Израилийн арми өнгөрсөн амралтын өдөр Иранд агаарын цохилт өгсний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом унажээ. Уг агаарын цохилтоор эрчим хүчний дэд бүтэц бус цэргийн объектуудыг онилсон юм. Өмнө нь аравдугаар сарын 2-нд Иранаас Израиль руу 200 шахам пуужин харвасны дараа түүхий нефтийн үнэ огцом өссөн билээ.
АНУ-ын бенчмарк болон олон улсын жишиг брент маркийн газрын тосны үнэ Даваа гаригт зургаан хувиар уналаа. АНУ-ын түүхий нефтийн үнэ баррель нь 70 ам.доллараас доошилжээ. Энэ сарын эхээр нэг баррель нефтийн үнэ 77 ам.доллар давсан боловч 70 болж буурсан нь энэ юм.
Иран бол дэлхийн долоо дахь том газрын тос үйлдвэрлэгч. Харин АНУ газрын тос үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.
Тэгвэл Ойрхи Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн ОПЕК болон газрын тос олборлогч 12 орны үнийг өсгөсөнгүй. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, хүндийн жин нь нийлүүлэлт рүүгээ дарсан тул газрын тосны үнэ буурах хандлагатай байгаа аж. Урт хугацаандаа нефтийн үнэ өсөх биш буурах төлөвтэй байна. Сүүлийн зургаан сарын байдлаар нефтийн үнэ 20 орчим хувь буюу мэдэгдэхүйцээр буурчээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр энэ оны эхний хагасын байдлаар нефтийн эрэлт 2020 оноос хойших хамгийн бага хэмжээгээр өсчээ. Үүнтэй зэрэгцээд нийлүүлэлт нэмэгдсээр байна.
Саудын Араб болон түүний газрын тос олборлогч холбоотнууд үнээ цаашид бууруулахгүйн тулд ирэх жил хүртэл бага хэмжээний газрын тос олборлохоор зургадугаар сард шийдвэрлэсэн. Ингэснээр үнэ өснө гэж найдаж байсан ч санаснаар болсонгүй. Харин АНУ урьд өмнө байгаагүй их хэмжээний газрын тос олборлож байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны таамагласнаар тус улс энэ онд өдөрт дунджаар 13.2 сая баррель газрын тос олборлоно. Магадгүй 2025 онд ч өсөлт үргэлжилнэ.
Нэргүй 2024-10-29 103.212.118.252
тэгээд израйлыг иран руу дайраад бай гэсэн мсж үү
Бадарч тахар 2024-10-29 66.181.181.163
Газрын тосны үнэ уналаа гэнгүүт Монголд шатахууны үнэ нь эрс өсчихдөг юм шал балай !@ ийм учир ийм мэдээ тавьсны хэрэггүй шүү ац минь !@@
Лүү 2024-10-29 202.9.46.18
манай оросод эсэргээрээ үнэ нь хөөрч, олдоц нь тасарч байна
nyfcvf 2024-10-29 202.9.40.246
хужаагаар хамгаалуулх санаархж бга эндүүрэл хулгай зэлгээг цээрлтй.