“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 2-нд Бямба гаригт тохионо. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонгоор  Монгол болон гадаад иргэнийг шагнана гэсэн мэдээлэл байгаа юм. Тодруулбал БНСУ-ын иргэн Бан Ги Мүний нэр яригдаж байгаа аж.

БАН ГИ МҮН ГЭЖ ХЭН БЭ?

Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан бөгөөд БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байв.

2006 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг тус байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 2011 онд түүнийг дахин таван жилийн хугацаатайгаар томилсон байдаг.

Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийсэн гэдгээрээ олны талархлыг хүлээсэн нэгэн юм. Түүнийг 2016 онд БНСУ-ийн дараагийн ерөнхийлөгч болж магадгүй хэмээн үзэж байсан удаатай.

Тэрбээр 2009 оны долдугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилж байжээ. Түүнчлэн 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн төлөөх Боао форумын бага хуралд оролцохоор, 2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад тус, тус хүрэлцэн ирж байжээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭГСЭД

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй. Үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  12. 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  13. 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
  15. 2022 онд Д.доржготов, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нар
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга

Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгоогүй, алгасаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-29 191.97.52.42

Шарав гуай, Ариунбаатараас бусад мэдэхгүй, ялангуяа тэр муусайн улс төрчид, а******н бөх гэсэн нөхдүүд.

Avatar

Нэргүй 2024-10-29 202.179.26.115

Тоондунд үсэгмцохиж явна гэгчээр шагналтнуудынх нь дунд а******н ч цохиж явах шиг

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.160.67

Тэр нэг алуурчнаас яагаад буцааж авахгүй байгаа юм бэ.

Avatar

бат 2024-10-29 202.179.18.99

их аваргад өгөө

Avatar

Нэргүй 2024-10-29 103.212.116.252

авах өгөх хүн байхгүй бол надад өгөөч дээ

Avatar

Нэргүй 2024-10-29 59.153.114.177

70 насны ой гэж Баабарт өгөө. гавъяаг нь бичихээр дэндүү урт бн.

Avatar

Нэргүй 2024-10-29 59.153.114.108

ӨНГЭРСӨН ҮЕИЙН ЗАВХАРСАН ЗҮЙЛ

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.180.113

өмхий солонгосоос өөр хүн алгуу???

Avatar

санаа 2024-10-29 112.72.8.90

хэнд ч бүү өг

Avatar

Монгол хүү 2024-10-29 64.119.29.63

ГЭНДЭНДАРАМ ГУЙАД ТЭР ОДОНГОО ӨГ.

Avatar

Нэргүй 2024-10-29 64.119.29.63

СОЛИОРООДАЙ….

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.160.57

… хөөрхий , энэ одонг ХАЛ ҮЗЭЖ яваа гэцгээх юм … Уг ЭЗЭД нь эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн , төрийн зүтгэлтэн Дарамын Төмөр очир нар юм ш дээ – төөрсөөр төрөлдөө ирвэл хувь хүнд бус ТҮҮХ – энд л хэрэгтэй юм даа ..

Avatar

Нэргүй 2024-10-29 66.181.189.21

бллио

Avatar

ө 2024-10-29 66.181.189.115

Жанцанноров гуайд өгөөчээ

Avatar

Нэргүй 2024-10-29 139.5.219.39

Чингэсийн одонг Монголыг сүйрүүлэгчдэд өгдийм байна штэ. Худалч хулгайч, луйварчид, эх орноо зарагчид, урвагчид, шуналын шуламнууд, а******н, гадны гар хөлүүд гээд.

Avatar

ЗОЧИН 2024-10-29 66.181.179.111

БАГАБАНЬП, ДЭМБЭРЭЛ, ГҮРРАГЧАА, НАМСРАЙ, МЭНДОЁО НАР Ч АРАЙ Л БНА. БҮР БАГАБАНЬД, ДЭМБЭРЭЛ 2 ЮУ Ч БИЛЭЭ ДЭЭ. Х.БАЯНМӨНХ, Н.ЖАНЦАННОРОВ ХОЁРТ ЭН ТҮРҮҮНД ӨГӨХ ЁСТОЙ БАЙСАН. ТҮВШИНБАЯРААС ИЛҮҮ БӨХ, ШАРАВААС ДУТАХГҮЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-10-29 103.57.92.139

баабарт өг өө

Avatar

Нэргүй 2024-10-29 202.126.88.196

Монгол улс Солонгос загвараар хөгжихөд болнодоо

Avatar

Нэргүй 2024-10-29 202.126.88.196

Дэлхийн Их Гүрнүүдээс Монголыг тоож ганц харилцдаг нь Солонгос шүү. 1990 оноос хойшхи зах зээлийн хүнд үед Солонгос улс манай улсын эдийн засагт их дэмжлэг үзүүлсэндээ

Avatar

Нэргүй 2024-10-29 202.126.91.135

За Японы хаана нь ч хүрэхгүй шүү

Avatar

Нэргүй 2024-10-29 103.57.95.206

энэ хүн НҮБ ийн дарга байхдаа монголыг олон улсын цэргийн ажиллагаанд оролцуулсан гавьяатай хүн дээ Тэрний хүчээр олон цэргийн албан хаагчийн ажил амьдрал дээшилж одоо улма бүр эрчижиж байна ямар учиртайг мэдэхгүй байж битгий худлаа длнгосож байгаарай

Avatar

Нэргүй 2024-10-29 124.158.119.35

Тэр хаа байсан Солонгос өвгөн Монгол улсад яг хийж бүтээв?? Монголд айлчилсан тул өгч байгаа юмуу?? больз үз. Энэ шагнал зөвхөн Монгол улсын шагнал. тэр солонгос өвгөн тэр төмрөөр яах ч юм билээ, гэртээ очоол хогийн савандаа хийнэ. Долигонж долоох
гэж ёстой мэдрэлтэж өгөх юмаа, солиойтой, сэтгэцийн өвчтэй гэхээс өөр үг алга

Avatar

Батсүх 2024-10-29 112.72.15.86

Камертоны Болд дуучинд өгөх хэрэгтэй шүү дээ

Avatar

Зочин 2024-10-29 66.181.161.234

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярыг дэвшүүлье. Залуу хүн урам аваг. Гайхалтай уран бүтээлч. Уг нь Х.Билэгжаргал, Ц.Чинзориг гээд байсан. Даанч тэд маань одоо байхгүй.

Avatar

Нэргүй 2024-10-29 124.158.119.35

Багабанди, Дэмбэрэл, Гүррагчаа 3 болио. Яг юу хийж гийгүүлсийн??? Нэг нь аль амбасын үед сансарт ниссэн гээд тэрүүгээрээ гавьяат, мавяьат аваад гишүүн хүртэл болоо биз дээ. Ганц хийсэн юмаараа энэ улсад бгаа бүх шагналыг л түүж аваад байдаг юмуу??? Дэмбэрэл өвгөн авгай их сольсон л гэж авдгүйм бол юу хийсий??? Төрийн шагналыг ядаж ёс зүйтэй хүнд өгмөөр юм. Багабанди Монгол улсыг ухаж төнхөж, зарж борлуулах юу бн бүхний эхлэлийг тавьж, хээл хахуулийг цэцэглүүлж, өөрөө л хөлжсөн этгээд.

Avatar

jgchh 2024-10-29 202.9.40.246

Өвчтэй хогнууд бэ энэ хүнд үү хаха манж х***а хог шаарууд гажигтаж солиорхийн энэ хүн авахгүй ээ зугтааж сэжиглэнээ.
Чингэс гэж юу юм х***а зохиол нүүдэлчдын түүхийг гуйвуулж устгаж зохиосон адгийн атгаг санаархлаар зохиосон зохиол манж хужаагуудын хийж бга арга ядсан ядарсн ү/а 50-60 жил нүүдэлчдыг зохиомол гуйвуулсн түүх гэгчээр сургаж ирсн манж х***а бодлого Адгийн бузар муу санаатй хулгайчууд.

Avatar

Нэргүй 2024-10-29 103.50.206.101

Чойжилсүрэнд өгөөч, Салхи гаргаж утааг арилгаж байна ш дээ, Мөн УБ ийм сайхан ширэнгэн ой болгож байна ш дээ, Ой л бол ой биз дээ

Avatar

kvf 2024-10-29 202.9.40.246

т/а сгс блеболл тоглдог бхад блно гэж тийм юм бдгума т/а тоглох гэж ордггүймаа. Ямар адгиын шаарууд ийм яриа гаргдийг мэджийн.

Avatar

Баярцог 2024-10-29 202.126.89.177

Япон улсаас Монгол улсад элчин сайдаар ажиллаж байсан эрхэмд өгөх юмсан.

Avatar

зочин 2024-10-29 139.5.219.92

Ямар ч эрх мэдэл, албан тушаал, алдар цолгүй, иргэдийнхээ амь насыг аварсан, тэдэнд хариу бодолгүй тус болсон,
түүнийгээ хэнд дурсдаггүй эгэл жирийн иргэнийг шагнаач. Тийм эгэл баатрууд байдаг шд.

Avatar

444 2024-10-29 43.228.129.131

Үндэсний бөхийн Дархан аварга Х.Баянмөнх, Хөгжийн зохиолч Н.Жанцанноров нарт өгөх хэрэгтэй. Тухайн салбарынхаа манлайлагч, түүчээлэгч болж байгаа хүмүүс ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж