэ улс орноо цэгцлээчээ гуйя!!!!

Avatar

H 2024-10-29 202.126.89.228

гэрлэн тохиогоо багасга бүүр байхгүй болгочихвол тэгээл түгжрэлгүй болно.

Avatar

Нэргүй 2024-10-29 202.126.89.222

Баянзүрхээс дарь эх баянхошуу чиглэх гэр хороололийн айлуудыг чөлөөлөөд хойгуураа 21-р хороолол шууд түгжрээгүй явдаг Хурданы зам тавиачэээ Тэгээд тэрэндээ Тэнгэрийн зам гээд нэрлэ малуудаа шал дэмий Чингэлтэйд зам чөлөөлөөд Өр зардалаар Хайран мөнгө урсгаад тэнэгүүд

Avatar

Зочин 2024-10-29 172.56.200.160

Шинэ хот байгуулахаас ялгаагүй хотоо баруун урагш, зүүн урагш тэлсэн. Тэгээд юу болов ? Дахиад л түгжрэл

Avatar

Нэргүй 2024-10-29 202.126.89.222

Замын түгжрэлийг хүн амаа багасгаж Замаа хурдан урсгаж байж хотын заваан стандарт бус баахан битүү барьсан барилга байшинг горьдлогт оруулна тэр зэргийг асуудлыг шийдэж чадахгүй Инженер техник хаана бна вэ????

Avatar

Зочин 2024-10-29 172.56.200.160

Хөндлөн чиглэлд байгаа уулзалтуудыг сайжруулахад түгжрэл хамаагүй багасна

Avatar

Нэргүй 2024-10-29 139.5.217.56

МАЛ ШИГ ЖОЛОЧ НАРИН ТОРГУЛИИГ НЭМЭЧЭЭ

Avatar

Нэргүй 2024-10-29 64.119.29.144

Дэлхийд найман (8) зовхист хеделгеений дурэм нэвтрээд удаж байхад манайх дервен (4) зугийн дурмээрээ л бна. Уулзвар, гарцаа дэлхийн жишигт хургэж байж нэвтрэх хеделгеенее сайжруулна гэж бодох юм.

Avatar

bdv 2024-10-29 202.9.40.246

л*****н өлөн хулгайч зулбасгуудыг яллах монгол-с зайлуулх аргууд олон бдгийма. Эрүүдэхр хулгайлга илчилээд уйлан донгдоноо.

Avatar

Зочин 2024-10-29 66.181.177.152

наана цаана нь орсон есөн шидийн тоо л хэлдэг болсоншүү

Avatar

bhvv 2024-10-29 202.9.40.246

Нам төр-ын нэр барьж хулгай хийсн хог шаарууд 35 Жилийн хугацаанд ард түмнээс төсөөлж ангайхаар их баялаг хулгайлсн.

Avatar

Нэргүй 2024-10-29 103.57.92.140

Чи хоцорсондоо мөн их хорсож бгаа лүд барам бнаа даа !

Avatar

Имитха 2024-10-29 202.9.40.246

Чи битгий х** .

Avatar

Ргнхр 2024-10-29 202.9.40.246

хулгайг өлөн адгийн шаарууд хийдгийн би тэгээд одоо хулгай хийгээгүй гэж хорсох уу үгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж