Израилиас Иранд өгсөн сүүлийн агаарын цохилтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "хязгаарлагдмал" гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь тэгтлээ өргөн цар хүрээтэй байгаагүй гэсэн үг. Агаарын цохилтууд газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлөхүйц томоохон мөргөлдөөнд хүргэх магадлал бага гэж шинжээчид үзэж байна.
Даваа гаригийн байдлаар дэлхийн зах зээл дээрх брент маркийн нефтийн фьючерс 4.34 хувиар буурч, баррель нь 72.75 ам.доллар болжээ. Харин АНУ-ын баруун Техасын завсрын фьючерс 4.54 хувиар буурч, баррель нь 68.52 ам.доллар болсон.
Иран аравдугаар сарын 1-нд Израиль руу баллистик пуужин харвасны хариуд Израиль өнгөрсөн Бямба гаригт Ираны гурван муж дахь цэргийн байгууламжид халдсан билээ. Уг халдлагаар дөрвөн цэрэг амиа алдсан бөгөөд Ираны хэвлэл мэдээллээр "хязгаарлагдмал хохирол" учирсан гэж мэдээлээд буй. Израилийн арми газрын тос, цөмийн болон иргэний дэд бүтцэд халдахаас зайлсхийжээ. Одоогоор Ираны газрын тосны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ямар ч тасалдалгүй хэвийн байна.
Агаарын цохилт өгөхдөө газрын тосны байгууламж зэргээс зайлсхийж буй нь хурцадмал байдал намжиж магад гэсэн найдлага төрүүлж буй. Энэхүү эрсдэлийн урамшуулал болгож нефтийн үнэ баррель тутамд хэдэн ам.доллараар буурсан нь энэ юм. Иран хариу арга хэмжээ авах эсэх нь энэ долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд байх гол асуудал мөн.
АНУ-ын мэдээлснээр Иран улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн дөрөв хүртэлх хувийг эзэлдэг. Нефтийн үйлдвэрлэл АНУ, Канад, Бразил зэрэг томоохон тоглогчдоос гадна Аргентин, Сенегал зэрэг жижиг улсад ч нэмэгдэх болжээ.
Нэргүй 2024-10-28 59.153.113.218
Буурсан гэж үү, өссөн байлгүй дээ.
Лхагва очир 2024-10-28 122.201.31.224
буурсаан хөө учир нь израйль маш хүчтэй цохилт хийх байх гэж төсөөлж байсан. харин нэр төдий цохилт болж өнгөрсөн учир нефтийн салбарт нөлөөлөөгүй юм шүү дээ
зочин 2024-10-28 103.57.93.75
Газрын тосны хамгийн их нөөцтэй орон бол Венесуэл,Саудовын араб,Канад,Иран ,Ирак,Кувейт,ОАЭ,ОХУ, Харин АНУ ,Бразил нь эдгээр орныхоос 10-20 дахин бага, АНУ-ын олборлож буй нефтний чанар хангалтгүй тул түүнийг бараг бүрэн гадаадад гаргаад , хэрэгцээндээ тохирох нефт гадаадаас авдаг
Нэргүй 2024-10-28 108.147.197.16
Үнэндээ бол Жо авга Израилчуудаас Ираны газрын тосны байгууламжуудад халдахгүй байхыг шаардсан гэх үү хүссэн гэх үү….учраас л тэр шүү дээ