Зам тээврийн ослоор 83 хүн амь насаа алджээ

Зам тээврийн ослоор 83 хүн амь насаа алджээ

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Зам тээврийн ослоор 83 хүн амь насаа алджээ

Энэ оны эхний 9 сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна. Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж 2 хүний амь хохирч, 170 хүн гэмтсэн байна. Иймд тус албанаас явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдыг зөв үйлдэлд уриалах зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны аравдугаар сарын 21-ээс арваннэгдүгээр сарын 22-ний хооронд зохион байгуулж байгаа аж. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, багш эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хамтран оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна. Явган зорчигч ТА ч бас замын хөдөлгөөнд оролцогч. Замын хөдөлгөөний аюулгүй төлөө хамтдаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж