Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монголд ирлээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монголд ирлээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монголд ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-28 202.131.230.98

Энэ хадаг мөнгөн аяга бариад угтаж байгаа хүүхэнд хүннү дээл бортгон малгай өмсүүлэх байсан юм даа,Ийм малгай дээлтэй байхаар чинь казакууд монголыг манжууд гэж хэлэх нь аргаггүй шүү дээ,

Avatar

Нэргүй 2024-10-28 103.57.95.79

aдууны махаар дайлахаа мартав????

Avatar

Нэргүй 2024-10-28 139.5.219.39

Төв Азид байрладаг улс, Дорнын ард түмэн гэдгээ мартаж хаа хол өрнөдөд нүүгээд оччихсон гэж солиорч Өрнөд хүн шиг амьдрах гэж цаасан малгайтай далдайж хөлдөж үхэхээ шахсан 30 жил хайран болов. Хамаг баялгаа луйвардуулж, тас хөлдсөн тархи, өр бөөснөөс өөр юм олсонгүй.

Avatar

bvfdfvf 2024-10-28 202.9.40.246

Орой уулзий гэж шаажийн бузар үмхий нүхүүд с***р явдал сурталчилж нийгмиыг бузарлаж нийгэмд нөлөөлөх гэж шаажиын бузар муу атгаг санаатй шаарууд. Бузар бузар санаархл гаргхийн.

Avatar

Хулгайч нарыг дахин сонгож болохгүй 2024-10-28 103.212.118.124

Энэ зурган дээр онгоц газардах үеийн цаад фоныг хар даа. 19-р зууны монгол гэж дэлхий дахин харахаар байна даа. Арчаагүй төр засаг иймхэн юмыг засаад учрын нь олж чадахгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж