Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-нд буюу өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхлэх ажээ.
Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Харин энэ удаад 1 сая 200 гаруй иргэнд 91 тэрбум төгрөгийг олгох аж.
НӨАТ-ын буцаалтын мөнгөөрөө иргэд авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг. Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголты мөнгө энэ сарын 30-ны дотор иргэдийн данс руу шилжүүлнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв.
55555 2024-10-29 103.10.21.101
8 сарын сугалааны хонжвороо авах юмсан кккк
gvvf 2024-10-29 202.9.40.246
30-40 жил хулгайч хийж лалартсан шааруудыг бүгдын хуугаар нь эрүүдэж ялын хүлээлгэ.