Ньюс агентлаг өнөөдөр /2024.10.29/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
08:30 цагт:
– “Туушин” зочид буудалд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АХБ хамтран "Нийгмийн хамгааллын олон улсын форум" зохион байгуулна. Форумоор Монгол, Азербайжан, Индонез, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид 2 өдрийн турш нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг сайжруулах чиглэлээр санал, туршлага солилцоно. Утас:9900-7115.
09.00-17.00 цагт:
-“Блью Скай”-д: “Хүнсний аюулгүй байдалд төрийн байгууллагын оролцоо, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. ХХААХҮЯ болон ЭМЯ-ны удирдлага, төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэд судлаачид оролцно.
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ой тохиож байна.
11:40-13:40 цагт:
-“Lantern restaurant” (Хан-Уул дүүрэг, 120 мянгат)-д: “Киви” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын талаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 9944-3636.
10:00-14:00 цагт:
– УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хорооны хуралдаантай
14:00 цагт:
-Үндэсний номын санд: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Соёл, спортын салбарын үйл ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Нэргүй 2024-10-29 59.153.114.177
Төр оролцхоор л сүйрэл. олон улсын жишгээр хөндлөнгөөс нь ашгийн бус байгууллагаас шалгаруулж хийгээч.
Мөөгий 2024-10-29 202.131.235.36
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЭД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА. УЛААНБУУДАЙН ИМПОРТ, ЖИМС ЖИМСГЭНИЙ ИМПОРТОД АНХААРЧИХААД ҮҮНИЙГЭЭ ХИЙГЭЭСЭЭ ДЭЭ