УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг тус улсын төрийн тэргүүний хувиар 16 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэлээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин гүнзгийрч буйг онцлоод, Монгол, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүхэн нягт холбоотой ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бүр бататгахын төлөө ажиллахаа илэрхийлэв.

Талууд цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.178.29

Өршөөлд аж ахуйн нэгжүүдийн татварийг нэг өршөөх хэрэгтэй корона эдийн засгийн хямрал гээд хэцүүхэн байна шүү компаниуд

Avatar

Нэргүй 2024-10-29 43.242.242.59

2024 оны 11-р сарын 26-ны өдөр бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой болно. үүнтэй холбоотой "Өршөөлийн тухай" хуулиа хурдан батлах хэрэгтэй байна даа УИХ-ын дарга минь. 100 жил болж байгаа юм байна чанартайхан өршөөх хэрэгтэй. Могол улс 3-хан сая хүнтэй мөртлөө 20 мянган хоригдол ялтантай улс. гэтэл 20 сая хүнтэй улс 500 хоригдолтой байх юм. Шоронжсон улс гэх нэрийг бид аваад байгаа. одоо хорих ангид байгаа ялтангуудын 50 хувийг өршөөлд хамруулж гаргах хэрэгтэй дээ. Эдийн засагт нэмэр.

Avatar

Монгол хүү 2024-10-29 64.119.29.63

МАНАЙ УИХ -ЫН ДАРГАД ИРСЭН ГИЙЧИН БАРААЛХАХ УЧИРТАЙ БАЙДГҮЙ ЮМ УУ? ЭНЭ Ч ОДОО…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж