Израилийн парламент палестин дүрвэгсдэд үйлчилгээ үзүүлдэг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Энэ нь эзлэн түрэмгийллийн дор амьдарч буй сая сая палестин хүнийг гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй юм. Тус агентлаг үйл ажиллагаа эрхлээд ойролцоогоор найман жил болж байна.
Израилийн парламент Даваа гаригт хоёр хуулийн төсөл баталжээ. Нэг нь Дүрвэгсдийн агентлагийг Израилийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглох байсан бол нөгөө нь Израилийн эрх баригчдыг тус агентлагтай бүх төрлөөр холбоо тогтоохыг хориглов. Эхний хуулийг 92 гишүүн дэмжиж, 10 нь эсэргүүцсэнээр батлагджээ. Харин хоёр дахь нь 87 хүний дэмжлэг авч, 9 хүн нь эсрэг санал өгсөн байна.
Энэхүү санал хураалт нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийг гутаан доромжилсон үйл явдал байсан гэж НҮБ-ын Эрдэм шинжилгээний байгууллагын ерөнхий комиссар Филипп Лазарини шүүмжлэв.
Санал хураалтын өмнө АНУ-ын Төрийн департамент Израилийг хууль батлахгүй байхыг уриалжээ. Тус агентлаг одоогийн байдлаар Газын зурвас юугаар ч орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэж байгааг АНУ онцолсон юм.
НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг нь Ойрхи Дорнод даяар 5.9 сая орчим дүрвэгчид үйлчилдэг. Тэдний ихэнх нь Газын зурвас, Баруун эрэг, Зүүн Иерусалим дахь дүрвэгсдийн хуаран, Йордан, Ливан, Сирид байна. Дайны хөлд үрэгдээд буй Газын зурваст л гэхэд 1.7 сая палестин дүрвэгч агентлагийн үйлчилгээг авч байна. Харин Баруун эрэг болон Зүүн Иерусалимд 871,500 дүрвэгч тусламж авч байна.
Газын зурваст агентлагийн 13 мянга гаруй ажилтан ажилладаг бол Баруун эрэг болон Зүүн Иерусалимд 4000 орчим ажилтан бий.
Израилийн хууль тогтоогч Юлия Малиновский хуулийн төслийн талаар ярихдаа "НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг хүүхдүүдийг Израилийг үзэн ядахад сургаж, антисемитизмийг түгээж байна. Мөн палестинчуудад Израильд буцаж ирэх боломжтой гэсэн ухуулгыг хийж байна. Ийм зүйл болохгүй" гэжээ.
Нэргүй 2024-10-29 103.212.116.77
Uursduu oron gergui durwegsed yawahad n UN -n togtooloor busdiin gazar nutagt ene suuchaad odoo dawraad gertei bolgoj ugsun baiguullagaa shataah gj. Tusiig usaar gj
Зочин 2024-10-29 202.126.91.140
Израйль ойрх дорнодод исламын түрэлтийг зогсоож буй гол хүч болохоор өрнөдийн өннөэ дээрээ матрын хөнгөхөн нуоимстай. Дээр нь бяр байхад ойр дорнодыг эзэгнэх л хэрэгтэй.
м 2024-10-29 66.181.160.72
ЕНБ-ийн дарга путины хошногыг долоогоод явж байхад чинь одоо өөр яах билээ.
Хаха 2024-10-29 103.212.162.179
Ишиг эврээ угргахаар эхийгээ мөргөх гэдэг нь болж дээ. НҮБ-аас зөвшөөрөл авч байгуулагдчихаад л… хориглож мориглоод л аайн…
Нэргүй 2024-10-29 192.82.66.174
энэ израильчууд дагвын оройд гарчээ
Зочин 2024-10-29 192.82.66.27
Гурилбурам, Батүүл, Эрдэнийн хүү Одбаяр,Монголхүү гээд нөхдүүд яагаад жагсахгүй байнаа. Хүйс тэмтэрээд дуусгалаа.
Нэргүй 2024-10-29 66.181.181.171
НҮБ Энхийг сахиулагчдаа Палестинд оруулж Израйлын хядлагаас иргэдийг нь хамгаалах хэрэгтэй. Израйльд хориг арга хэмжээ авах хэрэгтэй.
Нэргүй 2024-10-29 192.82.65.88
Монгол улсад хятад, израйль, лалынхан ирэхийг бүрмөсөн хориглох хэрэгтэй.