ЦУОШГ: 1,2-р саруудад олон жилийн дунджаас хүйтэн байна

ЦУОШГ: 1,2-р саруудад олон жилийн дунджаас хүйтэн байна

ЦУОШГ: 1,2-р саруудад олон жилийн дунджаас хүйтэн байна
Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын хойд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас зүүн аймгуудын нутгаар ахиу орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа 2025 оны нэг, хоёрдугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ялангуяа нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутагаар ахиу цас орох төлөв ажиглагдаж байгаа тул цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүрийн цаг агаарын мэдээг хүлээн авч ашиглахын зөвлөж байна.
Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутаг, Төвийн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим.
Нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас (цас) Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-29 139.5.217.208

Энэ жил маш дулаахан өвөлжинөө үхсэн ацны чинь олон жилийн дунджаас хүйтэн байхав. Баруун тийш угаасаа хахир хүйтэн байдаг.

Avatar

Иргэн 2024-10-29 66.181.190.145

Хэдхэн хоногийн дараа юу болхоо мэдэхгүй байж юу нэг хоёр сарын цаг агаар вэ!!! Үлээхээ болиорой!!!

Avatar

Цас 2024-10-29 66.181.190.30

Энэ худлаа ирэх оны 2 сард очиж үзээд буцаад ирсэн хүнээ гаргаад ирэл дээ

Avatar

Лүү 2024-10-29 202.9.46.18

тааж мэддэг 5 хааны мэргэн жараахайнууд юм л даа хөөш

Avatar

зочин 2024-10-29 192.82.64.167

Хаана ч адилхан 60 см цас орно, -30 хэмийн хүйтэн 78 орчим хоног үргэлжилнэ гэж бодоод л бэлтгэлээ хангачих тэгээд л болно

Avatar

hgcvxb 2024-10-29 202.9.40.246

мэдлэг чадвартайн улс орныг удирдаж хог шааруудыг хулгайг таслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж