Болц гүйцсэн боргоцой аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой байдаг. Гэвч энэ жил самрын байгалийн болц эрт болж унасантай холбоотойгоор зарим нутгаар баталсан нөөцийг бэлтгэх боломжгүй болжээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал сум Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/723 тоот тушаалаар энэ жил үйлдвэрлэлийн зориулалтаар 1281 тн, ахуйн зориулалтаар 851 тн самар бэлтгэх нөөц баталсан байна.
Иймд зөвшөөрөлгүй бэлтгэсэн нэг кг самар тутамд 99-176.6 төгрөгийг хохиролд бодож, тав дахин нэмэгдсэн нөхөн төлбөр тооцогдох болсныг Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын Ойн ангиас анхаарууллаа.
Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог аж. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг аж.
Нэргүй 2024-10-28 122.201.23.83
Цагдаа нар баяжих нь.
bgvf 2024-10-28 202.9.41.15
Өлөн хулгайч хог шааруудыг далдруулнаа.