ХҮН нам: Уран олборлох төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой

ХҮН нам: Уран олборлох төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой

ХҮН нам: Уран олборлох төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой

УИХ дахь ХҮН намын улс төрийн зөвлөл өнөөдөр /2024.10.28/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Эхнийх нь эрчим хүчний реформтой холбоотойгоор Эрчим хүчний үндэсний хорооны мэдээллийг сонсчээ.

УИХ-ын гишүүн М.Найдалаа: Эрчим хүчний салбар Монголын нийгмийг хойш нь татагч болж хувирсан. Тиймээс эрчим хүчний реформыг зайлшгүй хийх ёстой. Эрчим хүчний реформ хийнэ гэхээр үнэ тариф яриад байдаг, асуудал нь мөн боловч жижиг асуудал. Хамгийн чухал нь засаглалын асуудал. Цахилгаан станцаасаа авахуулаад нүүрсний уурхай, дамжуулах хүртлээ төрийн өмчит компани нь үр ашигтай ажиллаж чадаж байна уу. Үр ашгийг сайжруулах ёстой, ингэж байж реформ явагдана. Эрчим хүчний салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт, ногоон хөрөнгө оруулалт татахад эдгээрийг зохицуулсан эрх зүйн орчин 2001 оноос хойш шинэчлэгдээгүй. Эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх Ажлын хэсэг томилогдсон. ХҮН эрчим хүчний реформыг манлайлна. Бусад нам эвсэл, иргэдийг оролцуулаад шийдэх ёстой. ХҮН нам хамтарсан Засгийн газарт  орсон шалтгаан бол эрчим хүчний реформ.

Хоёр дахь асуудал нь Францын “Орона” компанитай хийх уран олборлох төсөл. Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа, уг гэрээтэй холбоотой мэдээллийг бид сонслоо.

ХҮН намын хувьд францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг цаг алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсад хэрэгжсэн Оюутолгой, нефть байгуулах үйлдвэр зэрэг том төслүүд дээр гарсан алдаа оноог сайтар дэнслээд дахин тийм алдаа гаргахгүйгээр ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Гэрээ нь Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц, газрын хэвлий дэх баялаг иргэдэд тэгш хүрэхүйц, алдаа оноогүйгээр хийгдэх ёстой гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-28 202.179.14.190

Ураныг газар дор нь уусгаад хоолойгоор соруулаад авчихад хорч байхгүй, газар байгаа мал үхнэ 3 тогойтой тарна гэж огт байхгүй.Гажигтайтөл элдэв шалтгаанаар гарч л байдаг. Энэ бол үнэгүй ашигладаг бэлчээр харамласан хүмүүсийн худал яриа

Avatar

Иргэн 2024-10-28 66.181.176.156

Нам дагаж дээр гарсан хүмүүсийн гаргасан буруу шийдвэрийн хор хохирлыг ард түмэн эдлэдэг,үүрдэг.Шийвэр гаргасан н..шнууд ямарч хариуцлага хүлээдэггүй.

Avatar

Хотын иргэн 2024-10-28 202.131.249.106

Орос Хятадаас цахилгаанаа үнэтэй авах естой, бүгдэд халамж өг, бид цахилгаан үйлдвэрлэж болохгуй, ер нь хөгжиж болохгуй. Баахан Дүлзэнгүүд ороод иржээ

Avatar

Нэргүй 2024-10-28 103.212.118.21

Хүн нам бүр худлаа байх 100настай нам хэцүүхэн байхад үнэ нэмчихвэл сайхаан гээд байгаа нам яаж үнэн байх вэ

Avatar

Нэргүй 2024-10-28 142.126.123.189

Үйлдвэр гэвэл зогсооx нь 2 xөршийн 100 гаруй жил явуулсан шургаа түлxээ гол жанжин шугам, олборлоx боловсруулаx бүгдийг нь юу ч бай шууд эxлэx Монголийн аюулгүй байдалд амин чуxал.
Одоо тэгээд өөрсдийгөө xар xэр xөгжиж байгааг !!!

Avatar

Нэргүй 2024-10-28 103.57.95.79

уран олборлочихвал цахилгаан гарна гэж бодоод байгаа юм байдаа???уран 10% нь ус80%нь бусад нь технологийн үйлдвэр ажиллх хүч??????

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.160.119

Урвагч ийм л юм сэднэ дээ,,,

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.160.119

Монголын ард түмнийг үеийн үед хордуулах гай гамшигийг хэзээ ч дэмжиж болохгүй,
Энэ нөхөр юу ч мэдэхгүй,,,

Avatar

Нэргүй 2024-10-28 103.168.34.110

Уран ямар хортой, дараа нь хариуцлага ихтэйг манай оркууд рйлгоочгшй баыхад уранаа зогсоо. Битгий байгаль бэлчээр сүйтгээд бай манай орон усны хувьд ч асуудалтай. Мөнгөнд шүлсээ гожужлсан цавчигсад хойч үеээ бод.нар салхины эрчим хүчээ ашигла. Жорлонгоос үүссэн хөрсний бохирдлоо шийдэж чадахгүй байж юун уран хүн намынхан боль

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.176.76

Уранаас илүүтэй нар, салхины эрчим хүч рүү түлхүү анхаарах хэрэгтэй дээ!

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.187.114

Uran yarij baihad nar sar yariad baihiin. Ali aliniig n anhaardag yum

Avatar

Нэргүй 2024-10-28 202.126.89.181

Ураны хаягдлаа хаана хадгалах вэ үүнд хариулж өгнө үү.

Avatar

Нэргүй 2024-10-28 59.153.112.140

ХҮН нэртэй бузар МАНгар намын мутаци х*******ы үснүүд

Avatar

эсэргүүцэхээс өөр сонголт үгүй ээ 2024-10-28 66.181.187.75

Байгалын баялгаа ухаж зараад баяжсан,хөгжсөн улс байдаггүй юм .Халтар гөлөг өө Өөрсөдөө боловсруулж чадвал ух,чадахгүй чаддаг болсон цагтаа ух гэдэг юм билээ. Тэгээд ч уран бол тоглоом биш.Аваал авгайаа хаяад чинээлэг айлын охинтой суугаад хөрөнгөн дээр нь их мэдэгчийн дүрээр тарвазан попдохоос тэс өөр. Хортой,аюултай асуудал?Хөгжиж дэвшихийг бодохгүй хэн байхав,Гэлээ ч хөгжил ярьж худлаа хийрхээд газар шороогоо үнсэн нурам,хүн ард,мал ахуй хордуулж хөгжүүлнэ гэж юу байдаг юм?

Avatar

Зочин 2024-10-28 66.181.186.251

байгаль дэлхийд тохирохгүй жам бус үр хойчл хортой зүйлийг зхөгжил нэрийн дор дэмжиж болохгүй. тэр засаглал сайжрах бол тусдаа зүйл ХҮН намаа.

Avatar

зочин 2024-10-28 103.57.92.171

Ураныг эрчим хүчинд ашиглах цаг нь болсон, манайх харин оройтоод байгаа. Манай эрдэмтэн, сэхээтнүүдээс ураны эрчим хүчийг зүй зохисоор нь ашиглаад явчих хүмүүс цөөнгүй байгаа.Үүнигээ ашиглаж байж цэвэр байдал, хөгжилд хүрнэ. Харин хэтэрхий том, нүсэр юм байгуулж бус авсаархан жижиг төсөл хэрэгжүүлэх замаар ашиглах нь зүйтэй.Манайхан ойлголжгүйгээсээ болоод дандаа зөв, шинэ юмыг эсэргүүцдэг хоцрогдсон сэтгэхүйтэй хүтүүс нь дийлсэн орон шүү дээ. Аргаүй биз дээ нүүдэлчид, хорвоогийн хөгжлөөс хойно

Avatar

Хөндийгоймон 2024-10-28 202.21.109.6

Гадны компани бол паразит цус сорогч АФрик байж л байна

Avatar

Нэргүй 2024-10-28 103.57.94.10

Францын колончлол Африкийг жинхэнэ боолчилсон. Энэ том компани уу..хэрэв жалганы компани бол шууд хөөж явуулъя. ТТ цахилгаан станц дээр Кампучийн чурдак компани орж ирээд 3 жил тоглож байна. Шуналын дэвнүүд хувааж идэх сонирхолтой. д

Avatar

Зочин 2 2024-10-28 103.10.22.222

МАН-ыг б-өгс долоогч хүн-сүг нам уу?

Avatar

Зочин 2024-10-28 66.181.183.231

Энэ малууд монгрлчуудыг элгээр нь хэвтүүлэх вий дээ. Нэг л их хийдэг манлайлдаг хүмүүс өнгөрснөө нэг эргээд харчих хэрэгтэй ш тээ. Бүтэлтэй пм нэг ч бхгүй. Бүгд л дордсон шүү дээ

Avatar

Нэргүй 2024-10-28 95.141.32.101

Францууд 50 жил африкийн орнуудыг цөлмөсөн шүүдээ. Харин хост орон нь өрөнд орж, авилгал гаарч, улам ядуурч байгаль экологгүй, уух ч усгүй болж байгаа бэлэн түүх байна шүү дээ монголчуудаа.

Avatar

Нэргүй 2024-10-28 95.141.32.101

Улмаар газрын гүн дэх нарийн эко-системийн тэнцвэрийг алдагдуулдаг бөгөөд урт хугацаандаа газрын гадарга дээр илүү их хөнөөл учруулдаг. Газрын гүний ус контаминатед болох юм бол гадарга дээр ямар ч амьдрал байхгүй болно гэж ойлгож болно.Ураныг нь ялган авсан хаягдал ус хүртэл гадарга дээр дахин цэвэрүүлэх боломжгүй цацраг идэвхт, хүнд металл бүхий хаягдал ус их хэмжээгээр үүсдэг.

Avatar

Нэргүй 2024-10-28 95.141.32.101

Орано майнинг "In-situ leaching" (ISL) олборлох арга буюу газрын 50-800 метр гүн рүү худаг ухаж түүн рүү хүхрийн хүчил, гидрохлорик хүчил гэх мэт олон төрлийн хүчилтэй уусмал шахаж хөрсөнд дундуур гүйлгэж тэрийгээ өөр цооногор буцаагаад дээш соруулж авах аргаар олборлоно. Энэ нь газрын гадаргыг уламжлалт уурхай шиг ухаж хөндөхгүй боловч шахсан уусмалынхаа 40%-60%-г л буцаан соруулж авч чаддаг байна. Иймээс энэ хүчлийн уусмал газрын хөрс болон гүний усанд нэвчиж маш ихээр бохирдог.

Avatar

Мөнх 2024-10-28 103.57.95.234

ХҮН дагаж хуцдаг нохой болж дээ.

Avatar

Нэргүй 2024-10-28 202.55.188.41

Ийм урвагч барууныхны бууны нохонуудыг сонгодог малнууд.хохино!!

Avatar

уран 2024-10-28 202.179.8.4

Цөмийн энэргийг ашиглах гэж байгаа бол хаягдлаа яах уу гэдгээ эхэллж ярилцах ёстой. Одоогоор хаягдлын найдвартай байдлыг хангасан арга технологи байхгүй байгаа шү

Avatar

ARD 2024-10-28 202.126.89.231

Орон нутгийн сонгуульд улаан махны гэмт хэрэгтэнг нэр дэвшүүлдэг ХҮН нам ийм л хөгийн юм сэднэ дээ.

Avatar

Tumku 2024-10-28 202.21.115.98

Demii baixaa, gatsax yostoi

Avatar

bgvhg 2024-10-28 202.9.41.15

Нам төрийн нэр барьж хулгай шаасн өлөн хог шааруудыг жангийн нудруул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж