АНУ: Украины зэвсгийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тавихгүй

Хуучирсан мэдээ: 2024.10.29-нд нийтлэгдсэн

АНУ: Украины зэвсгийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тавихгүй

АНУ: Украины зэвсгийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тавихгүй

Барууны орнуудаас Украинд нийлүүлж буй зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглах зөвшөөрлийг Зеленский эртнээс хүссэн. Гэвч барууны зарим орон сөргөлдөөнд татагдан орох вий гэсэн болгоомжлолын үүднээс татгалзаж байсан билээ.

Тэгвэл Пентагон Даваа гаригт "Хойд Солонгосын цэргүүд Оросын дайнд нэгдвэл АНУ зэвсгийн хэрэглээндээ шинэ хязгаарлалт тавихгүй" гэж мэдэгдэв. Гэхдээ энэ нь алсын зайн цохилтыг албан ёсоор ногоон гэрлээр зөвшөөрлөө гэсэн үг биш ажээ.

Хойд Солонгосын цэргүүдийг Оросын Курск мужид байршуулсан гэх мэдэгдлийг НАТО Даваа гаригт хийсэн билээ. Гурван жил шахам үргэлжилж буй дайн хойд солонгосчуудын оролцоотойгоор улам өргөжин тэлэх вий гэж барууны орнууд түгшиж байна. "Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа нь Энэтхэг-Номхон далай болон Евро-Атлантын аюулгүй байдалд заналхийлж байна"  гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте хэлжээ.

Хойд Солонгосоос цэрэг илгээсэн гэх мэдээллийг Кремль эхэндээ няцааж байсан. Гэвч Путин Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ үүнийг үгүйсгээгүй юм. Мөн Пёньянтай байгуулсан түншлэлийн гэрээг хэрхэн хэрэгжүүлэх нь ОХУ-ын асуудал гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж