Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчилнэ

Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчилнэ

Жороор олгох эмийн бүртгэлийг шинэчилнэ

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт, таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулсан аж.

Тиймээс Хүний эмийн зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.180.102

Ийм тэнэг хууль санаачлагчид, түүнийг батлагчид, гарсан гэх хуулиа оогт мэдээгүй байж байдаг эмийн шулаачид, тэдний аптекариуд… яана даа

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.190.208

Энэ бол үнэн тэнэг шийдвэр шүү. Өчигдөр хүүхэд өвдөөд эмчээс очиж эмчийн жор бичүүлж авлаа. Мэдээж эмч 1 хувийг л өгч байна. Тэгсэн аптект нөгөө эмнүүдийх нь 2 нь байгаад 2 нь байхгүй. Тэгээд заавал нөгөө жор бичсэн цасаа хурааж авна гэнэ. Тэгээд өөр аптекаас үлдсэн 2 эмээ авах гэхээр жоргүй гээд өгөхгүй байх жишээний. Мал байсан алаад идчих юмсан. Амьдралд ойрхон шийдвэр гэж ердөө гаргахгүймаа

Avatar

Нэргүй 2024-10-28 202.131.245.34

энэ нөгөө эмийн компаниудын лобби шүү.. жороор олгодог болохоор борлуулалт буурч байгаа болохоор ингэж байгаан..

Avatar

Нэргүй 2024-10-28 66.181.180.102

Эм хангагч шулаачид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж