Баярын уур амьсгал урьд өмнөхөөс илүү эрт орно

Баярын уур амьсгал урьд өмнөхөөс илүү эрт орно

Баярын уур амьсгал урьд өмнөхөөс илүү эрт орно

Аймшгийн баяр ч болоогүй байхад зул сарын уур амьсгал хэдийнэ оржээ. Томоохон супермаркетуудын борлуулалтын мэдээ болон хөгжмийн чартуудыг харвал зул сарын баяр энэ жил урьд урьдныхаасаа ч илүү эрт морилох төлөвтэй байна.

Их Британийн чартын шилдэг 40-д зул сарын баярын дуу багтаж эхлэх цаг хугацаа нь жилээс жилд улам наашилсаар иржээ. Өнгөрсөн жилийн тухайд арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн чартын шилдэг 40-д "Last Christmas", "All I Want For Christmas Is You" дуунууд багтсан. Энэ нь 1960-аад оноос хойш анх удаа зул сарын дуу ийм эрт чартын шилдэгт багтсан тохиолдол юм. 1990, 2000-аад оны эхэн үед зул сарын дуунууд жилийн сүүлийн 14 хоногт л чартад орж ирдэг байжээ.

Түүнчлэн дэлгүүрийн лангуунуудаар зул сарын жигнэмэг маш эртнээс гарч эхэлдэг. Энэ жилийн тухайд есдүгээр сарын 7-нд анхны жигнэмэг лангуунаа тавигджээ. Хэрэглэгчид жилийн аль ч үед байсан зул сарын амттангаа баяртайгаар эртнээс нөөцөлдөг учир жижиглэн худалдааныхан энэ эрэлтийг хангахыг хичээж ажилладаг.

Зул сарын баярын захууд дэлхийн олон улс оронд байдаг бөгөөд жил ирэх тусам нээгдэх хугацаа нь наашилж байна. Тухайлбал, Франкфурт дахь зул сарын захыг Германы хамгийн том зах гэж тооцдог. Тус зах энэ жил арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 1 минутын өмнө 78.80.80.78

Энэ Мандах нэртэй сэтгүүлч "Аймшгийн баяр" гэдгийг өөрөө мэдэж байгаа болов уу

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 202.126.89.181

зул сар гэж буруу орчуулга шүү. зүгээр л крисмас гээч

Avatar

gvvccgg 2 цагийн өмнө 202.9.41.15

нам төрийн нэр барьж хулгай зэлгээ хийсн адгийн өлөн хог хулгайч шааруудын жангын цутгаа. Хүчээр зайлуулж жангаар цутгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж