Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажилладаг Дулааны гуравдугаар цахилгаан станцаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.
Станц нь цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 1100 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Түлш дамжуулах цех нь уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авах, нүүрсний тоо, чанарт хяналт тавьж буулгах, нөөцлөх, зуухыг нүүрсээр тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй. Цех цагт 25-30 вагон нүүрс буулгах хоёр ширхэг вагон хөмрөгч, 180-900 тн/цаг нүүрс дамжуулах хүчин чадалтай 21 ширхэг туузан дамжлага, цагт 250-600тн нүүрс бутлах дөрвөн ширхэг алхан бутлагч, 275-480тн/цаг чадалтай зургаан займчин тэжээгч, найман ширхэг бульдозер, 170000 тн нүүрс нөөцлөх ил талбайгаар тус, тус тоноглогдсон байна.
Ажиллах орчин нөхцөлийн хувьд сэрүүн температуртай, бүдэг гэрэл бүхий, дуу чимээ ихтэй байх аж. Түүнчлэн үйлдвэрийн тоос шорооноос шалтгаалан ярих болон амьсгалахад хүндрэлтэй санагдав. Цехийн ажилтнууд 12 цагийн ээлжээр ажилладаг бөгөөд нийт дөрвөн ээлжтэй байдаг гэнэ. Учир нь үйлдвэрээс хэрэглэгч рүү шууд түгээх үйл ажиллагаа явуулдаг учраас агуулахад хадгалах, хүлээгдэх боломж байдаггүй юм байна.
ДУЛААНЫ СТАНЦУУД ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛД ОРЖЭЭ
Цахилгаан станц 1100 орчим ажилтантай боловч ажиллах орчин нөхцөл, цалин хангамж зэргээс шалтгаалан сард дунджаар 150 ажилтан ажлаас гарах өргөдлөө өгдөг байна. Мөн өнөөдрийн байдлаар 29 орчим нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Түлш дамжуулах цехийн ажилтны хэлж буйгаар ажлын гүйцэтгэл нэмэгдсэн дүнгээр сард хоёр сая орчим төгрөгийн цалин авдаг гэнэ. Тиймээс хүнд нөхцөлд ажилладаг залуучуудын хувьд энэ нь ажлаас гарах үндсэн шалтгаан болж байгаа юм. Ажлаас гарсан залуучуудын дийлэнх нь цалин хангамж, ажиллах орчин сайтай хувийн үйлдвэрүүд болон, Өмнөд Солонгос Австрали, Япон зэрэг улсад ажиллах сонирхолтой. Учир нь гадаад оронд энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүн өндөр цалин хангамжтай, түүнчлэн хүний нөөцийн дутагдалтай байдагтай нь холбоотой юм. Тиймээс визний хувьд ч боломж өндөр байдаг аж.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын зуухан цех нь Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалт хийж, зуухны галын хотолд шатаан, нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 100 ата даралттай, 540 градусын халуунтай усыг боловсруулж хэт халсан уураар турбиныг хангах үүрэгтэй. Тус цех нь цагт 100 атмосферийн даралттай 220 тн уур боловсруулах хүчин чадал бүхий БКЗ-220-100-4С маягын 7–н уурын генератор болон тэдгээрт хамаарах бусад туслах тоноглолуудаар тоноглогдсон.
Мөн зууханд шатаасан түлш буюу тоосны нүүрсний шаталтын бүтээгдэхүүн болох үнс, шлакийг усаар тээвэрлэн үнсэн санд шахах зориулалттай 900 м3/цаг бүтээмжтэй Грант-900/67 маркийн гурван насос бүхий Багер аж ахуй, тээвэрлэгдэн ирсэн үнс, шлакийг үнсэн санд хуримтлуулж, үнс тээвэрлэсэн усны хөдөлгөөнийг нь тайвшруулах замаар тунгааж, тунгаасан усыг эргүүлэн шахах зориулалттай Д-500-65 маркийн дөрвөн насос бүхий Тунгаагдсан усны насос станц, Мазут нөөцлөх 1000 м3 багтаамжтай гурван бактай, тодорхой даралт температуртай мазутаар зуухыг хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай Мазут аж ахуй зэрэг туслах аж ахуйтай.
Энд орчны температур хэт халуун байх бөгөөд аль хэсэг гэдгээсээ шалтгаалан 1200 градус хүртэл халдаг байна. Хэдий хүнд хэцүү нөхцөлд дасан зохицон ажиллах боломтой ч хамгийн гол нь энд аюулгүй байдлын баталгаа байхгүй. Хэзээ ч тэсэрч, дэлбэрэх аюултай. Учир нь тус цахилгаан станцийн насжилт хэдийнэ дуусч, өнөөдрийг хүртэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн ажиллаж байна.
НАСЖИЛТ НЬ ДУУССАН ҮЙЛДВЭРҮҮД ХЭЗЭЭ Л БОЛ ХЭЗЭЭ ЗОГСОХОД БЭЛЭН
Түүх сөхөхөд ДЦС-3 станц анх 1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр сууриа тавьж, 1968 онд анхны зуух ашиглалтад орсноор нийслэл хотын албан байгууллага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн үеийн орчин нөхцөлдөө ажилласаар нэг л өдөр гал алдахад бэлэн болсон нь харагдаж байв. Станц 13 зуух, есөн турбин генератортай 40-54 жил ажилласан аж. Үүнээс есдүгээр турбин генераторыг 2015 онд шинэчилсэн бол бусад найман турбин генератор нь 220 мянган цагаас дээш ажилласан учраас хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн болжээ.
НӨӨЦ ТОНОГГҮЙ СТАНЦ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ
Тус цахилгаан станц 50 жилийн өмнөх үе дээрээ зогссон. Гэвч бидний хэрэглээ илүү тансаг болсон. Үүнтэй зэрэгцээд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, цаашлаад түүнийгээ хангаж чадахгүй хэмжээнд хүрчээ. Станцын тоноглолууд хуучирсан. Үүнийг дагаад гэмтэл гарч байгаа учраас хязгаарлалт хийхэд хүрдэг. 2000 оны эхээр зуухан цех, зундаа дөрвөн зуух, гурван машины горимоор явдаг байж. Гэтэл одоо таван зуух, дөрвөн машины горимоос буухгүй байгаа нь эрчим хүчний хэрэглээ яаж өссөнийг харуулж байна. Гэтэл энэхүү эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон нь өөрөө том аюул. Аюулын харанга дэлдэхээс өөр яах билээ. Нэг зуух зогсоход, 100 мянган айлын гэрэл шууд унтарна. Ийм үед 50-70 градустай болсон халуун зуух руугаа ороод л гэмтлээ засдаг гэдгийг зуухан цехийн ажилтнууд хэлж байв.
ДАРААГИЙН 50 ЖИЛД БИД ЯАХ ВЭ?
Үүнээс харахад эрчим хүч үйлдвэрлэж буй цахилгаан станцууд өөрсдийн хүчин чадлаар 50 гаруй ажиллаж иржээ. Гэвч дараагийн 50 жилд бид яах вэ гэдэг чухал асуудал. Засгийн газар цахилгааны үнэ тарифын ямар нэгэн өөрчлөлт хийх болохоор сонгуулиас айчихдаг. Уг нь Эрчим хүчний зохицуулах хороо хараат бус байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдалдаа тулгуурласан шийдвэр гаргах хэрэгтэй байна. Үүн дээр нэмээд тус салбар хувийн өмчийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн цахилгааны үнэ тарифыг нэмэх асуудалд зарим иргэд ч шүүмжлэлтэй ханддаг. Гэвч бодит аюул ойрхон байна. Тогтсон хэв маяг, авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ одоо цагт хуучирсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг нэмэх асуудлыг хэдэн сарын өмнөөс ярьж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байгаа юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э. Түвшинчулуунаас тодруулснаар "Ирэх баасан гаригт цахилгааны үнэ тарифыг хэрхэн нэмэх талаар эцсийн шийдвэрийг танилцуулна, одоогоор байж болох хамгийн зөв хувилбаруудыг хэлэлцэж байгаа" гэсэн юм. Үүнд Хамтарсан Засгийн газар ч мөн онцгой анхаарал хандуулах хэрэгтэй эс бөгөөс эрчим хүчний салбар мөхлийн эрмэгт байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2024-10-30 202.9.40.60
номингийн 180 ыг станцад зарцуул..
Нэргүй 2024-10-30 59.153.113.226
нэг л их айлгасан сүрдүүлсэн мэдэгдлүүд. арай л эвгүй, хэт дөргүй довтлоод байна уу даа
Нэргүй 2024-10-30 202.131.234.123
126 очиж зуухны тооосго өрж ажилла хуралдаа ирдэггүй байж ийм ажил хий
зочин 2024-10-30 66.181.190.109
Нарийн мэргэжлийн гол цөмд ажилладаг үндсэн ажилтан ажилчдын цалин бага танил талын хүн ажилд авдаг дарганцар инженер нэр зүүсэн сул ажилтнүүд өндөр цалинтай өдөр өнгөрүүлдэг ажиллах хүн олдохгүйн шалтгаан,,,,, мэргэжилдээ чадварлаг залуус гадуур байгаа авахыг хүсэхгүй бна
Цацаа 2024-10-30 202.55.188.37
өмнө өгсөн мөнгө хөрөнгө хаашаа орсын?
давраад байгаарай
Turuu 2024-10-30 66.181.177.53
Zahialagat yariltslaga bna! Chi havar ene tuhai survaljlahgui yasiin?
Нэргүй 2024-10-30 66.181.160.57
Гацаагч , 10 хувийн даваасүрэн гээч лларт баярлаж явцгаа үмбүүнүүд
Нэргүй 2024-10-30 66.181.160.92
НААД ДАВААСҮРЭН ХУЛГАЙЧ ЧИНЬ ЭХ-ний САЙД БАЙХДАА ТУЛГАМДСАН АСУУДАЛЫГ ШИЙДЭХИЙН ОРОНД БОЛОРЧУЛУУНТАЙ НИЙЛЖ МӨНЧ ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН ДЭЭ ТӨРД ШУРГАЛСАН БУЗРУУДЫН НЭГ ЭНЭ 10% ХОЧТОЙ н**ш МӨНҮҮ? ГЭВЭЛ МӨНӨӨС МӨН ШҮҮ
зочин 2024-10-30 202.126.89.147
Заа минийл мэдхийн Улаанбаатар цахилгаан түгээхийнхэн гэж улаан шантаажчин, авьлагачид л байдаг юм байна лээ …
ЗОЧИН 2024-10-30 202.70.44.46
Үнэ тариф гажуудсан тухай хүн бүр ярьж байна, юцгаа хийж байдаг малнууд вэ, Зүгээр сууж байгаад сул цалин аваад 40–50 жил болжээ, ажлаа хийгээч, үнэхээр хариуцлаггүй, СЭХ-нийхээ /луйвар/ үнэ тарифийг буулгаач, дараа нь үнэ нэмэх талаар ярина шүү,
Нэргүй 2024-10-30 59.153.113.32
Өчнөөн их наядаар нь идэхийн оронд, өчнөөн тэрбумаар туршлага судлах, хуралд оролцох нэрээр үрэн таран хийхээ болиод, жамаараа хөгждөг соёл, урлагийг хөгжүүлнэ, түгээнэ гэж төсвөө гөвөхөө болиод, үүнд илүүтэй анхаарч болохоор байсан санагдана. Үнэ нэмэхийн оронд үргэлгэн байдалдаа дүгнэлт хийвэл зүгээр байх шүү. Эрчим хүчний салбарын шинэчлэлийг зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ, үнэ нэмчихвэл л шийдэгддэг асуудал биш шүү дээ
Нэргүй 2024-10-30 202.21.110.35
Өнөөдөр л гэнэт будаа болж гэнэ дээ. Энэ засаг төр нь та биднийг үнэхээр мал гэж бодох юм даа.
Нэргүй 2024-10-30 202.179.26.64
Унтраагаад ажилгүй болооч тэгээд, ямар хүн алчихсан биш
Нэргүй 2024-10-30 202.55.188.92
цэвэр шантаажны асуудал яагаад хүйтний улирал эхлэхэд ийм юм ярьдаг юм бэ зун дулаанд засвар үйлчилгээгээ хийж болдоггүй юм уу
Иргэн 2024-10-30 192.82.65.120
Засвар үйлчилгээгээ арайхийж хийж байгаа. Орж ирэх мөнгөгүй компаниуд юугаараа илүү гаргаж засах билээ дээ
Мөнх 2024-10-30 103.57.95.234
Цахилгаан дулааныг чинь таслана гэж сүрдүүлээд бгаа юм уу. Таслаад үзээч. Хатиг чинь хагарч жинхэнэ идээ бээр чинь шахагдана даа. Эхлээд Бүтцийн өөрчлөлт хий, эрчим хүчний салбарын мэнэжмэнтийг сайжруул. Дорж ханд бол цахилгаан дулааны үйлдвэрлэлийг ойлго х хүн биш, чойжилсүрэнгээс үнэ нэмэхээс өөр шинэлэг саын санаа гарахгүй юм бна.
Иргэн 2024-10-30 211.36.142.167
төрийн гэсэн бүх юм уналтанд ордог. хувь болгож монгол хүн амьдрах аргагүй үнэтэй болгох нь. гэрээ бариад галаа түлж дээ
Би 2024-10-30 103.168.34.50
1 станц барих ухаангүй хүмүүсээр л удирдуулаад байх юм даа
Зочин 2024-10-30 45.117.32.2
Төр үүнд зохицуулалт хийхгүй бол Худалдааны төвүүд дуртай үнээрээ түрээс ээ нэмэх баых даа.Айл өрхүүд нэмхэд асуудалгүй.
Нэргүй 2024-10-30 103.168.34.74
Сая орон нутгийн сонгуулиар маш их мөнгө тарааж байж хот хөдөөд хэдэн суудалтай болох шиг болсон Эрх мэдэл, даргын суудлыг мөнгөөр худалдаж авдаг хулгайчууд тэр их мөнгөөрөө Дулаан ,Цахилгааныхаа эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх биз одоо тэднийг яаж ажиллахыг харья даа
Нэргүй 2024-10-30 202.21.114.141
тэгээд унтраагаач гөлөгүүдээ, сумын төв болгонд соёлын төв барих мөнгөөрөө наадахаа янзлаач авилгач, луйвирчин хулгайч сангийн сайд тэргүүтэй новшнуудаа
Нэргүй 2024-10-30 103.145.234.34
Чам шиг хөдөө орк малнууд эрчим хүчний төслүүдийг гацаасны хар гай.
Нэргүй 2024-10-30 202.126.90.137
Худлаа сенсацалж бгаад үнээ нэмэх гээд бхын хулгайч нараасаа мөнгө аваач тгвл асуудалгүйшдээ
Зочин 2024-10-30 66.181.177.191
СОЁЛЫН ТӨВ-үүдээ бариад л байсан биз дээ?
Нэргүй 2024-10-30 66.181.180.102
Босоо Хөх Монгол одоо иргэдийнхээ өмнөөс дуугарна байгаа ккк
Нэргүй 2024-10-30 66.181.180.102
Дотроосоо хулгай нь хэтэрчихсэн салбар аргагүй шүү дээ, үнээ нэмээд ч хэрэггүй. Хажууд нь хувийн салбар цах/станц бариад ажиллуулж болдгийг бэлээхэн харж байгаа биз дээ
Нэргүй 2024-10-30 142.126.123.189
Яриад л байxийн бариад эxлээчээ xөөш xөөш xөөш Цаxилгаан станцуудаа
БАЛАРЛАА, ДУУСЛАА
Нэргүй 2024-10-30 66.181.182.30
энэ МАН өнгөрсөн 8 жилд энэ асуудлыг шийдэж байхгүй яасан юм бэ? заавал энэ оны сонгуулийг хүлээх шаардлага бсн юм уу?
Зочин 2024-10-30 103.57.95.31
Эрчим хүчний сайд Чойжилсүрэнгуай Та одоо огцор. Ард түмнийг доромжлоод байна. Чиний алдаатай бодлогын гайг ард түмэн үүрэх ёсгүй. Одоо болно
Зочин 2024-10-30 103.57.95.31
Зуухаа зогсоовол Засаг, төр л хариуцлага хүлээх байлгүй. Ийм ч бүтээн байгуулалт хийлээ, тийм ч бүтээн байгуулалт хийлээ гэж худлаа попорч байхын оронд ганц өөдтэй цахилгаан станц барьчихгүй яасан юм бэ? Алсын хараагүй, харалган бодлогын чинь гай энэ шүү. Дулаан, цахилгаанаа тооцолгүй тэдэн мянган айлын орон сууц барина ч гэх шиг. Одоо болохоор цахилгаан дулааны үнийг нэмнэ ч гэх шиг. Арга ч арчаагүй байна шүү. Эрчим хүчний сайд гэх Чойжилсүрэн хоёр сонгууль дараалан зууралдаал.. Боль
Ард түмэн 2024-10-30 139.5.219.74
Эрчим хүчний үнийг нэмэхийг ард иргэд хүчтэй эсэргүүцээд эхлэнгүүт СТАНЦ ЗОГСЛОО БОЛОХОО БАЙЛАА гээд судлаач нэртэй долоогчид сэтгүүлчид сайт мэдээгээр хүчтэй сөрөг довтолгоо хийж эхэллээ. Тодорхой хэмжээгээр нэмэхийг хэн ч эсэргүүцэхгүй гол нь тендэр, цавчаа, эрчим хүчний алдагдал, төсөл нэртэй олон жил идэж уусанаа л нэг талдаа гарга. Тэрний дараа үлдсэн зөрүүг бид төлөх нь шудрага гэж бодоод байна.
зочин 2024-10-30 192.82.64.167
Цахилгаан станц доголдвол станцын даргын толгойг ав, энэ хүн чадна л гэж томилогдсон, хариуцах л үүрэгтэй
иргэн 2024-10-30 103.57.92.248
нэг Хулгайч *Төсөв*-ийн мөнгө хулгайлахад 3н сая Иргэд хохирно,
Что ч гэхэв дээ...ккк 2024-10-30 202.21.104.2
Эрчим хүчний үнийг ЗГ-ын баталсан журмынхаа дагуу нфляцийн түвшинтэйгээ уялдуулаад жилдээ 4-5%-иар нэмэгдүүлээд яваад байсан бол ийм асуудал үүсэхгүй байсаан. Эрх баригчид өөрдсөө л буруутай! Дагаж мөрдөхгүй юм бол хууль, журам баталж яадаг юм?! Одоо гэнэт ухаан орсон юм шиг шуугиулаад яаахжайн? Сенсаацлах тусам үнийн хөөрөгдөл үүсгэж бүх юмны үнэ өснө, инфляц хөөрөгдөнө, ард түмэн улам ядуурна гэдгийг мэддэггүй юм уу? Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй, импортоос хараат гэдгээ мэдкү юу??
Нэргүй 2024-10-30 139.5.217.142
үе үеийн засаг төр ийм юмаа шинэчилж байхгүй юу хийж байсан юм бол
Нэргүй 2024-10-30 202.9.40.120
10 жилийн өмнө 5-р Цахилгаан Станцыг Багануурт барихаар болоход 10%-ийн Ц.Даваасүрэн (Хөвсгөлөөс сонгогддог) болон Женко нар Хятадууд орж ирлээ гэж айлгаад гацааж билээ. Дараа нь Таван Толгойд барихаар болоход дахиад гацаасан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр бас Босоо Хөх Монгол, Орон нутгийн иргэд эсэргүүцэж жагсаад бас л гацаасан. Хятадууд нь сүүлдээ танайх дотроо асуудлаа шийдэж чадахгүй бол болилоо гээд гараад явсан.
зочин 2024-10-30 139.5.218.117
МАН н уламжлалт айлгах тархи угаалт