Засгийн газраас 2025 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ том төслүүддээ илүү ач холбогдол өгсөн ч УИХ-аар 2025 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд нам, намын шантаажчингууд нэгдэн тойрогтоо мөнгө тавиулах гээд бүтэлгүйтжээ.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн тайлбарлаж буйгаар нам, нам дамнасан лобби бүлгийн гишүүд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээр дамжуулж, тойрогтоо мөнгө тавиулах санаачлага гаргасан нь газар авсангүй. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүн Засгийн газрын өргөн барьсан гол төслүүдээс танаж, тойрог руугаа мөнгө хуваарилах заль гаргасныг нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тас цохин, унагажээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн өгч буй тайлбараар тойргоос сонгогдсон гишүүдэд тойргоос нь шийдэхээс арга байхгүй асуудал тавьсан тул УИХ-ын Төсвийн байнгын хороонд санал гаргасан юм байна. Гэхдээ тэрхүү саналын дийлэнх нь нөгөөх л сургууль, цэцэрлэгийн асуудал багтаж буй юм.
УИХ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улсын төсөв ярихаар сургууль, цэцэрлэгийн дээврээс ус гоождог, хана нь хөгцөрсөн тул урсгал засварт зориулж хөрөнгө тавихаас аргагүй” гэдэг байдлаар мөнгө суулгаж ирсэн. Тэр бүү хэл 5 хан сурагчтай сургуульд том сургууль шинээр барьж, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан жишээ баримтууд өнгөрсөн хугацаанд зөндөө л яригдаж, шүүмжлүүлсэн. Гэвч тойргоос сонгогдсон гишүүд мөнгө нь дээр нь ажиллах гэдэг үү, аль эсвэл тойргийнхоо сонгогчдод асуудал шийддэг том хүн болж харагдах гэдэг үү, улсын төсөв хэлэлцэх бүрийд л шантааж хийдэг жишигтэй. Түүнд нь Засгийн газар барьцаалагдаж явсаар эргээд хартал Монгол Улс том төслүүдээ хөдөлгөж чадаагүйгээс ажилгүйдэл ядуурлаас эхлээд олон зовлон нүүрлэсэн. Тиймээс ч энэ бүхэнд цэг тавих зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентыг 126 гишүүнтэй болгосон ч тойргоос сонгогдсон хуучин гишүүд нь “Манай аймагт ийм ч асуудлыг шийдэх шаардлага байна” гэж зовлон тоочин, түүнийгээ УИХ-ын Төсвийн байнгын хороогоор дамжуулан гүйцэлдүүлэх гээд бүтэлгүйтэв бололтой.
Хэдий болтол УИХ жалга довны жижиг эрх ашиг дээр амбицлах гэсэн юм бэ. Шантааж хийж, ирэх оны төсвөөс “хусах” гээд байгаа гишүүдэд хамтарсан Засгийн газрыг байгуулсан намуудын дарга нар “шанаа” өгөх хэрэгтэй шүү дээ. Шантаажчингуудын жижиг эрх ашгийг л гүйцэлдүүлээд эхлэх юм бол 2025 оны төсөв бантан болно. Урьдын зовлон үргэлжилнэ. Сургууль, цэцэрлэгийн дээврийн засвар, жорлон зэргийн асуудлыг аймагт нь даатга. УИХ-ыг улсын том асуудлыг шийдэх гэж байгуулснаас биш жорлонгийн асуудал шийдээдэх гэж байгуулаагүй. Засгийн газрын сайд нар ч 2025 оны төсвөө хамгаалж, том төслүүдээ хөдөлгөхөд анхаарахгүй бол нам, намын шантаажчингууд завсар зайгаар нь юм шургуулчих вий дээ. Гаршсан улс шүү дээ.
Г.ХОРОЛ
Цагаан баавгай 2024-10-29 66.181.184.248
21 аймгийг 5, 330 сумыг 100 орчим болгож засаг захиргааны хуваарийг өөрчлөөгүй цагт энэ байдал хэвээр үогэлжлэнэ Улс хөгжихгүй, төсвөө цацаад дуусна.
Нэргүй 2024-10-29 66.181.184.189
Ийм л өлөн новшнуудыг сонгоод л байдаг. Өлөнгүүд нь ханаж цадахгүй хулгай луйвар хийж сонгосон иргэд нь улны амьтан цаашаа болж
Лүү 2024-10-29 202.9.46.18
хөдөөгийн соёлын төв, сумын улаан булангийн засвар, одоо боль оо, 34 жил иймэрхүү дуусдаггүй балгасны үлгэр домог явлаа
Нэргүй 2024-10-29 43.242.242.59
ДАВААСҮРЭН ГИШҮҮН МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН НЬ САЙН БАЙНА. ХЭЛСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ТҮҮНИЙГ БУРУУТГАЖ БОЛОХГҮЙ.
Нэргүй 2024-10-29 43.242.242.59
зӨВӨӨ ЗӨВ. ОДОО ЖАЛГА ДОВЫН БИШ УЛСЫНХАА ЭРХ АШГИЙГ 1-РТ ТАВЬЖ ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ ЦАГ АЛЬ ЭРТ БОЛСОН. БУСАД ОРОН БИДНЭЭС ТҮРҮҮЛЭЭД ХӨГЖӨӨД ЯВЖ БАЙНА ШҮҮ
Нэргүй 2024-10-29 66.181.179.52
Тойрогтоо оллон тэрбумыг тавиулж хусах санаа 10 %-ийн Даваасүрэнгийх гэсэн шүү. Өөрөө санаачилчихаад АН-ын хэдэд чихих нь Даваасүрэнгийн жинхэнэ чанар.
Нэргүй 2024-10-29 66.181.160.80
tiim shd
Зочин 2024-10-29 76.220.74.140
Эдийн засаг нь дэлбэрэхэд бэлэн бөмбөг шиг болсон байна гэж байна эрхэм гишүүдээ. Үхсэн ацных нь лоби.. Даваасүрэн мэтийн гишүүд худлаа л цэцэрхээд ажил гацаагаад байна. Гийгүүлсэн юу байнаа.
Нэргүй 2024-10-29 66.181.178.29
Тэрэлжид том төсөв тавих гэтэл ардчилсан намынхан тас цохиж унагалаа браво
Бал даргаа судал 2024-10-29 139.5.219.173
Бал даргын үед төсөв цоорхой шанаг байгаагүй юм, хөрөнгөө төвлөрүүлж том асуудлаа гараас гаргадаг байлаа.
иргэн 2024-10-29 157.15.7.100
Тэр тойрогтоо мөнгө тавиулах гэсэн нөхдүүдийн нэрийг зарлаач
Бас Тэрэлжэд зугаалсан УИХ гишүүд мөнгөө буцааж төл. Номин сайдын хамааралтай тэр зочид буудал олсон 50 сая төгрөгөө буцааж улсад өг
Нэргүй 2024-10-29 103.212.118.131
ЯГ ҮНЭН !!!
Нэргүй 2024-10-29 66.181.160.80
Бравоо
ХУУЛЬЧ 2024-10-29 202.9.40.122
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,,,,,, ИРГЭН, ТОЙРОГЫН НЭР БАРЬЖ ОЛОН ЖИЛ АВИЛГАЛДАЖ ,УЛСЫН ТӨСВӨӨ ШИЙД ГАРГАЖ ХАРМААГАА ТҮНТИЙЛЭГДЭГ АЖЛАА ЭХЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭНДЭЭС ЗАЙЛАХ УЧИРТАЙ,,,,, ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТОМСГОСОН ТОЙРОГ БОЛГОЖ ӨӨРЧИСӨНИЙ ХЭРЭГ ГАРАХГҮЙ .,,,,,,, ИРГЭД СОНГОЧИДЫН НЭР БАРЬЖ УЛСЫН ТӨСВӨӨС ОЛОН ЖИЛ ХУЛГАЙ ХИЙЖ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АЛДАГДУУЛСАН ХУУЛЬ БАТАЛСАН ДАА. .,,,,,, ТЭР ХУЛГАЙЧИД БУСАД ХУЛГАЙЧ АВИЛГАЛЧИДААС ЯЛГАА ӨАЙХГҮЙ . ,,,,,ИЧИЖ АМЬДАРНАА .,,,
Нэргүй 2024-10-29 66.181.160.57
10 % – ийн Даваасүрэнгийн толгойд МӨНГӨ ТОНОХ \ хулгайн гоё нэр \ ухаан мөн УРАН орж ирнэ шүү , манай ХУВь амьжиргаатай хүү …
Зочин 2024-10-29 103.111.68.3
Зөв шүү