Айлчлал: Хоёр орны худалдааны эргэлтийг 500 сая долларт хүргэнэ

Айлчлал: Хоёр орны худалдааны эргэлтийг 500 сая долларт хүргэнэ

Айлчлал: Хоёр орны худалдааны эргэлтийг 500 сая долларт хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийлээ.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч 2008 оноос хойш 16 жилийн дараа Монголд айлчилж байна. Хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататгаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Хоёр улс  эртнээс ахан дүүсийн харилцаатай, эсгий туургатан ахан дүүс улс юм.  Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны уламжлалт харилцааг, стратегийн шинэ түвшинд гаргах түүхэн шийдвэрийг хамтдаа гаргалаа.  Энэ нь хоёр орны харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлэх түүхэн онцгой үе боллоо гэж үзэж байна. Казахстан улс нь төв азийн бүс нутагт дахь Монгол Улсын анхны стратегийн  түнш орон болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Ирэх он жилүүдэд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа тодорхойлж чадлаа. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол Казахстан улсын харилцааны эрх зүйн үндэсийг бэхжүүлэх, тээвэр ложистик,  хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг чухал салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх , Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа. Мөн хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхийг зорьж байна. Зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд тээвэр ложистикийн асуудал нэн чухал гэдэгт санал нэгдэж, зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон талт эрхзүйн механизмын хүрээнд тээвэр ложистикийн шинэ маршрут бий болгох, нислэгийн тоо болон чиглэлийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх хүрээнд 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулав. Хоёр талын худалдааны эргэлтийг 500 са ам.долларт хүргэж нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын худалдааг өргөжүүлэх хүрээнд Казахстан улсад хөдөө аж ахуйн чиглэлийн бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр тохирч, хоёр улсын билэг тэмдэг болохуйц төслүүдийг харилцан судлах зэрэг олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев:

-Энэ  удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол энэ бүс нутагтаа бидний чухал хөрш орон юм.  Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бөх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа  стратегийн түншлэлд ийнхүү хүрлээ. Бидний гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалууд хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт шинэ харилцаа холбоог хөгжүүлэхэд шинэ түлхэц болно. Айлчлал хүрээнд эдийн засгийн харилцааг сэргээхээр тохирлоо. Монгол Улс, Казахстан улсууд Азидаа томоохон оронд тооцогддог билээ. Тиймээс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил худалдааны эргэлт 150 са ам.долларт хүрсэн. Тус үзүүлэлтийг ойрын хугацаанд 500 са ам.долларт хүргэхийг зорьж байна. Үүний тулд эргэлтэд байгаа бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн  эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй. Тиймээс хоёр орны Засгийн газраас бодитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.Казахстанд малын гаралтай өвчний эсрэг вакцин гаргаж авах боломжтой. Иймд цаашид Монгол вакцины үйлдвэр байгуулахаар тохиролцов. Түүнчлэн шинэ технологи, ашигт малтмалын баялаг, түүхий эдийг хамтран боловсруулах чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалтын талаар ч ярилцлаа. Энэ мэт олон асуудлын шийдлийг хамтдаа ярилцлаа. Монголын Казах иргэд бол хоёр орны бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ялдамд элэг нэгтнүүдэд анхаарал хандуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгч, ард иргэдэд талархал дэвшүүлье. Цаашид хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, соёл хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарал хандуулж ажиллана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-29 202.9.40.32

Олон диплом дамлаж худалдаж авилгадаж авсан хуурамч дээрэмчдээс дипломгүй үнэнч шударга хүн хамаагүй дээр байдгийг амьдрал баталдаг.

Avatar

Нэргүй 2024-10-29 88.177.148.167

hurelee chi taliig n husandaa

Avatar

Нэргүй 2024-10-29 88.177.148.167

hurelee odoo bolio

Avatar

иргэн 2024-10-29 104.28.62.88

Манайх юүн нялуун үг хэлдэг юм. Ахан дүүс ч гэх шиг, түүхэн онцгой үед боллоо ч гэх шиг. Гэтэл Токаев Монгол бол бүс нутагтаа чухал хөрш орон, айлчлал нөхөрлөлийг бэхжүүлэхэд түлхэц болно гэж ажил хэрэгч, соёлтой, боловсролтой хэлж. Манай гадаад харилцааныханд хичээл болог

Avatar

Нэргүй 2024-10-29 103.229.177.181

ГХЯ, гадаад бодлогын зөвлөх үгийг нь бэлдэж өгч байгаа шүү дээ. даян дэлхийн энх тайван, даян дэлхийд энх тайван тогтооход хатан ухаанаар залах, ахан дүүсийн найрамдал, цус яс ойрхон г.м. элий үг хэрэггүй л дээ. ер нь бид хэзээ нэг өвөг дээдсийнхээ түвшинд биш юмаа гэхэд тэдний ясыг өнөдлззүлэхгүй болно доо. 90 он дөнгөж гарч байхад манайхаас өндөр хэмжээнд айлчлаад очсон наад хасгууд чинь протокол гэх ойлголт бүүр байхгүй, ёстой хачин байсан гэсэн, мань хүн бас гайхаад ямар сонин юм бэ? гэж бод

Avatar

Зочин 2024-10-29 14.1.81.75

Ахан дүүс Найрамдал нөхөрлөл гэсэн соц үг хэллэгүүдээ болимоор юм. Токаев дипломат боловсролтой хүн болохоор хуучин хоцрогдсон үг хэрэглэхгүй байна. Манай ерөнхийлөгч л хэлээд байх юм. Зөвлөхүүд нь юу бодож байна. Амерк Английн ахан дүүс гээд байдаггүй биздээ. Энэ үгээ гэр бүл дотроо л хэрэглэ

Avatar

Эмгэнэл 2024-10-29 66.181.187.111

Монгол улсын агаарын болон төмөр замаар ОХУ-БНХАУ юу тээвэрлэхийг БНКУ мэдэхгүй биз. Байлдааны зориулалттай галт з****г, технологийг Монгол улсаар дамжуулан гаргаж болзошгүй байх

Avatar

Нэргүй 2024-10-29 149.167.44.116

Хасагуудад хөл алдаж далдагнах нь сайн юм дагуулахгүй ш д

Avatar

иргэн 2024-10-29 62.55.205.86

Баян-Өлгийгөөс оросын нутаг дамжуулаад шууд төмөр зам тавиа. Бензин, түлш зөө. цаашдаа Ховд, Завхан, Увс гээд уртасгаад яв. Худлаа юм ярьж явахаар….

Avatar

СЗочин 2024-10-29 66.181.187.111

Бичгийн хэл, ярианы хэл, тулааны хэл өөр байх…

Avatar

Нэргүй 2024-10-29 18.162.48.0

sadfiojdfsjioiojgdfjilj

Avatar

Нэргүй 2024-10-29 124.158.120.50

бензин л авмаарайн

Avatar

Лүү 2024-10-29 202.9.46.18

дизэль түлш их хэрэгтэй байх юм, даанч нисэх онгоцоор зөөнө

Avatar

Нэргүй 2024-10-29 103.57.92.140

Дэлхийн улс орнуудын удирдагчид гэхээр л ийм сайхан соёл боловсролтой,мэдлэг мэрэгжилтэй,гадаад дотоодод нэр хүндтэй, нүдэнд дулаахан сэхээтэн хүмүүс байхымаа ! Манайх болохоор нэг муу хувийн сургууль, их сайндаа цэр гийн сургууль төгссөн,эсвэл хаа юу төгссөн нь үл мэдэгдэ х хэний ч нүдэнд нэг их ухаантай сэхээтэй хүн юм гэж сай н сайхнаар тусахааргүй гоохойсон,данхайсан, цэхийсэн л юмнууд байхым доо !!!

Avatar

Зочин 2024-10-29 202.9.40.32

Авилга дамын наймаагаар худалдаж авсан олон хуурамч дипломтой монголчуудаас дипломгүй үнэнч шударга монголчууд хамаагүй дээр байдагийг амьдрал баталдаг.

Avatar

Нэргүй 2024-10-29 157.15.7.131

Uu bid nart heregtei uls shuu.

Avatar

Нэргүй 2024-10-29 103.57.93.134

Эрхэмсэг ноён ерөнхийлөгч Нарлаг Монгол улсад тавтай морил!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж