1639 оны энэ өдөр нийслэл хот Өргөө нэртэйгээ анх байгуулагдаж байжээ. 385 жилийн хугацаанд нийслэл таван удаа нэрээ сольсон бөгөөд 1651 онд Номын хүрээ, 1706 онд Их хүрээ, 1912 онд Нийслэл хүрээ, 1924 онд Улаанбаатар хот гэж өөрчилсөн байна.
1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ.
Түүнчлэн, Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордныг байгуулсан түүхтэй ажээ.
Тус ордныг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
3,548.92






















































Холбоотой мэдээ