Олон жил яригдсан ураны төсөл урагшлах эсэх нь ойрын өдрүүдэд олны анхаарал татсан асуудал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Франц улсын Ерөнхийлөгчийн харилцан айлчлалын хүрээнд өнгөрсөн онд ураны салбарын хөрөнгө оруулалтыг урагшлуулахад хоёр улсын Засгийн газар, төрийн тэргүүнүүд харилцан идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Ураны салбарт Франц улстай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний протоколд хоёр тал гарын үсэг зурсан. Харин үндсэн гэрээг эцэслэн байгуулах ажил дутуу үлдээд байсан юм. Энэ оны эхээр гэрээгээ эцэслэх хүлээлт байсан ч хууль эрх зүйн үүднээс өөрчлөлт шинэчлэл хийх, талууд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой хамтарч ажиллахын тулд олон зүйл дээр ойлголцох нь чухал байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн учирлаж байсан юм.
Ямартай ч Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар УИХ-д өргөн мэдүүлсэн.
Мөн түүнчлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан Баасан гаригийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэдгийг тодотгосон юм. Тиймээс УИХ-ын энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ураны асуудлаар хурлдах товтой байна.
Ураны хөрөнгө оруулалтыг урагшлуулах асуудлыг өчигдөр бодоод, өнөөдөр шийдэж байгаа асуудал огтоос биш.“Орано” групп нь Монголын Засгийн газартай хамтарсан “Бадрах Энержи” компаниар дамжуулан Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн 20 гаруй жил хайгуул хийсний үр дүнд Зөөвч Овоо ордоос гадна ураны Дулаан Уул талбайд тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тиймээс Монголын баруун өмнөд хэсэгт байрлах ураны Зөөвч-Овоо ордод уурхайн шавыг 2024 онд тавих, олборлолтын үйл ажиллагааг 2028 онд эхлүүлэх төлөвтэйг Францын “Орано” группийн тэргүүн Клауд Имаувен мэдэгдэж байсан юм. Францын Засгийн газар “Орано” группийн хөрөнгө оруулж буй Зөөвч Овоо төсөл нь ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлж чадна гэж үзэж байна. Зөөвч-Овоо нь ураны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн ураны хамгийн том ордод тооцогдож байна.
Уг төсөл амжилттай хэрэгжвэл Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ийн орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1550 сая ам.доллар байх. Ураны үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтаас жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар орлого, нийт дүнгээр 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоолол гарчээ.
Урьдчилсан төсөөллөөр, Зөөвч Овоо төсөл 47 жил хэрэгжих бөгөөд 2024-2027 онд үйлдвэрлэлийн бэлтгэл хангах, 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 онд уурхайн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилнэ гэж тооцоолсон байна. Угтаа бол ойролцоогоор 50 жилийн турш хэрэгжих урт хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хэн хэн нь хариуцлагатай хандахыг хичээж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй буюу 34 хувь эзэмшлээс татгалзаж, харин 10 хувийн давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр болсон. Энэ хувилбарыг салбарынхан ч дэмжсэн. Эсрэгээрээ 34 хувийг хэрвээ эзэмшинэ гэвэл Монгол Улс түүнд дүйцэх хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээх юм. Тиймээс өмнө нь гаргасан алдааг давтахгүйн тулд уг хувилбарыг сонгох нь ашигтай байх хувилбар гэж үзэж байгаа юм. Өчигдөр /2024.10.28/-нд хуралдсан намын бүлгүүдэд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлал, хэлэлцээний талаар танилцуулга хийсэн. Олон жил гацсан гадаадын хөрөнгө оруулалт болоод ураны төслүүдээ урагшлуулах тал дээр энэ удаа улс төрийн намууд нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.
Харин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсөл хэрэгжиж дууссаны дараа нөхөн сэргээлт хийх 300 орчим сая долларыг төрийн санд байршуулахаар заасан нь хөрөнгө оруулагч тал уг төслийн хэрэгжих хугацааг дахиад хойшлуулах эрсдэлтэй гэдгийг зарим эрдэмтэн, судлаачид илэрхийлж байна.
Өөрөөр хэлбэл, 40-50 жилийн дараа хэрэгжиж дуусах төслийн дараах нөхөн сэргээлт хийх мөнгийг шууд бэлэн мөнгөөр төрийн санд байршуулж байсан түүх, туршлага дэлхийд ховорхон гэдгийг хэлж байна. Харин гадны банкаар батлан даалт гаргуулах гэх мэт олон аргууд байдаг аж. Эцэст нь хөрөнгө оруулалт гэдэг бол харилцан ашигтай ажиллах тухай ойлголт юм.Эцэст нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН, АН, ХҮН намын төлөөллөөс бүрдэж байгаа Хамтарсан Засгийн газар, Монгол Улсын парламентын 126 гишүүн ураны төслийг урагшлуулж, гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж чадах эсэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ бол зөвхөн Монголын, Францын төсөл биш. Франц-Монголын хамтарсан төсөл. Цаашлаад Ази-Европын хамтарсан, дэлхийн төсөл.Энэ утгаараа эдийн засгийн болоод, эрчим хүч, геополитикийн хувьд олон төрлийн ач холбогдолтой төсөл юм.
Лондон зураач 2024-10-29 90.212.131.42
Одоо сөнөж байгаа Оросоос айхгүйгээр Ураны төслийг яралтай хөдөлгөх хэрэгтэй. Түүнд саад болж байгаа Оросын тагнуул хуурамч "Эх орончид" гэгчдийн гар хөлийг туших хэрэгтэй…
Нэргүй 2024-10-29 192.82.65.88
Ураныг олбордохыг бүрмөсөн хорих ёстой. Хумхийн тоос болж замхрах гээгүй бол эсэргүүцэх хэрэгтэй. а******н МАН.
Х 2024-10-29 139.5.217.208
Манай улс овоо л болох нь яамай даа. Гэхдээ өөрсдийнхөө юмыг зүгээр шахуу ашиглуулж болохгүй! 10-хан хувийн ашиг авна гэж юу байхав! Дор хаяж 30 хувиар шийдэх хэрэгтэй шүү!!
Нэргүй 2024-10-29 203.17.23.177
ҮМХИЙ ОРОСУУДААС, ЦООХОР ДЭЭЛТЭЭС Л ХОЛ БАЙХАД БОЛНО ДӨӨ.
ЗОЧИН 2024-10-29 122.201.31.230
ОРОСТОЙ ЯМАРЧ УРАНЫ ТАЛААР ГЭРЭЭ ХИЙЖ БОЛОХГҮЙ. ФРАНЦ НЬ УРАН ААР ДЭЛХИЙД РХМГИЙН ТОМ ТОГЛОГЧ. ОРОС УДАХГҮЙ СӨНӨЖ АЛГА БОЛНО. ЮУН УРАНЫ СТАНЦ МОНГОЛД БАЙГУУЛАХ.
Нэргүй 2024-10-29 185.220.100.240
Пагаанц чинь мөхөж сөнөж алга болж байгааг саяханы Парисын олимпын нээлтээр хараагүй юу анусник уяахуяа троллуудаа! ха ха ха
Нэргүй 2024-10-29 185.220.100.240
Уран олборлосон улс ураны түлшний хаягдлыг хүлээж авах үүрэгтэй гэдгийг мэднэ биз дээ!
oyun 2024-10-29 202.126.89.149
Хөдөөний малчнаас дор гэрээ хийх юмаа 34 хувийг ямарч хөрөнгө мөнгө гаргахгуй шууд эзэмшиг эрхтэй гэрээ хийж чадахгуй бол огцорох хэрэгтэй тэгээд түүндээ таарсан цэвэр ашгаас ашиг хүртэх хэрэгтэй гадны ямар нэг компани монгол газар ухнаа л гэвэл 34 хувийг нь манайх эзэмших хуультай юм биш үүчадахгуй бол төр огцор
Нэргүй 2024-10-29 139.5.217.19
зоригтойхон дайраад хийцгээ орос хятад хоёр шилний цаанаас чихэр долоолгоно. францтай бол наймаалцаж болно
hgfess 2024-10-29 202.9.40.246
Сүхбаатарын талбайг хэн чингэс талбай гэж болгсн хужаагууд. сүхбаатар жанжин монгол орноо хужааг-с чөлөөлж гаргаж байлаа.
Нэргүй 2024-10-29 66.181.186.41
Соц. үеийн зохиомол түүхээр тархиа угаалгачихаад одоо хүртэл үнэн мөнийг ухаарч чадаагүй л яваа маанкуурт бна даа, чи !
Нэргүй 2024-10-29 66.181.188.226
Орос,Хятадын аль нэгэнтэй нь тохирохгүй,хаа холын африкаас хөөгдсөн францтай хамтрах гэнэ,энэ 2 улс нутгаараа шар нунтаг тээвэрлэхгүй гээд журам гаргачихвал та нар яаж ч чадахгүй гэдгээ ч мэдэхгүй хий хөөрцгөөхийн, яг одоо биш,үйлдвэрлэл эхлэхтэй зэрэг ийм арга хэмжээ авбал яахуу гэдгээ тооцсон юмуу малнуудаа???!!!
Bggnvff 2024-10-29 202.9.40.246
Манж чин шааруудын бодлого монголд хамаагүй шүү адгийн хулгайч харгис нүүдэлчдын нутагт үүрлэснн эзэрхийлсн бузар муу санаатй манж зулбасгуудыг манжруу нь х***а шааруудыг хужаару зайлулж далд оруулнаа.
Иргэн 2024-10-29 66.181.176.156
Газрын гүнрүү хүхрийн хүчил шахаад түүнийгээ бүгдийг нь 100 хувь буцаан авч чадахгүй учраас тэр нутгийн хөрс чулуулаг хүхрийн хүчилд түлэгдэж ,ус бохирдож тэнд цаашид хүн, амьтан амьдрах ямарч боломжгүй болно.
Нэргүй 2024-10-29 103.212.118.131
За энэ нэг оросын тролл боргоод гараад ирлээ!!
Нэргүй 2024-10-29 103.212.116.213
жаахан ч гэсэн юм уншаач , малаа Битгий чи хутган үймүүлээд бай Тэр Орос чинь хэнд хамаатай юм Чиний амьдарч бгаа газар нутагт болох үйл явцын болзошгүй эрсдэлийг бичсэн байна Нэг талаар ийм эрдэлтэй нь үнэн шүү
s*** 2024-10-29 202.179.18.151
худлаа шаахгүй шүү бусад оронд болооод Монголд болдоггүй аа мэргэжлийн улс нь яриад байхад шаагаад байхын одоо тэр хэд устай бол хайгаад уншаач 20 тонн контнерийн хэмжээтэй атомын цахилгаан станц гараад нэт дээр зарж байна чиний ундаг прүс машин хийдэг жапаанууд
Зочин 2024-10-29 202.126.88.223
Мөн ч тэнэг хүн юм даа
Монгол гэхээр л заавал үхэр байх ёстой юм уу
Дэлхий даяар энэ аргаар олборлоод болоод бна
Нэг л их эх орондоо хайртай улс.
б** бариад дайсны өөдөөс яв гэвэл чацага нь савираад яаж зугтааж байх бол доо
Хулгайч монгол 2024-10-29 139.5.216.159
ах орос яах гэж байгаа талаар ярина
Бадарч тахар 2024-10-29 66.181.181.163
одоо 300 сая доллар урьдчилж аваад хадгалах юмуу хэрэглэчихнэ гэж овжин монгол зан гаргасан нь зөв юм ! тэртэй тэргүй 2035 оноос Хятад улс нь Монголд цэргээ оруулаад эзэлчих юм чинь хятадуус урьтаж мөнгө олж байх нь зөв шүү ! хаа бөйсан 2060 он гэвэл хятадуудын хоол болно !
Хулгайч монгол 2024-10-29 139.5.216.159
чи яаж мэдвээ 2035 он гэдгийг
Нэргүй 2024-10-29 192.82.65.88
МАН аль хэдийн хятдуудад бөлдөгдүүлсэн, их хэмжээний өр зээл аваад халамжаар тараагаадаа, улс даяараа тэнэг боолууд болсон. Бид нэг удаа хашгираад эсэргүүцэхэд хятад ачаа бараа саатуулж, гадаад ертөнцөөс монголыг таслана. Хяатд ажилчид оруулж ирэх квот +сэн, хураамжийг 50болгосон эхний алхам. Удахгүй визагүй болно. Шат шатаар хэрэгжиж байгаа бүгд л хараад сууц бна.
Нэргүй 2024-10-29 142.126.123.189
за тэгээд өмнөx 100 жил шигээ бүтээн байгуулалт гэxээр тас цоxиод л өнөөx л шаврандаа xий эргэцгээнэ биздээ Монгол л xойно