Эрчим хүчний реформ: Айвал бүү хий, хийвэл бүү ай!

Эрчим хүчний реформ: Айвал бүү хий, хийвэл бүү ай!

Эрчим хүчний реформ: Айвал бүү хий, хийвэл бүү ай!

Цөмийн зэвсэгтэй, эдийн засгаар хүчирхэг, хүн ам олонтой, авторитори тогтолцоотой хоёрхон хөрштэй, жийргэвч орны хувьд Монголын геополитикийн эмзэг, сул тал нь газарзүйн байршил нь болдог. Нөгөө талдаа газарзүйн сул талаа давуу тал болгож чадвал 267 километрын урд дэлхийн хоёр номерын эдийн засаг оршиж байна. Том эдийн засаг, Хятадын аж үйлдвэржилтийг дагасан эрчим хүчний асар их эрэлт хэрэгцээ ч бий болсон.

Монголд  эрчим хүчний бүх түүхий эд, эс үүсвэр нь байна. Нүүрс, уран, нар, салхи, ус гээд айлаас гуйхгүйгээр эрчим хүчний хэрэглээгээ хангахаас гадна гадагшаа илүүлчлэх асар боломж, бололцоотой газар нутаг дээр бид амьдарч байна. Атал Монгол Улс өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээ хангаж дийлэхгүй, өвлөөс өвлийг “аргалж” өнгөрөөхөд хүрсэн нь гадаад хүчин зүйлээс илүү эрх ашгаа эрэмбэлж чаддаггүй дотоодын улс төр, улстөрчидтэй холбоотой юм.

1.

Орос-Украины дайн даяаршсан дэлхий нийтийг дангааршсан эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулахад хүргэсэн. Сүүлийн 50 жилд болж байгаагүй эрчим хүчний хямралд дэлхий дахин өртөж, улс орнууд эрчим хүчний шинэ эх үүсвэр, ханган нийлүүлэгчийн эрэлд гарсан. Эрчим хүчний салбарт гол тоглогч байсан Орос Украины эсрэг түрэмгийллээсээ болж, хоригт өртсөн нь Европын орнуудыг эрчим хүчний хямралд оруулав. Оросын эхлүүлсэн эрчим хүчний дайны хохирогч болсон олон орон бий, Орос өөрөө ч асар их хохирол амсаж байгаа нь бодит үнэн.

Дайн эхэлсний дараахан Вашингтон ОХУ-аас импортолдог нефть, хий, нүүрсний импортоо зогсоох шийдвэр гаргасан. Их Британи болон Европын холбооноос Оросын эрчим хүчний хараат байдлаас гарах арга зам хайж буй юм.

Дайны хоригийн улмаас эрчим хүчний үнэ дэлхий дахинд тогтворгүй байгаа агаад импортоо төрөлжүүлэх замаар аюулгүй байдлаа хангах арга хэмжээи улс орнууд авах болсон билээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг  2040 он гэхэд улс орнуудын эрчим хүчний хэрэглээний өсөлт 30 хувиас давна гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлэх болсон.   Тиймээс дэлхийн улс орнууд эрчим хүч гаргаж авдаг түүхий эд, эх үүсвэрийнхээ тоог нэмэгдүүлэхэд хөрөнгө мөнгөө хаяж байна. Дайнаас хойш Хятад эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрснээс хамааралтай байдлаа аажмаар багасгаж, эрчим хүч гаргаж авдаг эх үүсвэрээ солонгоруулахад анхаарах болсон байна. Бээжин нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цөмийн эрчим хүчний салбарт  их хэмжээний хөрөнгө оруулалт цацах болсон. Япон мөн адил нар салхинаас эрчим хүч гаргаж авах томоохон судалгаа эхлүүлсэн бол Өмнөд Солонгос нүүрстөрөгчийг үе шаттайгаар саармагжуулж, 2050 гэхэд “тэг” хүрэх зорилт тавьсан байна.

Гэх мэтчилэн дэлхийн улс орнууд ногоон эрчим хүчийг анхаарч эхэлсэн нь төвлөрсөн том эх үүсвэрээс татгалзан тархмал эх үүсвэрээс цахилгаан гаргаж авах нь үндэсний аюулгүй байдалд аюулгүй гэж үзсэнийх аж.

Тэгвэл Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, заавал дагаж мөрдөх олон улсын конвенцод нэгдэн орсон, 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын компаниуд цөөнгүй байна.

2.

Монголын Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Монгол Улсын ДНБ-ыг 95 их наяд, монгол хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилготой дээрх төслүүдэд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах амлалт ч багтсан юм. Эдгээр төслүүд нь олон жил яригдсан, үе, үеийн Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрт багтаж ирсэн боловч гадаад-дотоодын улс төрөө даалгүй унадаг. Тэгвэл энэ удаад Л.Оюун-Эрдэнэ танхимдаа АН болон ХҮН намыг урьсны гол учир нь том төслүүдээ "улс төрөөс" ангид явуулах зорилготой. Л.Гантөмөр болон Т.Доржханд нарын иргэд, олон нийтэд өгдөг тайлбар нь бас ийм утгатай.

Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 20, сэргээгдэх  эрчим хүчний 92 хувийг усан цахилгаан станцаас хангадаг. Сүүлийн жилүүдэд улс орнууд уснаас эрчим хүч үйлдвэрлэх болсон нь энэ төрлийн цахилгаан станцыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур гэж үзэх болсонтой холбоотой аж.

Монголын усны эрчим хүчний боломж асар их. Гэсэн хэдий ч жилдээ УЦС-аас  75 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг  нь нийт нөөцийн дөнгөж нэг хувьтай тэнцэнэ. Ийм нөөц боломж байсаар атал Монгол эрчим хүчний хомсдолд ороход Кремлийн Төрийн ордон дахь төсөлчид чамгүй үүрэг гүйцэтгэсэн нь гашуун болоод бодит үнэн юм.

Эгийн голын цахилгаан станцыг барих асуудал 1991 оноос эхэлсэн. Гэвч, Кремлийн шахалтаар энэхүү төсөл 33 жил царцаж, энэ удаад Путины ашиг сонирхлоор Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг  оросуудтай хамтран хийхээр болсон. Хоёр талаас зургаа, зургаан хүний бүрэлдэхүүнтэй судалгааны ажлын хэсгийг Одон орон, геофизикийн хүрээлэн захирал академич С.Дэмбэрэл ахлаж байгаа аж. Хэрэвзээ Эгийн голын усан цахилгаан станц баригдаж чадвал 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Гэвчиг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хамтран хийх гэдэг нь Эгийн голын цахилгаан станцын төслийг гацаах гэсэн оросуудын ээлжит нэг заль болох нь нэн ойлгомжтой байна.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийг Бээжин хариуцаж буй юм. Төслийн нийт зардал нь 266 сая ам.доллар. Хятадын "Экспорт-Импорт" банкны 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээлээр Хятадын Пауэр Чайна"-"Пауэр Чайна Ченгду” компаниудын түншлэл барихаар болсон. Монголын Засгийн газраас Эгийн голын цахилгаан станцыг оросуудад, Эрдэнбүрэнгийн цахилгаан станцыг хятадуудад хариуцуулсан нь илүү том төслүүдээ саад бэрхшээлгүй явуулах гэсэн арга тактик байх талтай.

Эрчим хүч геополитик гэвэл хоёр хөршийн эрх ашгийг  эн тэнцүү тусгаж байж улс орны эдийн засагт нэн чухал гол төслүүдээ хөдөлгөх эрхтэй болно.

Монголд социализмаасаа салаагүй ганцхан салбар нь эрчим хүч. Энэ салбарт төр дангаараа монополь эрх эдэлдэг. Монголд эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцын тоо 13-хан. Нийт хэрэглээнийхээ 20 хувийг Орос, Хятадаас худалдаж авдаг гээд зовлон их.

Эрчим хүчний компаниудын өр авлага нь хэрээс хэтэрчихсэн. Өр нь  350 гаруй тэрбум, алдагдал нь 270 гаруй тэрбумаар яригдаж буй. Нүүрсний уурхайнуудын алдагдал нь аль хэдийнэ 80 гаруй тэрбум давсан. Энэ салбарын гинжин дампуурал эдийн засгаа ч татан унагааж мэднэ. Эдгээр тоонууд статистик биш сануулга. Улсаараа тоггүй таг суух эсвэр реформ хийж эдийн засгаа тэлэх хоёрхон сонголт бидэнд байна.

Эрчим хүч аливаа улсын эдийн засгийн хөгжлийн гол тулах цэг, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалах геополитикийн бодлого. Эрчим хүчний салбарт үүссэн хомсдол, гажуудлыг өөрчилье гэвэл зах зээлийнх нь зарчимд даатгахаас өөр арга алга.

Үндсэндээ, тог цахилгааны үнийг ирэх сарын 1-нээс тодорхой хувь хэмжээгээр нэмлээ гээд тодорхой реформ болж чадахгүй. Улс орны аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд үнийг нэмэх биш үнийг чөлөөлөх бодит шаардлага бий болсон! Иймээс л айвал бүү хий, хийвэл бүү ай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.177.19

Ж.Нямсүрэн овоо мөнгө ам руугаа чирүүлж дээ

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.177.19

Хулгайчуудаасаа мөнгөө салгаж авж чадахгүй бж ард иргэдээ шулах хэрэггүй шүү, Хулгайгаа боль тэгээд зүгээр болно.

Avatar

Гана 2024-10-29 202.126.90.233

НОВШИЙН МӨНГӨНИЙ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХҮН ХОГНУУД ЗАХИАЛГААР ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙГАА БАЙХАА

Avatar

Нэргүй 2024-10-29 157.15.7.100

Зүгээр л хулгайлсан 40 их наяд наад салбарыг чн танигдахгүй болгоно.

Avatar

Лүү 2024-10-29 202.9.46.18

тогны мөнгө 60% нэмхэд бусад бүх юмны үнэ 1-2 нугарч өснө, үхэр мгл-чууд юу ч хэлж чадахгүй, бүх бурууг нь ан руу чихнэ

Avatar

Зочин 2024-10-29 103.57.95.189

Эрчим хүчний салбараа эхлээд бүтэц зохион байгуулалтын хувьд хэр оновчтой байгаа болон байж болох хамгийн зөв хувилбараа гаргаад дараа нь үнээ хэрхэн нэмэх хувилбараа ярих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.180.102

ЗАХИАЛГАТ МЭДЭЭ

Avatar

Нэргүй 2024-10-29 139.5.219.152

үнэ нэмэхийгээ реформ гэж солиорч болохгүй!

Avatar

Нэргүй 2024-10-29 87.120.102.23

ТА НАР ЗҮГЭЭР КОНЦЕССИЙН ГЭРЭЭГЭЭР ТӨРӨӨС МӨНГӨ ГАРГАХГҮЙ ХУВИЙН ХЭВШЛЭЭР НЭГ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИУЛЧИХААЧ. КОНЦЕСС ЗАРЛАХАД Л БОЛНО ШД. ЗААВАЛ АРД ТҮМНИЙ МУУГ ҮЗЭЖ ЯАХ ГААД БАЙГАА НАЙМАЛЖУУД ВЭ?

Avatar

Нэргүй 2024-10-29 45.137.77.85

ИЙМ СУУРЬ ҮНИЙГ НЭМЭХЭЭР ИНФЛЯЦИ, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ.АЙЛ ӨРХҮҮД ТОГ, ДУЛААНЫ МӨНГӨ, ДЭЭР НЬ БҮХ ХУДАЛДАН АВЧ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХЭЭР ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ЯДУУРНА. 1 ТАЛХ АВДАГ БАЙСАН БОЛ ХАГАС ТАЛХ АВДАГ БОЛНО.

Avatar

Монгол хүү 2024-10-29 64.119.29.63

270 ТЭР БУМ ГЭДЭГ ЧИНЬ НААД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА САНААТАЙ ДООД ДУНД ШАТНЫ ДАРГА НАРЫН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА Л ИЙМЭРХҮҮ ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ!!! ТЭГЭЭД СУМДАД ЯМАР Ч ХЭРЭГЦЭЭГҮЙ СОЁЛЫН ТӨВ, УЛААН БУЛАН, ЗАМ ТАВЬЖ БАЙГАА ЗАРДЛУУД ЧИНЬ НИЙТ АРД ИРГЭДИЙН ЭРЧИМ ХҮҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЭГ ҮНДЭСЛЭЛ ҮНЭ ӨРТГӨӨС ЧИНЬ БАРАГ Л ДАВЖ БАЙНА. ҮҮНИЙГЭЭ ТҮҮГЭЭРЭЭ ТЭГЛЭЭД ЯВАХ НЬ НИЙТ МОНГОЛЫН ОРЛОГО БАГАТАЙ МОНГОЛЧУУДАД АРАЙ ДЭЭР ШИЙДВЭР БАЙХ БОЛНО ГЭДГИЙГ ТА НАР ХАРЖ ШИЙДЭХ ҮҮРЭГТЭЙ! ТА НАРЫН ИРГЭД ХА

Avatar

Мөнх 2024-10-29 103.57.95.234

Их зориг эзнээ а**а гэсэн үг бас бдаг юм шүү. Анхаарна биз дээ. Цахилгаан, дулааны үнэ нэмэхэд бүх юмны үнэ нэмэгдэнэ. Үүнийхээ тооцоо, загварыг гаргаж чадаж бгаа юм уу.

Avatar

Зочин-5 2024-10-29 103.10.22.222

Яг үнэндээ улс төрчид өөрсдөө айгаад үнэ нэмэхгүй ингэж удаан жил явсны гор гарч байгаа юм. Одоо бид тэр алдааг нь нуруун дээрээ үүрэх үү? Алдагдалтай байх нь угаасаа Төрийн буруу… Төрийн мэдэлд байхаар зардал л нэмэгддэг, ажил урагшилдаггүй… Таван толгойг хар Хулгай хийх гэж тэнд ТӨР байдаг, Эрдэнэтийг хар Төр яаж удирдаад байна?

Avatar

Нэргүй 2024-10-29 202.126.89.236

Реформ = үнэ чөлөөлөх! Товчоор бол зах зээлийнхээ зарчмаар явах!
Үнэ нэмэх = Төрөөс хяналттай, зохицуулалттай байх!

Алийг нь сонгох вэ…?! Аль нэгийг нь заавал сонгохгүй бол ер нь явцгүй болчихсон, эрчим хүчний салбар нурна… хөлдөнө!

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.189.146

Ямар л а л рын мэдээ нийтлэл бичдэг хар проститутка вэ ?

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.189.146

Ямар **р*н мэдээ нийтлэл бичдэг сэтгүүлч вэ !!!

Avatar

Нэргүй 2024-10-29 124.158.109.204

Хамтарсан ЗГ шүү дээ. Худлаа алцагнах хэрэггүй. Дор хаяж 80% нэмээд явах хэрэгтэй. Хагас дутуу зэрэмдэг, зэрэмдэг реформ амьдралыг улам хүндрүүлдэг.

Avatar

Өвгөн зохиолч 2024-10-29 66.181.179.52

Үнэ чөлөөлөх нь үнэ нэмж, хасаж буй үйлдэл бус-зүгээр л зах зээлээрээ явж буй процесс. Чөлөөт зах зээлд орсон улс юм бол цахилгааны үнийг шууд чөлөөл. Ийм гамшигт оруулсэн гэмтэн нь ОХУ гэдгийг ухаараад ЦС-уудаа урд хөршийн зээлээр барья. Эсвэл хөлдөж үхэцгээе. Монголчууд өөрөөр ойлгохгүй тэнэгүүд.

Avatar

Нэргүй 2024-10-29 202.9.46.45

Долларын ханш тогтворгүй үед тэр нэмэгдэл чинь ханшгны уналтад дороо идэгдэнэ. ЁӨөрөөр хэлбэл хуучнаараа байнатийм учир реформ энэ тэрээ боль

Avatar

Бүү дээрэлхэж бай ард түмнийг 2024-10-29 14.1.81.158

Эхлээд татвар төлөгчийн мөнгөөр тэрэлжид :50 сая төгрөгөөр төсөв хэлэлцэж хоолонд орж наргиж цэнгэж ард түмнийг бүү басамжлан доромжил

Avatar

зочин 2024-10-29 103.57.92.204

Станцуудын үе үеийн дарга удирдлагуудын менежментийн алдаа тэд урамшуулал нэрээр иддэг .зарлага хэт өндөр үнэтэй бараа сэлбэг шахаж иддэг нь одоо иргэдийн буруу болж дарамталж байна үүнийг Японууд мэдээд тусламжаа танаж байсан шүү Санхүүгийн тооцоогоо ил тод тавьж төлбөрөө нэмнэ шүү Аудит оруул

Avatar

Нэргүй 2024-10-29 103.212.118.131

Цахилгаан станцууд төрийн өмчтэй байгаа цагт үнэ тариф яаж ч нэмээд сэхэхгүй ээ!!! Аймшигтай авлига, хулгай үүрлэсэн газрууд байдаг юм!!!

Avatar

Нэргүй 2024-10-29 202.9.46.45

сүүлийн 30 жилд эрчим хүчинд өгсөн тэр их зээл тусламж хөнгөлөлт татаас юу болсон юм бэ. Нөгөө талаар эрчим хүчний зардлыг хянах бодитой эсэхийг шалгах ёстой. Нэг ДП хаалга онгойлгоод л мөнгө бичдэг зардал бичдэг улс шүү дээ. Нүүрсний хувьд тэр уурхайнуудад нь төр мөнгийг нь өгч боло шүү дээ

Avatar

Зочин 2024-10-29 202.126.89.181

Өртөг хямдруулах, эх үүсвэр нэмэгдүүлэх, авлага барагдуулах зэрэг маш олон цогц арга хэмжээнүүд бий. Үнэ тариф нэмэх нь хамгийн хялбар бөгөөд хамгийн муу арга. Өмнө нь өнөөдрийн хэрэгцээг харж чадаагүй бодлогын алдаа. Нийгэм, нийтийн төлөө бүтээн байгуулалт хийдэг удирдлагууд хэрэгтэй. Хоосон ярьж, биеийн амар, хувийн ашиг хайдаг удирдлагууд хортой

Avatar

Нэргүй 2024-10-29 155.133.4.138

ХУВИЙН ХЭВШИЛ, ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ ИЙМ ОГЦОМ НЭМЭЛТИЙГ ДАВЖ ГАРАХ ЮМ УУ ДАА? ДАМПУУРААД ХААЛГАА БҮГД БАРИХ ВИЙ ДЭЭ? МАНГАР МҮХАУТ НЬ НЭГ ЮМ ХЭЛЭХГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ХУД ПООЮОРСОН МАН ТАВИУЛЦЦДААР ДҮҮРЭН БОЛСОН ГАЗАР.

Avatar

Нэргүй 2024-10-29 103.212.117.198

Дулааны болон цахилгаан станцууд, ЭХХороо г,м олон төрийн өмчит байгууллага, компаниудынхаа орон тоог багасга, авилга, албан тушаалын асуудлыг нь хянаж зохицуулах хэрэгтэй.
ДЦС 4 гэхэд 100 гаруй удирдлага, албан тушаалтан хүмүүс ажиллах ямар ч шаардлагагүй. цахилгаан станцуудад 1000 гаруй ажил хийдэггүй албан тушаалтан сэтэртнүүд бн
Удирдлагын зардлаа багасга,
Үнэтэй шаардлагагүй тоног төхөөрөмж нийлүүлдэг бүлгүүдийг цэгцлээд эхэлхэд зардал 30% буурна шүү
ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВНА УУ

Avatar

зээээ 2024-10-29 66.181.160.9

Яг зөв өнцгөөс бичжээ.Засвар,тендер нэрээр чанаргүй,хэрэгцээгүй тоног төхөөрөмж ажил үйлгээ явуулж урсгал зардлаа байнга нэмсээр алдагдалд орсон.Эх-ний ТӨҮГ-дын агуулах нөөцийг шалгаж үзвэл ямар их хэрэггүй хог бгаа бол шахааны бизнес нь тэнд л хадгалагдаж бга бх шүү?!

Avatar

Нэргүй 2024-10-29 202.126.89.151

Сайд гишүүд өөрсдөө хэдэн тэрбумаар нь иддэг байж, алдагдлаа ард түмнээрээ төлүүлэх болж дээ. Энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барихад бас хэдэн тэрбумыг цацаж байгаа болоо. Танай News.mn ч гэсэн адил

Avatar

Нэргүй 2024-10-29 202.9.40.143

Тоггүй болж өөхөн дэнгээр аргацааснаас үнэ өндөртэй ч цахилгаантайгаа байсан нь дээр шүү…

Avatar

Зочин 2024-10-29 202.126.88.223

Дорвитойхон шиг зоригтойхон шиг хөдлөөч дээ.
Зах зээлийн жамаар л явна шүү дээ.
Хөдөлж ядаад л айгаад л …
Ийм жоохон өчүүхэн улсыг , ийм их байлагтай улсыг амархаан удирдаад аваад явж болмоор юм.
Тэрбум хүн амтай биш гуравхан сая хүн шүү дээ
Ээдээ мөн ч…өвөл нь харанхуй утаан дунд хөлдөөж алчих гээд л, зун нь нэг их найр наадам дуу хуур ,
Гудмандаа битүү түгжрэл, хэрүүл уруул …
Яачихсан улс юм бэ бид нар чинь

Avatar

Нэргүй 2024-10-29 103.168.34.108

Ж. НЯМСҮРЭН. geed maliig ene ovol idesheendee unegui avaari teneg mal

Avatar

Нэргүй 2024-10-29 103.212.118.131

1990-ээд оны дунд үед Castrol компани манай цахилгаан станцуудыг мэнэжментийн хувьчлалаар ажиллуулах санал тавиахад Жасрай гуай үнэ нэмэгдэхээс айгаад татгалзсан. Түүнээс хойш цахилгааны үнэ нь цэвэр улс төрийн асуудал болж хувирсан!!!

Avatar

ЭГЭЛ 2024-10-29 66.181.166.10

Төр монопол эрхтэй гэж хэлэхгүй ард олон бүгдийн итгэл найдварыг биелүүлэх гэж хууль цааз, эрхийн тогтолцоог өвчтэй, өндөр настай, хүүхэд, насанд хүрээгүй болон хөдөлмөрийн чадвараа алдсан хүн амын тал шахамд амьдрах боломж бүрдүүлж байна. Ажилаа эрэмбэл.
Алдагдалтай ашиггүй ажилын шалгааныг ДОТООДДОО ШУДРАГА ЗӨВ ТОГТОО.

Avatar

Монгол хүү 2024-10-29 64.119.29.63

ЭНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЭД Л ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД Л БАЙХААР ЭХЛЭЭД НААД БАЙГУУЛЛАГЫНХАА БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ, ДАРГА НАРЫНХАА ЗАРДАЛ ЯАЖ ГАРГАЖ БАЙГААГ ХЯНАЖ, ЮУ Ч ХИЙХГҮЙ БҮТЭН ӨДӨРЖИНГӨӨ СУУДАГ ЖИЖҮҮРҮҮД, БҮТЭН ЖИЛДЭЭ 4-5 ХАН АЖИЛД ГАРДАГ БАГ БРИГАДАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БАЙГАА ОРСООС ГАРАЛТАЙ ҮРГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛЖ, ХЭРЭГГҮЙ ОРОН ТООГ ШУУД ЦОМХОТГОХОД Л НААД АЛДАГДЛЫН ЧИНЬ 60-ААС БАГАГҮЙ ХУВЬ ХЭМНЭГДЭХ ҮҮ? ГЭЖ ТООЦООЛЖ ҮЗЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ!!!

Avatar

Нэргүй 2024-10-29 103.57.94.10

Гацаа Чойжилсүрэнг сайдын суудлаас нэн яаралтай зайлуулах хэрэгтэй

Avatar

Zochin 2024-10-29 202.126.90.229

16 гишүүнд өгөх 5 тбумаар л нүүрсний уурхайнуудын өрийг дарах юм бна

Avatar

Нэргүй 2024-10-29 124.158.124.144

Зоригтой чөлөөлөх хэрэгтэй. Үнэ зах зээлийнхээ жамаар л тогтоно. Эрчим хүчийг төвлөрсөн системээс үнэтэй авах албагүй, болохгүй бол бүгд бие даасан эх үүсгүүртэй болох биз.

Avatar

Амарбаясгалан 2024-10-29 202.9.40.175

Тэц 4 10 тэрбумаар хөргөх цамхаг бариад ашиглаагүй нурах гэж байгаа. Эзэд нь удирдлагад нь шигдэж идэж уусаар байх.

Avatar

Нацаг 2024-10-29 202.9.40.175

станцуудын удирдлагыг бүхэлд нь солиорой. идэж уухаа нарийн төлөвоөсөн мафууд болсон.

Avatar

Зочин 2024-10-29 66.181.161.234

Хулгайч эрх баригчид иргэдийн халаас руу сонгууль дууслаа гэсэн шиг дайраад нэг үзэг. Юу болохыг нь харъя.

Avatar

ккк 2024-10-29 202.9.46.236

турхираад эдийн засгаа унагаах гээд байх юм

Avatar

Нэргүй 2024-10-29 192.82.64.133

Угаасаа татаас нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр л төлдөг бсан штэ. ялгаагүй. одоо бол харин хэрэглэгч дээр нэмэхээр инфляцаа өсгөнө дөө

Avatar

зочин 2024-10-29 103.57.92.218

Зориглоод хийх хэрэгтэй. Шинэчлэл өөрчлөлтөө хий. Гал алдах хэцүүг олон жил үзлээ

Avatar

Нэргүй 2024-10-29 142.126.123.189

Үйлдвэр гэвэл зогсооx нь 2 xөршийн 100 гаруй жил явуулсан шургаа түлxээ гол жанжин шугам, олборлоx боловсруулаx бүгдийг нь юу ч бай шууд эxлэx Монголийн аюулгүй байдалд амин чуxал.
Одоо тэгээд өөрсдийгөө xар xэр xөгжиж байгааг !!!

Avatar

Zochin 2024-10-29 103.57.92.189

zugeer uu. herev une choloolno geed bga bol huviin hevshliinhen oorsdiin ekh uusveree avch orj ireh um uu. odoogoor bugd toriin medeld bga sanagdah um. uniig cholooloh bolomjgui erchim huchniihen bitgii balairaad bga. odoo bga heden togrog ni ugaasaa amidrald hurehgui baina. ta nar une nemeed dagaad buh umnii une nemegdene. tgd yamar ch yalgaa bhgui togrogiin hansh unana. oor yu ch bhgui.

Avatar

Хотын иргэн 2024-10-29 202.131.249.106

Халамж аваад л байна уу

Avatar

Zochin 2024-10-29 202.126.91.173

Chi halamj avdaggui bol chinii sard oldog heden bor umiig chine bodoj l bicheed baina. halamj olgo gej eruusuu oruulaagui baina. ter tariffin hongololt ed naraa zogsooh heregtei. esvel ooroo bor um tsugluuldaggui nogoon um shutej amidardag um uu.

Avatar

Иргэн 2024-10-29 202.55.188.83

Үйлдвэрүүдээ барьж ажлын байраа олшруулах. Халамж бол улс төрчдийн сонгуульд ялах гэсэн бодлого. Эхнээсээ халамжийг биш 100үйлдвэр барина, 250000 ажлын байрыг шинээр бий болгоно гэсэн мартагдсан амлалтаа хэрэгжүүлсэн бол халамж авагчид нь цөөн, татвар төлөгчид нь олон бх блаа. Тэгж бж цах.н дулааны үнээ нмэхэд ачааллыг нь ард түмэн даана. Одоо цах.н дулааны үнэ нэмбэл халамжаар амьдрагсад буюу дор хаяж нийт хүн амын бараг 60% нь өвөл хөлдөж, тогоо таслуулж, өлөн зөлмөн амьдарч өр ширэнд орох блг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж