Хятад “ханиаж” байна, Монгол хямралд бэлэн үү?!

Хятад “ханиаж” байна, Монгол хямралд бэлэн үү?!

Хятад “ханиаж” байна, Монгол хямралд бэлэн үү?!

Олон жилийн турш Монголын экспорт Баяннуур аймгийн даргын үзэмжээс, импорт нь Эрээн хотын түшмэлийн үзэгний үзүүрээс хамаарч ирсэн. Боомтын боомыг тайлавч Гашуунсухайт болон Замын-Үүд нь Монголын экспорт, импортын гол “суваг” байх ч биз.

Монгол дэлхийн 159 оронтой худалдаа, наймаа хийдэгч экспортын 90, импортын 36.8 хувийг Хятад эзэлдэг. Эдийн засгийн агшилт, тэлэлт нь  Бээжингээс өндөр хамааралтайн хувьд  Ши Жиньпинийн  “Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг байгуулах амбиц”-ад асуудал үүссэн нь Монголд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.

1.

Үл хөдлөх хөрөнгийн үнэгүйдэл, өрийн хэмжээ, цар тахлын үеийн үргэлжилсэн хугацааны хориг Хятадын эдийн засгийн хөгжлийн эрсдэл нь болжээ. Ялангуяа Ши Жиньпинийн Сэм авгыг гүйцэж түрүүлэх, дэлхийн нэг номерын эдийн засгийн “эзэн” болох том амбиц нь жирийн иргэдийн ажил, ашиг орлогод сөргөөр нөлөөлж, бүх Хятадын даргын бодлогод бүх хятад таалагдахаа больсон байна.

Тус улсын үл хөдлөх хөрөнгийн уналтаас болж, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн зах зээлээс “дүрвэх-эд хүрчээ. Шанхай, Хонконгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны алдагдал үлэмж өссөн байна.

Хятадын хэвлэлүүд улсынхаа эдийн засаг сайжирч, тэлж буй талаар өдөр болгон мэдээлж буй ч Засгийн газрын зүгээс авч байгаа арга хэмжээ Бээжингийн ханиадыг эмчлэхэд чиглэгдэж буй нь ойлгомжтой байна.

Хятадын ДНБ-ийн өсөлт 2024 оны хоёрдугаар улиралд 4.7 хувь болж доошилсон байна. Эхний улиралд Бээжингийн эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарч байсан юм.  Өрхийн хөрөнгийн 60 гаруй хувийг өмч эзэлдэг, тиймээс Хятадын эдийн засгийн эмзэг цэг нь үл хөдлөх хөрөнгийн уналт болж байна.

Хилийн гадна талдаа Хятад маш их хөрөнгө оруулалт цацаж байгаа ч хил дотроо Ши Жиньпинийн толгойг өвтгөсөн асуудал нь эзэнгүй олон үл хөдлөх хөрөнгө болсон.  Орон нутгийн хотуудад 65 сая байр “эзэнгүй” үхмэл хөрөнгө болсон байна. Тиймээс Хятадын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж, Засгийн газраас нь хөрөнгийн зах зээлийг дэмжих сан байгуулсан нь эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрт шилжсэний нэг нотолгоо юм.

Дэлхийн хоёр номерын эдийн засгаас тэргүүлэгч эдийн засаг болох, мөн дэлхийн дэг журам тогтоох Ши Жиньпинийн амбиц дефляцийн дарамт, хүн ам зүйн хямрал, гадаад худалдааны хурцадмал байдалд улс орноо аваачжээ. Бүх Хятадын удирдагч Ши Жиньпин саяхан болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байхыг бүх хятадуудад сануулсныг айсуй хямралын анхааруулга байх магадлал өндөр. Хятадын иргэд ирээдүйдээ гутарнги үзлээр хандах болсон сүүлийн үеийн судалгаагаар тогтоогджээ. Энэ нь тус улсын эрх баригчын санааг ихээхэн зовоох болсноос гадна эдийн засгийн хямралаас үүдэлтэй эсэргүүцэл, зөрчлийн тоо нэмэгдэж байгаа аж. Үүнд биет болон цахим эсэргүүцэл бүгд багтаж буй юм.

2.

Хятадын эдийн засгийн хямралыг эдгэшгүй гэхгүй ч ноцтой өвчинд тооцож болохыг баруун шинжээчид онцлох болсон.  2011-2021 оны хугацаанд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 23-27 орчим хувийг үл хөдлөх хөрөнгө эзэлж байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь Хятадын хадгаламжийн тал орчим хувь байжээ. Үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт нь хөрөнгө оруулалтыг багасгаж, илүүдэл хуримтлалыг ихэсгэж байна. Үүнийг дагалдаад эрэлт суларсаар байна. Мөнгөө үрэх, зарцуулах хүмүүс Хятадад хэрэгтэй байгаа нь эрх баригчдын асуудал болж байна. Бизнест хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь сайн боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн жинхэнэ зорилго бол хүмүүс түүнийг хэрэглэж, таашаах явдал. Эдийн засгаа тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд Ши Жиньпин энэ үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг  “Financial times” сэтгүүлд бичжээ.  Харин энэ үзэгдэл Монголд хэрхэн нөлөөлөх вэ. Бидний аливаа хямралд "амьд үлдэх" стратеги юу вэ гэдэг нь Монголын хувьд асуултын тэмдэг болжээ.

Нүүрснийхээ экспортоор хувь, хувьсгалгүй амин зуулгаа залгуулдаг Монголын хувьд Хятад ханиад туссан нь тун муу мэдээ. Амазоны эрвээхэй далавчаа дэвэхэд Японд цунами үүсдэг “онол”-оор Хятад найтаах төдийд Хуандийн бодлогоос экспорт, импорт нь хамааралтай Монголын эдийн засагт хүнд цохилт болно.

Дэлхийн зах зээл зохицуулалт биш Хятадын удирдагчийн араншингаас Монголын эдийн засаг хамаарах болоод удаж байна. Таньжинд Монголын ачаа тээвэр саатсан нь Хятад даргын таалалд нийцээгүй асуудал үүсчээ гэж ойлгоход бодит үнэнээс хол зөрөхгүй.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын "Хятадын талд үнэ нь таалагдвал 120-140 сая тонн нүүрс ямар ч асуудалгүй авна" гэдэг гашуун үнэн. Хятадыг давуулаад нүүрсээ зарж чадахгүйгээс хойш  Бээжингийн ая талыг засах нь жижиг улсын зовлон ч болдог, заль ч шаарддаг.

Хятадад нүүрлэсэн үл хөдлөх хөрөнгийн хямрал гангийн үйлдвэрлэлээ уналтад оруулах эрсдэлтэй. Гангийн үйлдвэрлэл нь уналтад орвол Монголын нүүрсний экспорт дагаад унана гэсэн үг.  Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд нь коксжих нүүрс.

Монголын нүүрсний экспортын дийлэнхийг коксжих нүүрс эзэлдэг.  Энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан агаад эхний 9 сарын байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ирэх онд 83.3 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Авчиг нэг муу мэдээ байгаа нь  2023 онд нэг тонн нүүрсний үнэ дунджаар 131 ам.доллар байсан бол энэ онд 112 ам.доллар болж буурсан. Манай экпортын орлогын 90, төсвийн нийт орлогын 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг, уул уурхайн экспортын 90 орчим хувийг нүүрс эзэлдэг.
Нүүрсний экспортын үнэ буурч, Хятадад үл хөдлөхийн хямрал нүүрлэж байна гэдэг муу мэдээ. Иймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан нараас асууя: Эрсдэлийн төлөвлөгөө ингэхэд байна уу?!

Л.Оюун-Эрдэнийн  хоёр жилийн өмнө зарласан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг эрсдэлийн төлөвлөгөө гэж эндүүрэвзэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-30 66.181.178.227

өөрөө шаамий шаамий шаамий

Avatar

Нэргүй 2024-10-30 103.168.34.25

2025 оны төсөв, Нүүрсний үнэ 105 долл р тооцсон санаа бүү зов.

Коксжих нүүрс тооцогдоогүй.

Avatar

taarsan ##; 2024-10-30 132.194.13.94

-zb $uperv

Avatar

xereggyig xaya 2024-10-30 132.194.13.94

-achaand;

Avatar

office -zb?# emzeg +galzyy; 2024-10-30 132.194.13.94

umsxud zoxumjtoi esgyyr

Avatar

zochin 2024-10-30 203.91.115.40

123

Avatar

zochin 2024-10-30 203.91.115.40

Eрөнхий сайдаа тэр боловсролын яамны төрийн нарийн.б.д гэх Ханджавын Батжаргал гэх том авилгачийг АТГ, Цагдаагаар шалгуулаарай. МАН-ын том цүнх баригч нүүрсний олон 10 тэрбум төгрөгийг угааж Жаргалантын аманд эздийнхээ олон 10 хаусыг барьж өгсөн. Х.Батжаргал төрд ажилласан хэдхэн жилийн дотор маш их хөрөнгөжсөн. Тэр том авилгач Х.Батжаргал авилгалын мөнгөө нууц бодон бусдын дансаар авдаг.

Avatar

Нэргүй 2024-10-30 172.56.2.139

Манайд улсад гадаад орны асуудал огт хамаагүй!!!
Бид бие дааж хөгжиж болно.

Энэ тэргүүн монгол нутаг тэнэж буй хятадуудыг барьж авч маш хурдан буцаах хэрэгтэй шүү!!!

Avatar

Зочин 2024-10-30 103.57.93.117

Хятад,Орос хоёр хөршийн муу бүхнийг түүж бичнэ . Та нар юу ч гэж чалчсан аливаа улс өөрийн горимоор хөгжиж хөгжих саарах хоёр нь хослоод л явна. АНУ болон Европийн холбоонд ч тулгамдсан асуудал асар их байна. Тэнцвэртэй мэдээлж бай. Өнөөдөр хаана юу болж байгааг бодитоор захын хэн ч мэднэ . Монгол төрийн түшээдийг битгий доош хий бүсгүй минь.

Avatar

Нэргүй 2024-10-30 59.153.115.220

ХУЙХАА ХБАТТУЛГА ГАЦААГААГҮЙ БОЛ ЦЦЦЦЦ

Avatar

Нэргүй 2024-10-30 66.181.184.189

энэ мэт өлөн хулгайчууд сайд хийхээр аргагүй бус уу

Avatar

Ysh 2024-10-30 202.9.46.83

гятад улс найтаах төдийд л монгол хатгаа тусч хүндрээд уушигны араакаар чадарковский болно

Avatar

Нэргүй 2024-10-30 103.212.117.175

хамааралтай болгох байлгах бодлого нэг хэсэгт нь эрчтэй байдаг биз

Avatar

Нэргүй 2024-10-30 202.126.88.219

Сая л мэдлээ. Одоо бэлдэе дээ

Avatar

Зочин 2024-10-30 66.181.179.239

Маш чухал сэдэвийг хөнджээ. Асуудлын гол нь уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд хөгжүүлээгүйн үр дагавар тодоор илэрч байгаа нь энэ. Нүүрс, төмрийн хүдрээ 2-3 үе шаттай боловсруулан үнэ цэнэтэй нэмүү өртөг шингээсэн бол өдийд хямрах биш инээгээд суух байсан бизээ. Авилгад идэгдсэн төрийн арчаагүй байдал нь ийм бөлгөө.

Avatar

Нэргүй 2024-10-30 103.212.117.74

юм хийж байгаа хүмүүс, бизнес эрхлэгчдээ хууль шүүхээр дарамталдаг гаж үзэгдлийг л зогсоох ёстой. Баялаг бүтээгчид л улсыг авч явна шүү дээ!

Avatar

Нэргүй 2024-10-30 203.217.139.240

Наад мануухайгууд чинь төлөвлөгөө гэж үг мэдэх ч үгүй.

Avatar

Зочин 2024-10-30 66.181.187.146

төлөвлөгөөнөөс татгалзаад 30 жил болж байна даа

Avatar

Нэргүй 2024-10-30 103.71.101.22

энэ тарвагадоржийн сайт өмхий амтай байнга өмхий үнэрээр утна

Avatar

Нэргүй 2024-10-30 103.212.118.131

Хятадыг муулж муурхахаа зогсоож, нарийн ухаан гаргаж, Хятадын эвийг олж, аль болох илүү ашиг олохын төлөө ямар ч хамаагүй арга хэрэглэх шаардлагатай боллоо шүү!!!

Avatar

Нэргүй 2024-10-30 103.168.34.142

HARIN

Avatar

hu Jaa 2024-10-30 124.158.120.146

Манайхны ухаан нь хүрэхгүй чадал нь хүрэхгүй!

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа:Монгол төрийн гадаад бодлого ширж хатаасан ган мэт байх ёстой 2024-10-30 66.181.178.38

1/Гуравдагч хөрш гэж зөвхөн барууны орнуудыг ойлгох нь өрөөсгөл. Хоёр хөршөөс бусад бүх улсыг ойлгож гадаад сувгаа олон болговол ононо 2/Хоёр хөршөө ахан дүүс мэт үзэж тэдэнд хэт найдах, эсхүл үзэн ядахын аль аль нь хортой.3/Өмнө зүгт тангуд байна гэдгийг байнга сана гэдэг шиг нүүрснээс хамаарсан манай өрөөсгөл эдийн засаг нэг л өдөр биднийг сөхрүүлнэ гэдгийг тооцож солонгын долоон өнгөнөөс ч олон чиглэлээр хөгжүүлэхийг чармайх хэрэгтэй.

Avatar

Zochin 2024-10-30 66.181.190.62

xardlaa hemneh estoi um daa

Avatar

Ортр 2024-10-30 202.126.91.138

Эргүү гичигүүд яааж хомсдолтхро нам төр-ын нэрээр хулгай шаадгийн.

Avatar

Имтр 2024-10-30 202.126.91.138

нам төр-ын толгойд залрсн Адгийн өлөн хулгайч түрүүний бөөс зулбасгуудыг хүчээр далд оруул. Адгийн пиздгуудд хүч хэрэглж ойлгдгиын.

Avatar

Нэргүй 2024-10-30 118.221.242.42

хятад зах зээлээ алдсан учир бараа нь илүүү хямдарна. чанартай монгол бараа хэрэг болж эхэлнэ том зах зээл шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж