АНУ: Украины зэвсгийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тавихгүй

АНУ: Украины зэвсгийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тавихгүй

АНУ: Украины зэвсгийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тавихгүй

Барууны орнуудаас Украинд нийлүүлж буй зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглах зөвшөөрлийг Зеленский эртнээс хүссэн. Гэвч барууны зарим орон сөргөлдөөнд татагдан орох вий гэсэн болгоомжлолын үүднээс татгалзаж байсан билээ.

Тэгвэл Пентагон Даваа гаригт "Хойд Солонгосын цэргүүд Оросын дайнд нэгдвэл АНУ зэвсгийн хэрэглээндээ шинэ хязгаарлалт тавихгүй" гэж мэдэгдэв. Гэхдээ энэ нь алсын зайн цохилтыг албан ёсоор ногоон гэрлээр зөвшөөрлөө гэсэн үг биш ажээ.

Хойд Солонгосын цэргүүдийг Оросын Курск мужид байршуулсан гэх мэдэгдлийг НАТО Даваа гаригт хийсэн билээ. Гурван жил шахам үргэлжилж буй дайн хойд солонгосчуудын оролцоотойгоор улам өргөжин тэлэх вий гэж барууны орнууд түгшиж байна. "Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа нь Энэтхэг-Номхон далай болон Евро-Атлантын аюулгүй байдалд заналхийлж байна"  гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте хэлжээ.

Хойд Солонгосоос цэрэг илгээсэн гэх мэдээллийг Кремль эхэндээ няцааж байсан. Гэвч Путин Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ үүнийг үгүйсгээгүй юм. Мөн Пёньянтай байгуулсан түншлэлийн гэрээг хэрхэн хэрэгжүүлэх нь ОХУ-ын асуудал гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үхэр монголчууд 2024-10-29 202.126.90.236

архи ийг хүний шээсээр хийдэгш үхэрнүүдээ

Avatar

жж 2024-10-29 66.181.181.168

Оросууд бүр нярчээ. Түрэмгийлэгчид хэзээ нэгэн цагт шившигтэйгээр дайнаа дуусгах биз ээ

Avatar

ЗОЧИН 2024-10-29 66.181.186.112

АМЕРИК ӨДӨӨСӨН ДАЙНАА ЗОГСОО, БУРУУГАА ХҮЛЭЭЖ, ДИПЛОМАТ АРГААР ШИЙД.

Avatar

Нэргүй 2024-10-29 139.5.218.179

Явган цэргийн бүрэн тоноглолоо (15-!8 кг) үүрээд 3км ч гүйж чадахгүй сульдак цэргүүд яаж олигтой байлдаж чадхав. Хагас өлсгөлөн орос цэргийн холны норм тэд нарт найрын ширээ л гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-10-29 109.70.100.68

Чи жанк фүүдээр дүүрч унжсан бүдүүн цувдайгаа чирээд 100м ч гүйж чадахгүй, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-10-29 45.117.35.16

Хойдуулаас өлбөрөөд үхсэн гэж дуулаагүй үзэл бодолдоо үнэнч эх орныхоо ьөлөө амиа хайрлахгүй хатуу хүмүүжилтэй орон байна билээ

Avatar

Хотын иргэн 2024-10-29 202.131.249.106

Очиж үзээ юу? өвөрдмөөр л юм билээ

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.180.232

Өлсгөлөн болоод 2сая хүн үхснийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байсан. Хаалттай орон чамд байтугайд нь мэдэгдэхгүй ш дээ оркоо

Avatar

Нэргүй 2024-10-29 192.82.64.153

АНУ 20-30 оронтой нийлээд байхад Орос 1 улстай яагаад болохгүй гэж энэ тэгээд ардчилал уу

Avatar

Бидон 2024-10-29 45.117.35.16

Бүгдээрээ тарган туранхайгүй зөнөг тэнэггүй дуусвал яана аа

Avatar

Нэргүй 2024-10-29 59.153.114.53

За за Вашингтоны тэнгэрт мөөгөнцөр үүл гарах нь л дээ.

Avatar

Нэргүй 2024-10-29 103.212.117.214

umardiin ulsgulun haltar tserguud yu boloh ve dee

Avatar

Нэргүй 2024-10-29 192.42.116.178

НАТО-гийн фашист тарган гахай цэргүүд чинь Укрт 3 жилийн өмнөөс шарсан, түлэгдсэн, шатсан гахайнууд болоод удаж байна, ккк

Avatar

Нэргүй 2024-10-29 202.9.46.70

НАТОгийн албан ёсны цэрэг биш, сайн дурын хэдийг хэлж байна уу? НАТО орвол тэгээд танай Путлер, тарган бацаан хоёр жинхэнээсээ 3 хоногт дуусна шд эргүү ояа гуай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж