Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

 1639 оны энэ өдөр нийслэл хот Өргөө нэртэйгээ анх байгуулагдаж байжээ. 385 жилийн хугацаанд нийслэл таван удаа нэрээ сольсон бөгөөд 1651 онд Номын хүрээ, 1706 онд Их хүрээ, 1912 онд Нийслэл хүрээ, 1924 онд Улаанбаатар хот гэж өөрчилсөн байна.

 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ.

Түүнчлэн, Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордныг байгуулсан түүхтэй ажээ.

Тус ордныг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-29 139.5.217.119

одоогын нэрнээс болоод нүүрсний хулгай гаараад бгаа шүү хурдан соль

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.187.114

Ер нь ямар нэгэн том ноён, хутагтын өргөө, сүм хийдийг тойроод албат иргэд нь хүрээлэн буудаг байснаас хүрээ гэж нэрлэдэг байж л дээ. Тэгэхээр улаанбаатарын нэрийг хүрээ гэж өөрчилбөл хамгийн зохимжтой. хуучинаас нь ялгахын тул Шинэ хүрээ гэж нэрлэе

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.185.24

1778 оноос энэ 4 уулын завсар суурьшсан юм байна штээ. Үсрээд л 246 жилийн настай хот юм байна. Юун 385 жил

Avatar

Нэргүй 2024-10-29 103.212.162.71

Өндөр гэгээний өргөө гэдэг байсан байх. Өргөө гэж албан ёсны нэр байгаагүйээ. сүүлд Богдын өргөө гэдэг байсан болохоор гадныхан өргөө нэртэй гэж бодсон гэдэг. Уг нэр нь Их хүрээ, Да хүрээ гэж нэрлэдэг байсан. Богд хаант улсын үед Нийслэл хүрээ гэх болсон. Монгол даяар хүрээ , өргөө нэртэй газар зөндөө байлаа. Заян хүрээ, Номун ханы хүрээ гээд л, Түшээт ханы өргөө, засагт ханы өргөө гэх мэт. Суурин газрууд нь сүм хийд байсан болохоор хүрээ хийд 2 холбоотой юм шиг болсон.

Avatar

Нэргүй 2024-10-29 202.55.191.130

улаанбаатар гэсэн коммунист нэрээ сольё

Avatar

Ихаа 2024-10-29 202.126.91.136

Үлгр зохиол аваад манж хужаару далд ор лалараа.

Avatar

зочин 2024-10-29 66.181.160.73

Ёооо ёо ёо … Юм ч зүгээр уншчихаж чадахгүй ….Ойр хавд нь амьтан хүн байвал наад галзуугийнхаа компютор энээ тэрээгийнь хурааж аваад эм тангийнь өгөөд, Шар хаданд нь аваачиж хэвтүүлээчээ !!!…

Avatar

bffg 2024-10-29 202.9.40.246

Чи муу харгис манж зулбасагын ганц хийдг бсн атгаг бузар муу санаагр монгол хүнийг сэтгэц өвчтй гэж худлаа шаадг бсн. Ноён солиот гэж үзсн үү чи шаар ийм л адгийн юм хийдг шаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж