Японы Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа цөөнх болов

Японы Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа цөөнх болов

Японы Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа цөөнх болов

Японы бүх нийтийн сонгууль Ням гаригт болж өнгөрлөө. Санал хураалтын дүн санаснаас эсрэгээр гарч, Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа хүчирхэг доод танхим дахь парламентын олонх байдлаа алджээ. Либерал ардчилсан нам 1955 оноос хойш бараг тасралтгүй төр барьсан билээ.

Амьжиргааны өртөг нэмэгдэж, инфляци өссөн, авлигын дуулиан дэгдсэн зэрэг хүчин зүйл нь дэлхийн дөрөв дэх том эдийн засгийг улс төрийн тодорхойгүй байдалд унагав. Сонгогчид засгийн газарт үл итгэх байдал, бухимдлаа саналын хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Либерал ардчилсан нам болон түүний эвслийн түнш Комэйто нам нийлээд Төлөөлөгчдийн танхимын 465 суудлын ердөө 215-ыг нь авчээ. Олонх болохын тулд 233 суудал авах шаардлагатай. Харин Японы Үндсэн хуульт ардчилсан нам 148 суудал авч, 98 суудлаа мэдэгдэхүйцээр ахиулжээ.

Сонгуулийн үр дүн шинэ ерөнхий сайд Шигэрү Ишибагийн хувьд томоохон цохилт болж байна. Тэрбээр Даваа гаригт "Сонгогчид Либерал ардчилсан намыг маш хурцаар шүүлээ. Үүнийг нухацтай бөгөөд хүндэтгэлтэйгээр авч хэлэлцэх ёстой" гэжээ. Мөн ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгдэв.

Либерал ардчилсан нам эрх мэдлээ хадгалж үлдье гэвэл бусад намыг эвсэлдээ оруулах, эсвэл цөөнхийн засгийн газраар дамжуулан удирдахыг оролдох боломжтой. Гэсэн ч энэ хоёр хувилбар хоёулаа Ишибагийн албан тушаалыг эрсдэлд оруулж болзошгүй.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

m; 2024-10-28 132.194.13.88

– UNJUUD, oy deer bucheeree #?

Avatar

programm dordloo +kamer, tex/texnlogi xakerdkaar kodolj, xolboltoor chanjing , -tsebreer tysgaarlax #; 2024-10-28 132.194.13.88

workeroor xylgailj, police xylgaichid yilchilj

Avatar

Нэргүй 2024-10-28 142.126.123.189

Капитализмийн зөрчил иxсээд Коммунизмруугаа xэлбийx нь онолоороо л явж байнашдээ, элдэв арга зоxиоx л байx явцгүйдээ, xол яваxгүй үнэнд гүйцэгдэнэ, баяжилт авилга дөрөө нэг зүйл xол яваxгүй !!!

Avatar

tubtei xolbootoi 2024-10-28 132.194.13.88

deer yeuin kino, xamgin alyyrchin ni gistafdaj.
xynui yumuig myyxai bolgoj 6. benzun baga udex, cebgyi tereg xui;

Avatar

Нэргүй 2024-10-28 210.148.94.144

Эргүү б***а өөрийнхөө баасыг арилгаж чадахгүй байж гадны хөгжингүй оронг шүүмжилж гэнэ.

Avatar

Нэргүй 2024-10-28 172.56.50.176

15 ЖИЛИЙН ОМНО АРДЧИЛСАН НАМ ГАРЧ ИРЭЭД ОЛИГТОЙ АЖИЛЛАЖ ЧАДАЛГУЙ ЯВЖ БИЛЭЭ. ЭНЭ УДАА Ч ЯЛГААГУЙ БОЛОВ УУ. ЯАМ АГЕНТЛАГТ БАЙДАГ ЛАН-Д ЭЛЭГТЭЙ ХОГШИН БУРХИНУУД ХУРТЭЛ ЗАСГИЙН ГАЗРЫН УЙЛ АЖИЛЛАГААГ БОЙКОТЛООД БАЙСАН

Avatar

Молор 2024-10-28 202.9.41.15

япон агуу гүрэн хөгжлөөр дэлхийд тэргүүлж байгаа ёс суртахуун өндөр ард түмэн өндөр боловсролтой

Avatar

зочин 2024-10-28 66.181.184.126

Либерал ардчилал дарангуйлагч луйвар авлиг хулгайн анхдагч эх үүсвэр мөхөл ирж байгаа энэ кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж