Трамп, Харрис нарын ялгаатай 10 байр суурь

Трамп, Харрис нарын ялгаатай 10 байр суурь

Трамп, Харрис нарын ялгаатай 10 байр суурь

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Камала Харрис, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар өрсөлдөж байна. Америкчуудын сонголтын үр дагавар улс орноор тогтохгүй дэлхий дахинд хэдэн 10 жил цуурайтаж магадгүй юм. Нэр дэвшигчдийн кампанит ажил ид үргэлжилж, америкчуудад амлалтаа хүргэсээр байна. Тэд 10 чухал асуудалд ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэе.


Үр хөндөлт

Харрис: АНУ 2022 онд үр хөндөлтийг Дээд шүүхийн шийдвэрээр хориглосон. Тус улсын иргэн бүрт байх Үндсэн хуулиар олгогдсон эрх гэж хүлээн зөвшөөрөгдөж, 50 орчим жил үргэлжилсэн шийдвэрийг холбооны хуулиар баталгаажуулахыг Камала Харрис Конгресст уриалдаг байжээ. Түүний баримталсан гол зарчим нь эрх чөлөөний тухай ойлголт байв. "Өөрийнхөө төлөө шийдвэр гаргах эрх чөлөөг төрөөс олгох ёсгүй" гэж тэр хэлдэг.

Трамп: Тэрбээр Дээд шүүхийн шийдвэрт гар бие оролцсоноороо үргэлж сайрхдаг. Тодруулбал, энэ шийдвэрийг гаргасан Дээд шүүхийн шүүгчдийг Трамп сонгожээ. Бүгд найрамдах нам давамгайлсан мужуудад үр хөндөлтийн ялгаатай хуулиуд хэрэгждэг бөгөөд Трамп үүнийг дэмждэг гэдгээ мэдэгдээд, ард түмэн өөрсдөө шийдэж байна гэж үздэг. Сонгуульд ялбал үр шилжүүлэн суулгалтыг дэмжиж, үнэгүй болгоно гэж тэр амласан.

Уур амьсгал ба эрчим хүч

Харрис: Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний нөөцийг дэмжсэн бодлого баримталж байна. Бүгд найрамдах намынхан түүнийг 2020 онд нэр дэвших үедээ оффшор өрөмдлөг болон занарын чулуулгаас тос, хий олборлох фракинг аргыг эсэргүүцэж байсныг онцолж буй. Калифорнийн сенаторын хувьд Харрис АНУ-ыг ногоон эрчим хүч рүү бүрэн бөгөөд хурдтайгаар шилжүүлэх зорилготой хэлэлцээрийн анхны ивээн тэтгэгч байсан. Гэвч Харрис дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Байдены засаг захиргааны инфляцийг бууруулах тухай хуульд дурдсан цаг уурын заалтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч, илүү төвийг сахьсан байр суурь баримталжээ. Энэ хүрээнд цахилгаан машин, цэвэр эрчим хүчний төслүүдэд санхүүгийн урамшуулал өгөх зэргээр 375 тэрбум ам.доллар олгосон байна.

Трамп: Түүний тэргүүлэх чиглэлүүдийн нэг бол “DRILL, BABY, DRILL" буюу "Өрөмд, хонгор минь, өрөмд". Уур амьсгалын өөрчлөлтийг үл тоомсорлодог байсан Трамп өдгөө хамгийн хямд, эрчим хүч цахилгаантай болохыг АНУ-ын зорилго гэж үзэж байна. Албан тушаалдаа буцаж ирвэл нэг жилийн дотор үнийг хоёр дахин бууруулна гэж тэр амлажээ. Түүнийг Байдены засаг захиргааны бодлогыг шүүмжилж байх зуур дотоодын газрын тос үйлдвэрлэл хэдийнэ түүхэн дээд хэмжээндээ дөхөөд байна. Тэрбээр нийтийн эзэмшлийн талбайд газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх, газрын тос, байгалийн хий, нүүрс үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, байгалийн хийн хоолойн зөвшөөрлийг хурдасгах, цөмийн байгууламж зэрэг олон арван шинэ цахилгаан станц нээх, хүмүүсийг цахилгаан машинд шилжүүлэх зэрэгт эрчимтэй хүчин чармайлт гаргаж байна.

Ардчилал, хууль дээдлэх ёс

Харрис: Тэрбээр Трампийг үндэсний ардчилалд заналхийлж байна гэж шүүмжилдэг. Трампийн засаг захиргааны хуучин албан тушаалтнууд түүнийг фашист гэж тодорхойлсонтой Харрис санал нэг байна. Харрис анхандаа Трампийн 2020 оны ялагдал, Капитолын үймээн зэргийн талаар бараг дуугардаггүй байсан боловч кампанит ажлынхаа сүүлийн өдрүүдэд эрчимтэй ам нээх болжээ. Тэрбээр Трампийг аюултай гэж тодорхойлоод байна.

Трамп: Тэрбээр Капитолын үймээний үеэр цагдаа нарт халдсан болон бусад гэмт хэрэг үйлдсэний улмаас шоронд хоригдсон яллагдагчдад өршөөл үзүүлэхээ удаа дараа амласан билээ. Үүний зэрэгцээ сонгуулийн санал хураалттай холбоотой шударга бус үйлдэл гаргасан хүмүүсийг шоронд хийнэ гэж сүрдүүлэв. Тэрбээр мэтгэлцээний үеэр хэвлэл мэээллийн байгууллагуудыг шүүмжилж, нэвтрүүлгийн лицензид заналхийлжээ. Трамп Ардчилсан намынхныг "Хятад, Орос гээд бүх улсаас илүү аюултай дотоодын дайсан" гэж нэрлэсэн юм. Дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчоог уг үндсээр нь шинэчилнэ гэж Трамп амлаж байна.

Холбооны засгийн газар

Харрис: Харрис "Төсөл 2025" кампанит ажлыг шаргуу эсэргүүцжээ. "Төсөл 2025"-ыг Трамп буруушаасан боловч тэргүүлэх консерваторууд болон түүний хуучин засаг захиргааны олон албан тушаалтнууд үүнийг бичсэн юм. Трамп Цагаан ордонд ялалт байгуулсан тохиолдолд холбооны засгийн газрыг эрс өөрчилнө гэж тус төлөвлөгөөнд тусгасан байдаг.

Трамп: Тэрбээр төслийн гол зохиогчидтой ойр харилцаатай байсан ч үндсэн ажилд өөрөө гар дүрэхгүйг хичээсэн юм. Гэсэн ч тэрбээр холбооны хүнд суртлыг өөрийн гараар шинэчлэнэ гэдгээ амлаад буй. Тэрбээр төрийн албаны хамгаалалтыг хассан "F" жагсаалтын тушаалыг дахин гаргахаар төлөвлөж байна.

Цагаачлал

Харрис: Нэгэн цагт Трампийн хүсэлтээр хаалт хийж байсан Цагаачлалын хуулийн төслийг дэмжинэ гэдгээ Харрис мэдэгдсэн. Тус хуулийн төсөл нь орогнол олгох стандартыг чангатгах тухай байв. Харрис энэ хуулийн төслийг эргүүлэн авчрана гэж амалж байна. Мөн тэрбээр Трампийг "Цагаачлалын асуудлаар ярьдаг боловч алхам хийдэггүй" гэжээ. Харрис Калифорнийн ерөнхий прокуророор ажиллаж байсан туршлагаа ярих дуртай. Энэ үедээ тэр хар тамхи зөөвөрлөгчдийн хонгилоор явж, хар тамхи болон хүмүүсийг АНУ, Мексикийн хилээр нэвтрүүлж байсан гэмт бүлэглэлүүдийг амжилттай мөрдөж байжээ.

Трамп: Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн том дотоодын албадан гаргах ажиллагааг зохион байгуулна гэж амлаж байна. Энэ ажиллагаанд цагдан хорих лагерууд болон Үндэсний гвард оролцоно. Тэрбээр анхны бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлж байсан бодлогуудаа эргүүлэн авчрах аж. Түүнчлэн АНУ-ын иргэнийг хөнөөсөн цагаачид цаазаар авах ял оноохыг тэр уриалж байна. Хамас бүлэглэл Газын зурваст халдсаны дараа Трамп аюултай, галзуу, үзэн ядагч, гаж донтон, маньякуудыг хориглох шинэ шалгалтыг амлажээ.

Израиль ба Газа

Харрис: Тэрбээр Хамасыг террорист байгууллага гэж удаа дараа буруутгахын зэрэгцээ Израилийг өөрийгөө хамгаалах эрхтэй гэж баталдаг. Газын зурвас дахь энгийн иргэдийг хамгаалах талаар тэр илүү их дуугардаг. Байдены нэгэн адил Харрис барьцаалагдсан хүмүүс болон Израилийн нас барагсдыг гэрт нь авчрах зорилготой гал зогсоох хэлэлцээрийг дэмжиж байна. Энэ хэлэлцээр нь дайныг бүрмөсөн зогсоох үндэслэл болно гэж Байден, Харрис нар үздэг.

Трамп: Тэрбээр Хамасыг устгах Израилийн хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гэлээ тэдний зарим тактикийг шүүмжилж байна. Ажлаа хурдан дуусгаад, улс орноо амар амгалан болгох ёстой гэж тэр үздэг. Коллежийн хотхон дахь Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалд илүү түрэмгий хариу арга хэмжээ авахыг Трамп уриалжээ. Мөн антисемит болон Америкийн эсрэг үзлийг дэмждэг хүмүүсийн оюутны визийг хүчингүй болгож, Хамасын дэмжигчдийг албадан гаргахыг санал болгож байна.

LGBTQ+ 

Харрис: Тэрбээр "Хайртай хүнээ илэн далангүй, бахархалтайгаар хайрлах" эрх чөлөөг үгүйсгэхийг хичээж байна гэж Трампийг буруутгадаг. "LGBTQ+" нийгэмлэгийн эсрэг ялгаварлан гадуурхалт, халдлагыг байнга буруутгадаг Байдены засаг захиргааны нэг хэсэг бол Харрис мөнөөсөө мөн. Трампийн үед трансжендер хүмүүсийг цэргийн алба хаахыг хориглосон захирамж гарч байсан ч Байдены бүрэн эрхийн эхэн үед үүнийг цуцалжээ.

Трамп: Тэрбээр трансжендэр эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортын төрөлд оролцуулахгүй байхаа амлажээ. Мөн хүүхдийг төрөх үед нь "хоёр хүйс"-тэй гэж хүлээн зөвшөөрдөг хуулийн төслийг батлахыг Конгрессоос хүснэ гэжээ. Насанд хүрээгүй трансжендэр хүүхдүүдэд дааврын болон мэс заслын эмчилгээ хийхийг үндэсний хэмжээнд хориглох, трансжендэр хүмүүсийг цэргийн алба хаахыг хориглохыг мөн дэмжиж байна.

НАТО ба Украин

Харрис: Байдены засаг захиргаа ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украинд зогсолтгүй дэмжлэг үзүүлэхээ амласан билээ. Тийм ч учраас Украинд олон тэрбум ам.долларын тусламж илгээсэн. Тусламж ингээд зогсохгүй энэ оны эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Путин довтолгоогоо зогсоохгүй л бол АНУ-ын тусламжийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг Байдены засаг захиргаа баримталж байна.

Трамп: Тэрбээр албан тушаалдаа эргэн ирвэл НАТО-гийн эрхэм зорилгыг ул үндэстэйгээр дахин дүгнэнэ гэж мэдэгджээ. Мөн ямар ч тайлбаргүйгээр хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, тангараг өргөхөөсөө ч өмнө дайныг дуусгаж чадна гэсэн юм. Украины тал Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг өгөхөөс түүний амлалтын биелэлт шалтгаална гэж үзэж байна. Цэргийн зардлын тохиролцсон зорилтоос болоод Трамп НАТО-гийн орнуудыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн.

Татвар ба худалдаа

Харрис: Байден-Харрисын засаг захиргаа Европ, Ази, Хойд Америк дахь холбоотнуудтайгаа худалдааг нэмэгдүүлэхийг хичээж байна. Трампийн үед Хятадад ногдуулсан гаалийн татварыг Байдены засаг захиргаа хэвээр үлдээсэн. Үүний зэрэгцээ Хятадад дэвшилтэт компьютерийн чип экспортлохыг хоригложээ. Хамгийн сүүлд Байдены засаг захиргаа Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл, ган, хөнгөн цагаан зэрэг бусад бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэн.

Трамп: Тэрбээр гадаадын импортын бараанд ногдуулах татварыг эрс нэмэгдүүлэхийг хүсч байна. Үүнд бараг бүх төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарна. "Олон жилийн турш биднийг хууран мэхэлж ирсэн гадаад орнуудад 10-20 хувийн татвар ногдуулна" гэж Трамп мэдэгдсэн юм. Тэрбээр Хятадын бараа бүтээгдэхүүнд 100 ба түүнээс дээш хувийн татвар ногдуулах саналтай байна.

Татварын шинэчлэл

Харрис: 2017 онд баталсан татварын шинэчлэлийн хугацаа ирэх оны сүүлээр дуусч байгаа тул Харрис 100 сая гаруй ажилчин болон дундаж давхаргын өрхийн татварыг бууруулахаа амлаж байна. Тэрбээр хүүхэд бүрт 3600 ам.доллар, шинэ эцэг эхчүүдэд 6000 ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхийг хүсч байна. Түүний засаг захиргаа анх удаа орон сууц худалдан авагчдад зориулсан татварын хөнгөлөлтийг өргөжүүлж, дөрвөн жилийн дотор гурван сая шинэ орон сууц барихыг хичээх болно.

Трамп: Тэрбээр бүлгүүдэд чиглэсэн олон тооны татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлажээ. Үүний зэрэгцээ нийгмийн даатгалын хөнгөлөлт, илүү цагийн цалинд ногдуулдаг татварыг хасахыг хүсч байна. Дээр дурдсан 2017 оны татварын шинэчлэлийн хугацааг тэр чигээр нь дахин сунгах, тэр байтугай улам өргөжүүлнэ гэж Трамп амлажээ. Тэрбээр аж ахуйн нэгжийн татварын нийт хэмжээг 21 хувиас 15 хувь болгон бууруулахыг санал болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Америкийн нэгдсэн улс хэзээ ч дампуурахгүй. 2024-10-29 66.181.184.46

Яагаад гэвэл доллар хэвлэдэг улс. Америк доллар шиг ханш нь хэзээ ч унадаггүй валют Дэлхий дээр өөр байхгүй дээ.

Avatar

Америкийн нэгдсэн улс хэзээ ч дампуурахгүй. Яагаад гэвэл доллар хэвлэдэг улс. 2024-10-29 66.181.184.46

Америк доллар шиг баталгаатай хэзээ ч ханш нь унадаггүй өөр валют байхгүй дээ. Том улсын мөнгөн дэвсгэрт том л байдаг юм байна.

Avatar

Америкийн нэгдсэн улс бол цагаачдад хамгийн ээлтэй аюулгүй улс мөнөөс мөн. 2024-10-29 66.181.184.46

Америкийн нэгдсэн улс бол гадны цагаачдад хамгийн ээлтэй аюулгүй улс мөнөөс мөн.

Avatar

Америкийн нэгдсэн улс одоо ч Монголчуудын мөрөөдлийн орон хэвээрээ байна лээ. 2024-10-29 66.181.184.46

Америкийн нэгдсэн улсын аль ч хотод нь очиж суурьшсан Монголчуудын амьдрал бараг дийлэнх олонхийнх нь амьдрал үнэхээр сайжирдаг нь амьдрал дээр улам бүр батлагдсаар. Би үүнийг хаана ч бардам итгэлтэй хэлж чадна.

Avatar

Америкийн нэгдсэн одоо ч Монголчуудын мөрөөдлийн улс хэвээрээ байна лээ. 2024-10-29 66.181.184.46

Америкийн нэгдсэн улсын аль ч хотод нь очиж суурьшсан Монголчуудын бараг дийлэнх олонхийнх нь амьдрал үнэхээр сайжирдаг нь амьдрал дээр улам бүр батлагдсаар. Би үүнийг хаана ч бардам итгэлтэй хэлж чадна.

Avatar

Зочин 2024-10-29 192.82.65.103

Манайх яагаад нэр дэвшигчдээ ингэж тодорхой ялгадаггүй юм бэ?

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.186.41

Манай нэр дэвшигчид бие биенээсээ олигтой ялгарах юм байдаггүй. Тэднийг ялгаруулах юм нь зөвхөн мөнгө л бай даг !

Avatar

зочин 2024-10-29 103.57.93.75

АНУ-ын сонгуульд АН ялбал Байданы явуулж буй одоогийн бодлого үргэлжлэнэ, Орос хятад хоёр орныг устгаж дэлхийд ганцаар ноёрхол тогтоохыг оролдоно, Газар сайгүй үймээн самуун тэмцэл зөрчилдөөн өдөөж,Украин дэх дайн үргэлжлүүлнэ, Үхэл хагацал өснө,Бусдыг өөрийн нөлөөнд оруулж колончлохыг оролдоно,Геополитикийн тэмцэл ширүүснэ,БН нам ялбал эдгээр бодлогод бага зэргийн өөрчлөлт гарч,ялангуяа дайныг хязгаарлаж, дотоод асуудалд анхаарч болзошгүй Гэхдээ бараг ижилдээ ижил

Avatar

Нэргүй 2024-10-29 103.57.93.75

Монголд бол харин эрс ялгаатай, АН зөвхөн нийгмийн өмч идэж уух,хулгай луйвар хийж буруу аргаар хөрөнгөжихийг л оролдоно, Нийгмийн өмчийг хэдхэн хүний гарт төвлөрүүлж нийгмийн давхарын ялгааг улам гааруулна Хоёр хөршөө үзэн ядаж,барууныг ялангуяа нацистүүдийг дэмжинэ, Харин МАН бол улс орноо урагшлуулах хөгжүүлэх ,иргэдийн амьдралыг сайжруулах талаар анхаарч бололцоот бүхнийг хийж байна,Сүүлийн сонгуулийн дүнгүүд үүнийг харуулж байна

Avatar

зочин 2024-10-29 103.57.93.75

Дэлхийн улс орон бүр тусгаар тогтнолоо хамгаалах,бие дааж оршин тогтнох, дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохыг хүсч байгаа бол юуны өмнө доллар еврогийн дарамтаас гарахыг хичээх хэрэгтэй, Эдгээрийг дэлхийн улс орнуудын нөөц валют болгон ашигладаг байдлаас аль болохоор татгалзахыг оролдох хэрэгтэй,Барууны хөрөнгөтнүүд өөрийн энэхүү санхүүгийн давуу талыг дэндүү хортойгоор ашиглаж байна

0 2
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж