Сүхбаатар дүүргийн прокурорын газраас орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан С.Б, Б.Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, С.Б, Б.Г нар нь Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд ашиглалтад орох орон сууцны хотхонд захиалга авна хэмээн цахим хэрэгсэл ашиглан сурталчилгаа явуулан нийт 177 иргэнээс байрны захиалга авч 8 тэрбум 873 сая төгрөгийн хохирол учруулжээ. Ингэхдээ барилга барих тусгай зөвшөөрөлгүй, санхүүгийн эх үүсвэргүй байсан нь шалгалтаар тогтоодсон байна. Тус хэрэгт прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүхээс хэргийг 2024 оны аравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хянан хэлэлцээд тус бүр найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас 8 тэрбум 873 сая төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байна.
Сүүлийн жилүүдэд цахим хэрэгсэл ашиглан орон сууц зарах, түрээслэх, захиалга авах зэргээр зар сурталчилгаа явуулж, залилан мэхлэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаатай холбогдуулан иргэдийг мэдээллийн эх сурвалж, үнэн зөвийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгуулагаас сэрэмжлүүлэв.
Нэргүй 2024-10-29 103.212.162.170
Үүн дээр УИХ гишүүн С.Амарсайхан ботаник хоролоололд байшин бариад 4 жил айлуудыг оруулаагүй хулхидаад явж л бн. Ялгаа алга шадар сайд амарсайхан эхнэр МТелезийн нэвтрүүлэгч ичинхорлоо 2
Bujin 2024-10-29 88.183.144.162
O.Bulgan , R.Tulga gej 2 luivarchin bgaa ,
Лүү 2024-10-29 202.9.46.18
мөн ч гэнэн матэриалист хүмүүс юм, яаж хүний алаг эрээн хорвоог барна даа
Нэргүй 2024-10-29 139.5.218.123
8 terbum 8 jil
Лүү 2024-10-29 202.9.46.18
100 тэрбум ялгүй
Зочин 2024-10-29 192.82.66.27
Хүний эрх гэж солиорохоо болиод хэрэг хийсэн этгээдүүдийн Зураг,овог нэр, аль аймаг сум, хот гээд маш тодорхой мэдээллүүдийг тавьж байх хэрэгтэй. Ялын бодлого чинь сул байна.
Нэргүй 2024-10-29 43.242.242.59
Тийм гэнэн хүмүүс байх юм.
Мөнх 2024-10-29 103.57.95.234
Хэрэг хийсэн этгээдийг зарлахдаа овог нэрийг бүтэн бичиж бай. Бусад хүмүүс залиланд өртөхөөс сэргийлэх том урьдчилан сэргийлэх ач холбогдолтой зүйл шүү.
Зочин 2024-10-29 139.5.218.80
Хувь хуний нууцаар халхавчлан гэмт хэрэгтнуудийн нэрийг нууцлахаа хэзээ болих аэ Хумуус залилагчдын нэрийг кампанийй нэрийг нь мэдэх эрхтэй АН ы гишууд хууль санаачлаачээ
Бадарч тахар 2024-10-29 66.181.181.163
луйварчдаас хүү тлоцоод 9 тэобум төгрөг хураах ёстой ! мөн тэнэг багөөд энэрэнгүй бөйна да ! дахиад л ийм хэрэг өчнөөн гарна !
зочин 2024-10-29 124.158.106.180
мөнгө ч замхарч дээ, луйварчдад илүү хүнд ял оноох хэрэгтэй