Б.Одонтунгалаг: Хадгаламж нь зорилготой холбогдвол илүү үр дүнтэй

Б.Одонтунгалаг: Хадгаламж нь зорилготой холбогдвол илүү үр дүнтэй

Б.Одонтунгалаг: Хадгаламж нь зорилготой холбогдвол илүү үр дүнтэй

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай "Дэлхийн хуримтлалын өдөр-2021" аяны талаар ярилцлаа.


-“Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулж, юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу?

-Төв банк буюу Монголбанк нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэгтэй байгууллага. Тийм ч учраас Монголбанк нь арилжааны банкнуудтай хамтран нэгдсэн байдлаар 2017 оноос хойш жил бүрийн 10 сарыг дэлхийн хуримтлалын өдрийн аян хэлбэрээр тэмдэглэж, ирсэн. Үүнээс өмнө зарим арилжааны банкнууд нь 2012 оноос тус өдрийг тэмдэглэж, хуримтлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж ирсэн. Хуримтлалын өдөр нь иргэдийг хуримтлал үүсгэх, санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тохиодог. Анх 1924 онд Итали улсын Милан хотод болсон Олон улсын хуримтлалын конгрессын үеэр үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

-Тус аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш олон жил болж байгаа юм байна. Энэ жилийн онцлог юу вэ?

-Энэ жил тус өдрийг тэмдэглэж эхэлснээс хойших 100 дахь жилийн ой болж байгаа. Мөн Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой ч энэ жил тохиосон. Тэгэхлээр 2 ой давхацсан гэдэг утгаараа энэ жилийн арга хэмжээ онцлог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Нөгөөтээгүүр, аяны нээлтийг Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг Налайхад зохион байгуулсан. Үндсэндээ жил бүр аяны болон хуримтлал, санхүүгийн боловсролын талаарх хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн энэ жилийн аяны хүрээнд “Санхүүгийн боловсрол” аппликейшний нээлтийг хийсэн. Тус апплейкшнийг iOS болон android утас дээр татаж авч болох ба санхүүгийн боловсролын мэдээ мэдээлэл, гарын авлага унших, подкаст, цахим хичээл үзэх боломжийг олгоно.

-Энэ жилийн хувьд хамтрагч байгууллагууд аяныг хэрхэн яаж зохион байгуулж байна вэ?

-“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян нь “Зорилготой хуримтлуулъя” уриатай байх ба 10 дугаар сарын 01-ээс эхлэн улс орон даяар зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллагууд болон бусад байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Аяны үйл ажиллагааны хүрээнд Дорноговь, Увс аймагт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж, 70 орчим хүн хамрагдсан бөгөөд банкны салбарын ажилтнууд болон бусад талууд хамтран өргөн хүрээнд хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг олгох сургалт, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Аяны үндсэн үйл ажиллагаа буюу Дэлхийн хуримтлалын өдөр 10 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдана.

-Хуримтлал үүсгэх зуршлыг хэрхэн яаж бий болгох тухай зөвлөгөөг уншигчдад маань өгнө үү?

-Хуримтлуулж эхлэх нь зарим хүнд тийм ч амар санагддаггүй. Гэсэн ч эхлүүлэх нь чухал. Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Хуримтлалыг нэг удаад хийгээд орхих биш тогтмол хийх нь үр дүнтэй. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй. Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй. Орлого орж ирээд зарцуулаад үлдсэнээ хуримтлуулах биш орлого орж ирсэн дариуд тодорхой хувийг хуримтлуулах нь ухаалаг шийдвэр юм.

Хадгаламж нь зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй болно. Дунд, урт хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлуулах нь чухал. Нэгэнт та хуримтлуулахаар  шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байвал хуримтлал тасалдахгүй байх ач холбогдолтой.

-Сүүлийн жилүүдэд иргэдийн хадгаламж нэмэгдэж байгаа юу?

-Улсын хэмжээнд 2023 оны 8 дугаар сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 19.6 их наяд төгрөг байсан бол 2024 оны 8 дугаар сарын байдлаар 24.7 их наяд төгрөг болж, 4.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Улмаар 2020 оны 8 сараас хойш 8.7 их наяд төгрөгөөр өссөн. Хуримтлал өсөх нь банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн санхүүжилтийг өргөтгөх бололцоо олгодог. Цаашлаад эх үүсвэр өсөх нь эргээд хүүгээр өрсөлдөж, эх үүсвэр татах байдлыг бууруулж, зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-29 202.131.234.123

126-г а**х зорилгоор мөнгө цуглуулах хадгаламж нээлээ иргэдээ мөнгөө хийгээрээ

Avatar

Рроох 2024-10-29 202.9.40.246

Монголд хэрэггүй зг зайлуулаа ямар солитой юм лалардаар хорлуулж байдаг илүү дэ гарсан амьдрал цаг хугацаа биш.

Avatar

Нэргүй 2024-10-29 59.153.114.177

Түмэн олон хоёр нарны хооронд ядаж байхад үхсний чинь хадгаламж. монгол банк түмнээ дээрэмдсээр ирсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж