Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл ба Хятадаас өгсөн мэдэгдэл!

Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл ба Хятадаас өгсөн мэдэгдэл!

Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл ба Хятадаас өгсөн мэдэгдэл!

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн олон улсын нүүрс тээврийн "С"зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүтэй олборлолт эрхэлдэг аж ахуй нэгж олгох болсон ч  Хятадын талаас “Компани цаашдаа "С" зөвшөөрлийг олгоод явбал 2025 онд дахин гэрээ хийхгүй” гэдэг мэдэгдлийг ирүүлжээ.

Энэ тухай Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүдэд эхний байдлаар мэдээлэл өгөөд байна. Иймээс дээрх асуудлыг энэ долоо хоногт багтаан Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх юм.

Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл бол Монголын нүүрсийг Хятад руу экспортод гаргаж, валют олоход дэмжлэг үзүүлж буй чухал хэрэгсэл. Хятадаас өгч буй сануулгыг хүлээн авахгүй бол ирэх жил Монгол Улс 83.3 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх эргэлзээтэй болно. Учир нь, мухар төмөр замтай улсад нүүрсээ автомашинаар зөөж хил гаргахаас өөр сонголт одоохондоо үгүй байгаа юм. Иймээс олон улсын нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг хуучнаар Авто тээврийн үндэсний төв өдөг байсан зохицуулалтаа эргэн сэргээх үү, аль эсвэл өөр механизм хайж олох уу гэдэг нь энэ долоо хоногт эцэс болох нь. Хятадын талаас тавьсан мэдэгдэлд “С зөвшөөрлийг олгох асуудлыг анх Монгол Улсын төр захиргааны төв байгууллагатай хийсэн учраас компани цаашдаа олгоод явбал 2025 онд дахин гэрээ хийхгүй” гэсэн агуулгатай мэдэгдэл ирүүлсэн юм байна.

Нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжид шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн компаниуд дуугүй  суугаагүй гэж хэлж болно. Тухайлбал, 2023 оны аравдугаар сарын эхээр “Монгол тээвэр нэгдэл”-ийн төлөөлөл компаниуд хэвлэлийн хурал хийж, олон улс хоорондын нүүрс тэвээрлэлтийн "С" зөвшөөрлийг хуулийн дагуу олгохыг шаардаж байв.

Тэдний зүгээс “Олон улс хоорондын нүүрс тээврийн зөвшөөрлийг нээлттэй олгож байгаа гэдэг ч үгүй. Улирал тутамд зөвшөөрөл хүсч мэдүүлэг бөглөж байгаа машины тоо өсч байна. Өнгөрсөн улиралд 14 мянган машин байсан бол энэ улиралд 18 мянга болсон. Энэ олон тээврийн хэрэгслийн тооноос болж "Эрдэнэс Тавантолгой" компани Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг компани биш учир асуудал гарч байна. Угтаа үүнийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хариуцаж хэрэгжүүлэх ёстой.

“Эрдэнэс Тавантолгой”компани бол зүгээр уул уурхайн компани. Авто тээвэртэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн баг, хүмүүс нэг ч байдаггүй байж "С" зөвшөөрлийг хувь тэнцүүлж олгож байна.

18 мянга гаруй машин хүсэлт өглөө гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанид оногдож байгаа 4000 гаруй машинд зөвшөөрлийг хувь тэнцүүлээд олгож байгаа. Үүнийхээ дараа зөвшөөрөл олгосон гээд цахим хуудастаа тавьдаг. Энийг шилэн ажиллаж байна гэж хэлж болохгүй” гэж мэдэгдэж байв.

Мөн Баянзам тээвэрчдийн холбоо Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “4680 С зөвшөөрлийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК олгодог. Энэ явцад өргөтгөсөн тээвэр нэртэй өдөр бүр тээвэрт явдаг давуу эрхийг бий болгосон.  40 "С "зөвшөөрлийг дөрвөн өрөө байраар сольж байна. С зөвшөөрлийг баттай гаргаж өгнө ч гэдэг болсон” гэж асуудал хөндөж байсан юм.

Харин Зам тээврийн хөгжлийн сайд асан С.Бямбацогт “Covid-19 цар тахал дэгдэхээс өмнө "С" зөвшөөрлийн авлига хоёр сая төгрөгийн ханштай байсан бол одоо 20 сая төгрөг хүрсэн тухай ярих боллоо.  Монгол жолооч арав хоноод нэг удаа тээвэр хийдэг бол зарим компанийн жолооч өдөр бүр тээвэр хийдэг юм байна. Хуучин Тавантолгой- Гашуунсухайт дээр "С" зөвшөөрөл авахад хүнд сурталтай байсан бол одоо бүх боомт, бүх уурхайнууд дээр асуудалтай боллоо гэж жолооч нар ярих боллоо. Хүнд суртал байх ёсгүй” гэж мэдэгдэж байсан удаатай.

Уг нь Засгийн газар Авто тээврийн үндэсний төвийг дагасан "С" зөвшөөрлийн авлигыг зогсоохын тулд 362 дугаар тогтоолыг баталж, нүүрс олборлогч компани "С" зөвшөөрлийг олгодог байхаар зохицуулалт хийсэн.

Ингэснээр БНХАУ, Монгол Улс хооронд байгуулсан гэрээний дагуу Гашуун сухайт боомтоор нэвтрэх олон улсын ачаа тээврийн 7800 "С" зөвшөөрлийг  улирал бүр олгохоор болж, энэхүү квотдоо багтаахаар болсон.  Тэр дагуу 60 хувь буюу 4680 "С" зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 25 хувийг “Энержи ресурс” компани, үлдсэн 15 хувийг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” компани тус бүр олгох болсон.  "С" зөвшөөрлийг цахимаар олгож ирсэн.  Гэвч хоёр жил хүрэхгүй хугацаанд хэрэгжээд энэ схемийг өөрчлөх сануулгатай тулгараад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-28 202.170.68.162

Хятад талд хэн нь зөвшөөрөл олгох нь ямар хамаатай юм бол тайлбарлаад өгөөч

Avatar

Новшийн төр 2024-10-28 202.55.188.45

муу гамингийн б**с долоогч дэлгэрбузарын хийж бгаа ажил.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.131.236.22

Мухар төмөр зам яригдах бүрт женко хэмээгдэх гөлөг санаанд оррх юм.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.21.120.62

сайд Дэлгэрсайханы хийж байгаа ажил.Цаадах чинь Хятадуудтай нэг хөнжилд ороод удаж байна ш дэ

Avatar

Нэргүй 2024-10-28 202.179.26.115

Уул уурхайн компани яахаараа авто тээврийн зөвшөөрөл мэддэг болчвоо

Avatar

Зочин 2024-10-28 66.181.179.18

Сая соvid гараад онцгой дэглэм тогтоогоод нүүрсний хулгайч нарт хүнд цохилт болсон. Одоо орлого нь багасаад эхлэнгүүт хятадын талын нөхдүүдтэйгээ нийлж болж байгаа ажлыг нь нураахаар шийдэж дээ

Avatar

Зоригоо 2024-10-28 202.9.40.123

өргөтггөсөн тээвэр нэртэй С зөвшөөрөл чин нэг улиралд 5000 юаны үнэтэй энд бас С зөвшөөрлийг зарж мөнгө хийсэн нөхдүүд байгаа шүү энийг хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй

Avatar

D 2024-10-28 202.55.188.109

Saadiin hiij baigaa ajil

Avatar

-TENGERIIN MUUXAI, APILAXGYI BOLLOO; ylcuun 2024-10-28 132.194.13.88

bydyyleg gyilagchid URBAGCHIDAAr DURUULUN + xool USRUU SHYRSHIJ ,

keni ; gyilagchduin gar xul BOLON,

Avatar

gadni byreesni 2024-10-28 132.194.13.88

taaryylj

Avatar

xamaaralgyi baix,xsgyi xynui gerlyy GUILAGCHNI AIMSHIGTAI; 2024-10-28 132.194.13.88

-gn-

Avatar

Нэргүй 2024-10-28 76.220.74.140

Бид аль ч салбарт ямар ч асуудлыг стандарт шаардлагад нийцсэн бодитой ажил хэрэг болгож чаддаггүйгээс ийм асуудал үүсэж байгаа юм. Хятадын тал энэ байдлыг мэдсэн байна. Буруу шаардлага биш байна

Avatar

ALXAM TUTAMD KAMERAAR xylgailj+ytasaar KAMERAA 12:00-13.00 xoopond SALGAJ CHADGYI BOL -CKOCHD- dyyriaj- 2024-10-28 132.194.13.88

shaaltsyylj xolboson yy? YMAR UBCHIN TUSGASAN.
UY IDEJ UUSNAA DARyi bich, (cyrgyylias)

Avatar

tenegeesw 2024-10-28 132.194.13.88

sidestage.

Avatar

com- ataat daisnui gyialgchduin bloklolt, uursduu byxs 2024-10-28 132.194.13.88

https://

Avatar

- tend ochij ochij 5jil gistafdlaa; byx yum xylgailj baina YMXII GUILAGCHIN keni 2024-10-28 132.194.13.88

Харуулах боломжгүй.

Avatar

- ys goojyylj; yleej gistafdaxaa xeneer ch zaalgaxgyi, ashuglaj dyndaas deesh BOLOBSROLTOI, juulchaar kim ybx ni BURUU,gstfshyrj xugjtsun ni 2024-10-28 132.194.13.88

– baaxan zalyychyyduig#### BERTEEJ GEMTEEJ XULGAILLAA. xanadag dur ch gej baixgyi.(+ traknaas+ traknd uurtuuguu adilxan GAY BOLGOJ)
byx unternet CAFEG XULGAICHID ABLAA. YSNI TOOLUUr gadni kompanyyd+kitadyydaar BALIAR BOLGOJ daraa ni +NIGEER AILGAJ tanxairlaa.

gyilagchdaar byrees xuisen syl XOLBOLT+ GALZUU XUGSHUURXARAAJ DAIRCH. workeroorzb textxnlogu CEXEETENG YZEN YADDAG ind+E/ard

ind Bituin ir gadni GUILAGCHIDz/z gistfdaz geed baixad. OB;
dygyi taramdaj, Ulsuin yumuig GUILAGCHID nyraaj,

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.188.97

хэрэглэсэн ч болхоор л сонсогдох юмдаа🙄

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.188.97

эрчим хүчний сайдаа үеийн үед л цхилгаан станцын хариуцлага бүхий хүмүүс гарч ирээл бид алдагдалтай ажиллаж бгаа тиймээс үнэ нэмэгдэнэ, хэмнэ,цахилгаанаа хязгаарлана гэхээс өөр юм хийхгүй юмаа..Энэ авилга,хээл хахууль,хэрэггүй шахаагаа таслан зогсоогоод ,шинийг санэачлахөө больёо згр л хуулбарлаад эсвэл тусламжаар орчин үеийн болход боломж бга л харагддаг.Энэ гарагш гарч бгаа нүүрс,алга болсон яасан нь тодорхойгүй шүүрс,идэж уусан нүүрс эдгээрийн тоо баримтийг сонсож бхад бид үнэгүй цахилгаан

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.188.97

Энэ гадагш нь нь гаргаж бгаа нүүрсээ монголдоо хэрэглээд,тодорхой шаардлага тавиад олон дэд станц бариад цахмлгааны үнээ чөлөөлөөд ард түмнийхээ төлөө зөв ажилын байр гаргах сэтгэл зүрхтэй хүн байдаггүйн бхдаа😢😭😭😭😭

Avatar

Зочин 2024-10-28 103.212.119.152

Жилд 83 сая тн-ыг дотооддоо хаана шингээх вэ? 1тн-ыг 70$-аар та худалдаж авах уу?

Avatar

Bat 2024-10-28 202.55.188.84

тэнэгтээрэы

Avatar

Нэргүй 2024-10-28 174.114.218.139

delgersaihan xyjaaagiin xun.
yah gej saidaar tomilob doo

Avatar

Нэргүй 2024-10-28 67.220.74.11

Хятадууд зөв шийдвэр гаргасан байна!
Автотээврийн асуудлыг зүгээр нэг нүүрсний компани хариуцана гэж огт байж боломгүй зүйл!

Avatar

Тайван 2024-10-28 59.153.113.241

өөрийн толгойгүй Төр…
х*******н боол

Avatar

Зочин 2024-10-28 139.5.219.44

өмхий хужаагаас гарахгүй муу бүхэн гарна.Өнөөдөр япон голчуудын буянаар амьдарч байгаа улс,үнэгүй л авч байвал сэтгэл нь ханадаг шуналын туламнууд

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.90.249

энэ ЗШ бн хийсэн ажил бүр дампуураад нурж унаад байх юм дааа

Avatar

Нэргүй 2024-10-28 2.58.194.154

Хэрвээ үнэхээр хятадууд ингэсэн бол баянуурын авилгын мафи байх газаргүй болж бга юм байна. Нүүрсний хулгайчид сэрж эхэлж буй юм бн.

Avatar

Хурц 2024-10-28 139.5.217.208

Ханбогд-Цагаан хадны замаа засаачээ!! Замаар дүүрэн онгорхой нүх л байна.

Avatar

Tuka 2024-10-28 202.55.188.87

MCS — Н ШУНАЛЫН ХУЛГАЙН КОМПАНИ КВОТЫГ 100% ХАСААЧ ЭЭ !!! .л***р ХАНАЖ ЦАДДАГГҮЙ НОЬШНУУД ..

Avatar

Нэргүй 2024-10-28 59.153.114.22

идээчин гахайнууд үхэж далд орцгоо

Avatar

зочин 2024-10-28 103.57.93.75

Улстөржиж бие биенээ гүтгэж солиорч байхаар энэ талаар зохих мэдлэгтэй юм бол авилга үүсэх боломжгүйгээр энэ зөшөөрлийг олгох ямар арга зам гарц байгааг хэл л, Хятад болон бусд оронд үүнийг яаж зохицуулсаныг судал, Нийгмийг хуурсан ийм худал улс төржилт л улс орныг сүйтгэнэ, Бүр болохгүй бол хуучин журманд нь оруулж, авилга үүсгэхгүйгээр болго,хөндлөнгийн хяналтыг сайжруул

Avatar

Иргэн 2024-10-28 122.201.31.55

хятадын тал зөв хэлжээ

Avatar

Батаа 2024-10-28 202.126.90.190

битгий хуцаараа

Avatar

Zochin 2024-10-28 103.212.116.32

Амарбаясгалангийн хийсэн ажил биз дээ. Ууж идэх зорилгоор Эрдэнэс Монгол, ЭТТ 2 дээр өөрийхөө хүмүүсийг аваачиж тавиад л ийм юмнууд хийсэн дээ. Идэж ууж ханахгүй юм.даа.

Avatar

зочин 2024-10-28 66.181.160.73

Төмөр зам нь мухар байхдаач яахав дээ … Харин ингэж хоролсон этгээд нь төрд сонгогдоод байдаг нь сонин

Avatar

Нэргүй 2024-10-28 103.212.117.92

Тэртээ тэргүй манайхаас бүртгэлгүй гаргасан нүүрсний Хятадын талд байгаа бүртгэлээр манай эрх баригч улс төрчид барьцаанд орсон, дээр нь гулгайч улс төрчидөө удаа дараа толгой дээрээ сонгож байгаа ард түмэн газар нутаг, тусгаар тогтнолоосоо л өгч таарах л байх даа

Avatar

Батаа 2024-10-28 202.126.90.190

битгий хуцаараа

Avatar

Нэргүй 2024-10-28 103.57.93.67

дэлгэрсайхан гэгч Монгол нэртэй х***а Монгол улсаар дахиад тоглхоор шийдэв

Avatar

Мнөхх 2024-10-28 202.9.41.15

болж дэ зайлж үз монгол алзахгүй үүрд далд ор.

Avatar

AAA 2024-10-28 31.13.191.26

s****a biz naad nuursee zarj daldruulahgui bol hyatad nuursee awhaa bolison tsagt mongol chn elgeeree hewtene hend ch hereggui shoroo bolno maanag pzda naraa

Avatar

Батаа 2024-10-28 202.126.90.190

мөн горьдовоо

Avatar

Нэргүй 2024-10-28 103.71.100.59

Жээнко жонхуурал Монголд балаг тарьсаар. Урагшаа өргөн мухар төмөр зат тавьсан нь монголын удирдагчид агуу тэнэг гэдгийг нотолсоор байна. Хайран ч цаг хугацаа. Ингээгүй бол өдтийд ДНБ 15.000$ байх байлаа гэж гасалдаг сэхээтнүүд олон.

Avatar

Нэргүй 2024-10-28 108.147.197.16

Орос ах нарын маань хүслийг урвагч хүргэн женко батлага гүйцэлдүүлсэн нь тэр шүү дээ

Avatar

зочин 2024-10-28 192.82.64.167

Энэ С гэдэг ньуул шугамандаа стандартын шаардлага юм шүү дээ

Avatar

иргэн 2024-10-28 202.21.103.226

үүний цаана асар их авилга мөнгө эргэлдэж байгаа учир ийм байдалд хүрч байгаа нь тодорхойлдоо. Монгол хятадын олон эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул ийм байдалруу орж байгаа. Төмөр замаа нэн яаралтай холбож, Хятадтай зөвхөн төмөр замаар нүүрс тээвэрлэнэ гэдэг хатуу гэрээ хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.188.114

Манайхан зөв явж байгаа юм байна

Avatar

зочин 2024-10-28 103.57.92.171

Төмөр замын хилийн холболтоо түргэн хийх хэрэгтэй, тэхгүй бол энэ хэрүүл дууснаа гэж байхгүй, үүнийг дагаад нөгөө аилгал чинь гаарсаар л байх болно гэдгийг ойлгоод ажлаа шуурхайлмаар л юм даа.

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.180.102

ХЯТДАЫН ТАЛ ЗӨВ ХАРИУ ХЭЛЖ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж