Чой Сон Хуй сарын хугацаанд 2 дахиа ОХУ-д айлчлав

Хуучирсан мэдээ: 2024.10.29-нд нийтлэгдсэн

Чой Сон Хуй сарын хугацаанд 2 дахиа ОХУ-д айлчлав

Чой Сон Хуй сарын хугацаанд 2 дахиа ОХУ-д айлчлав

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Москваг зорисныг "KCNA" агентлаг болон Оросын албаныхан өнөөдөр мэдэгдлээ. Украин дахь дайнд Хойд Солонгос оролцож байна гэсэн таамаглалтай зэрэгцэн тэрбээр сар хүрэхгүй хугацаанд хоёр дахь айлчлалаа хийж байна. Чой Сон Хуй тэргүүтэй төлөөлөгчдийг Пёньян дахь Оросын Элчин сайд Александр Мацегора Даваа гаригт онгоцны буудлаас үдэж өгчээ.

Албан мэдэгдэлд "Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны тэргүүний ОХУ дахь айлчлал нь 2024 оны зургадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны удирдагчдын хийсэн яриа хэлэлцээрийн хүрээнд болж байна" гэжээ.

Эргэн сануулахад, Чой Сон Хуй өнгөрсөн сард ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан дөрөв дэх удаагийн Евразийн эмэгтэйчүүдийн форум болон "BRICS"-ийн эмэгтэйчүүдийн форумд оролцсон билээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард мөн ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Путинтэй уулзсан.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж