Казахстан Улсын Ерөнхийлөгчийг төв талбайд угтаж авлаа

Казахстан Улсын Ерөнхийлөгчийг төв талбайд угтаж авлаа

Казахстан Улсын Ерөнхийлөгчийг төв талбайд угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.10.29 Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-ыг 10 цагт Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авах юм

Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс 1992 онд Алматы хотод ЭСЯ нээж, 2010 онд Астанад шилжин байрласан. Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод ЭСЯ нээсэн түүхтэй.

 

ХАРИЛЦАН ХИЙСЭН ГОЛ АЙЛЧЛАЛУУД

Монголын талаас:

  • Ерөнхийлөгч Н.Багабанди (1998 он),

Ерөнхийлөгч Н.Энхбаяр (2007 он)

  • УИХ-ын дарга С.Төмөр-Очир (2003 он)
  • Ерөнхий сайд П.Жасрай (1994 он),
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх (2019 он)
  • Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн (1992 он, ажлын айлчлал)
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (2021 он)
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сард Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон.

Казахстаны талаас:

  • Ерөнхийлөгч Н.Назарбаев (1993, 1999, 2008 он)
  • Ерөнхий сайд С.Терещенко (1992 он)
  • Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев (2015 он)
  • Гадаад хэргийн сайд К-Ж.К.Токаев (2006 он)
  • Ерөнхий сайд К.Масимов 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.

Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, Казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали 2023 онд Улаанбаатар хотноо болсон ЗГХК-ын IX хуралдааныг даргалсан байна.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАСЫМ-ЖОМАРТ КЕМЕЛЕВИЧ ТОКАЕВЫН НАМТАР

 

Төрсөн огноо:  1953 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Алматы хотноо төрсөн. 71 настай. Их жузын Жалайр овгийн хүн.

Боловсрол:

-1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.

-1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг төгссөн.

Ажилласан байдал:

1975 онд        ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч

1975-1979 онд      ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан

1979-1983 онд      ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1983-1984 онд      Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч

1984-1985 онд      ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1985-1991 онд      ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх

1992-1993 онд      БНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд

1993-1994 онд      БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд

1994-1999 онд      БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

1999-2002 онд      БНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд

2002-2003 онд      БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2003-2007 онд      БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

2007-2011 онд      БНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын дарга

2011-2013 онд      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга

2013-2019 онд      Казахстаны Сенатын дарга

Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 09-нд  Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж, К.Токаев Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон. Тус улсын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу (Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байх бөгөөд дахин сонгогдохгүй) 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж, тэрээр 81.31 хувийн саналаар дахин сонгогдсон юм.

Гадаад хэл: Орос, хятад, англи, франц хэлтэй.

Цол: Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, улс төрийн шинжлэх ухааны доктор

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Ерөнхийлөгч К.Токаев 2021 оноос Казахстаны Ард түмний Ассамблейн дарга, 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүйн Зөвлөлийн даргаар ажиллаж байна. БНХАУ-ын Шэньжэний их сургууль болон ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийн Хүндэт профессор. Казахстаны Олон улсын харилцааны зөвлөлийн хүндэт Ерөнхийлөгч. Бүгд Найрамдах Казахстан Улсын болон гадаадын олон улсын төрийн шагналууд, ойн медалиудаар шагнагдсан.Түүний эцэг Кемел Токаев (1923-1986) зохиолч, Эх орны дайнд оролцож явсан, ЗСБНКазУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан. Эх Турар Шабарбаева (1931-2000) Алма-Атагийн Гадаад хэлний багшийн дээд сургуульд ажиллаж байв. Касым-Жомарт Токаев айлын ганц хүү, хоёр эгчтэй. Түүний Касым-Жомарт гэдэг хос нэрийн эхний хэсгийг эцэг нь Эх орны дайнд амиа алдсан ах Касымынхаа дурсгалд зориулж, сүүлийн хэсгийг эх нь өгчээ. Касым нь “өгөөмөр” гэсэн утгатай араб үг бөгөөд Жомарт нь “эрэлхэг, зоригтой” гэсэн утгатай казах үг ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-29 210.148.94.144

Улс орны удирдагч ямар боловсролтой хүн байх ёстойг харж байна уу? МАНгарууд, Ояанууд, МОЯнуудаа. Зураач, галч, цэргийн бэлтгэл хурандаа, сэтгүүлч, бөхчүүдээ сонгоод сонгоод бай:

Avatar

Зочин 2024-10-29 59.153.86.200

КӨндөр боловсролтой хүн байна. Ийм хүнээр удирдуулсан орон хөгжин цэцэглэх байх.

Avatar

Нэргүй 2024-10-29 202.131.235.179

Angli oros hyatad france helnees huukd yadaj 1n bnu s**

Avatar

Нэргүй 2024-10-29 202.131.235.179

Mundag medleg bolovsrol namtartai hun bna

Avatar

Нэргүй 2024-10-29 202.131.245.210

Манай ерөнхийлөгч ямар хэл устай ямар болвсролтой хүн вэ Миний мэдэхийн Төрийн банкны мөнгөөр казино тоглож байсан Мөн банкнаас авсан зээлээ төлөөгүй гэж сонсож байсан

Avatar

ЗОЧИН 2024-10-29 122.201.31.230

МУНДАГ КАРЬЁРТАЙ УДИРДАГЧ БАЙНА ДАА. МОНГОЛД ӨЧИГДӨР ХОНЬ ХАРИУЛЖ БАЙСАН ЦҮНХ БАРИГЧ ӨНӨӨДӨР ТӨРИЙН ОРДОНД ТОМ ТОМ ЯРИДАГ ШИГ БИШ БАЙНА .

Avatar

Haha 2024-10-29 103.168.34.187

UNEN

Avatar

Мөнхжаргал 2024-10-29 66.181.182.67

Жалайр овгийн Монгол угсааны хүн юм байна

Avatar

Нэргүй 2024-10-29 103.168.34.187

TIIM YUM BAINA

Avatar

Нэргүй 2024-10-29 103.168.34.187

MONGOLD TORSON HUN

Avatar

Нэргүй 2024-10-29 103.168.34.187

YAMAR SAIHAN YUM

Avatar

Нэргүй 2024-10-29 139.5.219.39

Монгол Казах ах дүү ард түмэн. Бие биенээ эргэж тойрдог нь ах дүүсийн жам. Монголд тавтай морил.

Avatar

Нэргүй 2024-10-29 103.168.34.187

ZOV❤❤❤

Avatar

Нэргүй 2024-10-29 103.212.118.131

Манай цэргийн бага дарга яриаг нь ойлгох юм болов уу даа??? Токаев яриагаа жаахан энгийн хэллэгт оруулахгүй бол наад хүн чинь ойлгохгүй шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж