Энэтхэгийн гудамж болон ресторануудад хоолыг бохир заваан байдлаар бэлтгэж буй бичлэг сүүлийн үед цахим сүлжээнд үзэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн засгийн газраас авч буй арга хэмжээг Уттаракханд, Уттар Прадеш мужуудад хэрэгжүүлж эхлэх болжээ. Тодруулбал, хоол хүнс бэлтгэхдээ бохир заваан зүйл зориудаар хольсон тохиолдолд 100 мянган рупи буюу 1190 ам.доллар хүртэлх мөнгөн дүнгээр торгуулна.
Цахим сүлжээнд тарсан бичлэгүүдийг харахад бэлтгэж буй хоол хүнс рүүгээ шүлс гэх мэт бохир зүйл, тэр байтугай шээс хүртэл хольж байжээ. Энэ нь хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндсөнөөс гадна мусульманчуудыг буруутгасан давалгааг эхлүүлсэн юм. Хатуу хууль тогтоомж гаргах нь аль нэг цөөнхийг чиглэсэн буруу ойлголт түгээж магадгүй гэж үзэх хүмүүс ч байна.
Энэтхэгийн хувьд хоол хүнс нь шашин шүтлэг болон нийгмийн тодорхой бүлгүүдтэй гүн гүнзгий холбогддог зүйл юм. Тус улсад жил бүр 600 сая орчим хүн хоолноос халдвар авч, 400 мянган хүн нас бардаг. Үүний шалтгаан нь Энэтхэгт хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн мэдлэг дутмаг байдагтай холбоотой. Цаашилбал, цэвэр ус, тээвэрлэлт, хадгалалтын зохисгүй байдал, давчуу гал тогоо зэрэг асуудал хөндөгдөнө.
Бохир хоол хүнсийг хянахын тулд торгуулиас гадна хяналтын камер суурилуулах, ажилтан бүрийг шалгахыг үүрэгджээ. Уттар Прадеш мужид бэлтгэж буй хоол руугаа нулимсан тохиолдолд 10 жил хүртэл хорих ял оноох тухай мөн яригдаж байна.
Иргэн 2024-10-28 66.181.179.196
Хамгийн бохир заваан хогийн улс даа. Энэтхэгээс орж ирж байгаа бүх эмнүүд ядуусын хороололд хийгддэг шүү.
Нэргүй 2024-10-28 202.21.109.4
Заван нь ч үнэхээр заваан л даа. Гэхдээ хятадын нэг кинон дээр 1 залуу хавдартай хүмүүсд зориулж энэтхэгээс эм оруулж ирсэн нь маш сайн үр дүнтэй байсан. гэхдээ тэр залуу хууль бус оруулж ирсэн болохоор шоронд орсон боловч тэр явдлаас үүдээд хятадын засгийн газар эмээ хямд болгосон гэж гарч байсан.